Ц.Оюунбаатар: Прокурорын байгууллага шударга ёсыг тогтоох үүрэгтэй

2020-08-14
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.

 

-Монголын прокурорын байгууллагын  90 жилийн ой тохиож байна. Энэ байгууллагад ажиллаж явсан  хуульч, судлаачийн хувьд өөрчлөлт, шинэчлэлийн талаар ямар бодолтой  байдаг вэ?

- Прокурорын байгууллага 1930 онд байгуулагдаж,  анхны үндэс сууриа тавьсан.  Монгол Улсад хууль ёсыг сахиулах,  эрүүгийн хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах, шийтгэх, улмаар Монголын төрийн байгууллага, иргэд хууль ёсыг сахин биелүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих ийм л  зорилго бүтэцтэй. Ер нь бол Ром, Германы   эрхзүйн системийн тогтолцоог шинэ төрийн нөхцөлд хэрэгжүүлэх ийм л зорилттойгоор  байгуулагдсан.  Өнөөдөр 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Прокурорын байгууллага тухайн улсын хууль ёс ямар байх вэ, түүнийг хэрхэн сахиулж, ард иргэд, төр хуулиа хэрэгжүүлж ажиллаж байгаад хяналт тавих, бодлого боловсруулах чухал үүрэгтэй. Энэ чиглэлээр алдаа оноо, хэлмэгдэл завхралыг давж, сүүлд сэхээтний төөрөгдөл, баруун зүүний гэх талцлыг туулж, прокурорууд өөрсдөө ч зохих хэмжээгээр алдаж, хэлмэгдэж явж ирсэн.

Өнөө үед Монголын нийгэмд төрт ёсны тогтолцоо гажуудсан, хууль ёсыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд томоохон завхралууд гарч байгаа, төрийн үйл ажиллагаанд хуулийг үл хүндэтгэх, ялангуяа эрх барьж байгаа, эрх мэдэл албан тушаалдаа эрдсэн улс төр, бизнесийн бүлэглэл бий болж, тэд өөрсдийн эрх ашгийн үүднээс гуйвдаг  ийм цаг үе ирсэнд бид 90 жилийн босгон дээрээ дүгнэлт хийх ёстой. Үүнд  би  намын байр сууриас биш, харин хуульч, судлаачийн үүднээс эрдэм шинжилгээ, судалгаа, багшийн ажил хийсэн хүний зүгээс дүгнэлттэй  хандаж байгаа. Миний бие 20 настайгаас  говийн сумдыг хариуцсан  хэсгийн прокуророор томилогдон  хэрэг мөрдөх, хянан шалгах ажлыг мотоцикль, тэмээ, мориор явж гүйцэтгэж ирсэн. Түүнээс хойш хэсгийн прокурор, мөрдөн байцаагч, аймгийн прокурор, орлогч прокурор, Улсын прокурорт газрын даргаар 1992 оныг хүртэл  18 жил  энэ салбарт ажилласан. 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхдээ хуулийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн эрх мэдлийг хуваарилж, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг улс төрөөс, төрийн бусад өндөрлөг буюу гүйцэтгэх засаглалаас хараат бусаар зохион байгуулах чиглэлээр сургалт, судалгааны ажлууд явуулсан. Ялангуяа Төр, нийгмийн академи гэж байхад УИХ-ын боловсруулан гаргаж байгаа хуульд бид саналаа өгдөг, тодорхой хуулийн төслүүдэд ажилладаг, Төр, нийгмийн академийн Эрх зүйн  тэнхим 1992-2000 он хүртэл бараг 100 гаруй хууль дээр ажилласан.

Өнөөдөр хуулийн боловсруулалт, хуульчдын чадвар, хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд улс төрийн ашиг сонирхол бүхий бүлэглэл өөрсдийн бодлогыг түлхүү барьж, ард түмний өмнө хууль шударга байх явдлыг  алдагдуулж байгааг  нийгэм бүхэлдээ харж хатуу шүүмжилж байна. Энэ бүхэн хуулийн хямралыг бий болголоо.

-Тодорхой жишээ хэлнэ үү?

-Сая Үндсэн хуулийн хэмжээнд том хямрал болсон. Нэмэлт, өөрчлөлт оруулах гэж МАНАН-гийн улс төр, бизнесийн бүлэглэл, Монгол Улсын мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд ноцтой, зөрчилтэй асуудлыг, мэргэжлийн түвшинд ярьж байгаагаар бол гадны байгууллага, олон улсын байгууллага, Монгол Улсын ашигт малтмал, газар шороо, уул уурхайд ашиг сонирхолтой бүлэглэлүүд, тэр улс орнуудын захиалгаар ажилласан. Түүндээ  Монгол Улсын газар, түүний доорх баялгийг төрийн нийтийн өмч болгож тусгаж оруулсан нь Үндсэн хуулийн томоохон хямралыг улам гүнзгийрүүллээ. Мөнгөн дээр тогтсон улс төрийн сонгууль явуулж байгаагаас шалтгаалж  өнөөдөр эрх баригч  олигархи бүлэглэлээс санхүүжсэн УИХ бүрдлээ. Өмнөх УИХ-ууд ч ийм байсан. Гэхдээ өнөөгийн УИХ урд өмнө байгаагүй хамгийн сул бүтэцтэй нь. Жижиг, дунд бизнес эрхэлдэг, тодорхой уул уурхай, бизнесийн бүлэглэлд үйлчилдэг мөнгөлөг, өөрөөр хэлбэл ард иргэдээ ядуу байлгаж, тэр хэмжээгээрээ  саналыг нь дөрвөн жилд нэг удаа худалдаж авдаг, хуучин 20 мянган  төгрөг өгдөг байсан бол өнөөдөр 50, 100 болгох жишээтэй. Ардын нам саяын сонгуульд  100 мянган төгрөг, намын гишүүний батлах тараасан явдал гарсан. Улс төрийн сонгууль гэдэг улс орныг хамарсан авлигын кампанит ажил болж хувирчээ. Энэ нь зөвхөн сонгуулийн нэг сарын хугацаанд биш, сүүлийн жилд хийгдэж байна. Цар тахлын асуудлаар хагас цэрэгжсэн гэх юм уу, хаалттай, ил тод зүйл юу ч байхгүй байлгаж, хар машинтай хавсран сонгууль хийж төрийн эрх мэдлийг гартаа авч байгаа нь нэг намын хувьд ашигтай байж болох ч Монголын нийгэмд  шударга ёс, хууль хэрэгжих боломжийг, бас хөгжлийг  хааж байна. Ард түмний сайхан амьдрах боломжийг хааж байна. Ингэхээр хууль гэдэг маань хуучин ангийн эрх ашиг гэдэг шиг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан тийм бүтээгдэхүүн буюу эрхзүйн актууд гарч ирж байна. Дээр нь хуулийг хэрэгжүүлж байгаа цагдаа, АТГ, хууль хяналтынхан эрх баригчлад үйлчилдэг тогтолцоо бий боллоо. Иймд  бид 90 жилийн ойгоороо  энэ хямралаас яаж гарах вэ гэдэг асуудлыг хөндөх  хариуцлагатай цаг үе гэж харж байна. Тэгэхээр  түүхт ойтой холбогдуулж  прокурорын байгууллагын шударга ёс тогтоож байсан сайхан түүхийг ярихаас илүү одоо бид  яах вэ гэдгээ ярих ёстой.

Монголын нийгэмд гэмт хэрэг газар авсан. Дээд шатандаа авлигал хавтгайрч, төрийн өндөр албан тушаалтан хэдэн арван жил тендер дээр ажиллаад тэрбумтангууд болчихсон. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь тэрбумтан орж ирсэн. Худалдаа наймаа, бизнес эрхэлдэг нь  цөөн, гол нь төрөөс тендер авдаг, төсвийн мөнгөн дээр тоглогчид байна. Өөрөөр хэлбэл, тэнд хуульч, эдийн засагчид байх ёстой атал харамсалтай нь төсвийн мөнгөөр бизнес хийгчид ороод ирсэн. Тэгэхээр сайн хууль гарах бололцоо байхгүй. Сайн хууль гаргах мэргэжилтнүүд тэнд байхгүй. Өнөөдөр УИХ-ын бүрэлдэхүүнийг харахад  манай нийгмийг улс төр, эдийн засгийн хямралаас гаргах бодлого гаргах чадвар алга. Ганц нэг сайн хүн бий л дээ, шударга эх оронч маш цөөхөн.

-Эндээс гарах гарц бидэнд  байна уу?

-Эрх мэдлийг яаж гартаа авах вэ, ирэх жил ямар Ерөнхийлөгчтэй болох вэ гэдэг дээр хуйларч гүйж яваа болохоос эдийн засгийн хямралаас яаж гарах вэ гэдэгт гарц гаргалгаа хайхгүй байна. Цар тахлаас үүдэж уналтад орсон бизнесүүд хаагдаж, ард түмний амьдрал бүх түвшинд улам дордох, мөнгөний ханш унах, бараа таваар хомсдох нөхцөл байдал үүсч байхад харамсалтай нь эрх барьж байгаа МАН, улс төр олигархийн бүлэглэл өөрсдийн бодлогоо л явуулж байна. Ард түмний зөвшилцөл алга. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, улс төрийн бусад намуудтай дугуй ширээний ард суугаад хөгжлийн бодлого ярих хэрэгтэй. Үндсэн хуулийн 6.2-ыг тойрсон хямралыг яаж давах вэ гэдгээ  нэр хүндтэй хуульч, улстөрчдийг цуглуулж байгаад ярих ёстой шүү дээ. Бид өнөөдөр хэн нэгнээ буруутгаж, тэрнээс болж ингэчихлээ гэхээс илүү мухардалд орсон  энэ байдлаасаа яаж гарах вэ гэдгээ ярих ёстой.

-Прокуророос гадна шүүх, шүүгчдийн тухайд  та юу хэлэх бол?

-Ц.Элбэгдорж шүүхийг “хонгил” болгож, хууль хяналтын байгууллагаар  улс төрийн өрсөлдөгчөө хэлмэгдүүлдэг  бороохой  хийж, хувийн  болоод МАНАН бүлэглэлийн явцуу эрх ашигт үйлчилдэг тоглоомын байгууллага болгосон нь үнэн. Тэрэнд үйлчилдэг АТГ, прокурор, цагдаагийн сүлжээнүүд бий болсон нь үнэн. Үүнийг задлах гэж оролдоод эрх баригчид  арга ядсан үйл ажиллагаа  хийснийг бид тухайн үед дуугүй  өнгөрсөн. Тухайлбал, шүүх, прокуорын удирдлагуудыг  ҮАБЗ-өөс шийдэх  гэх мэт. Энэ бол ядсан арга, тэгэхгүй бол зургаан жил сүлжээнйи систем нь ноёрхоно. Гэвч хэд гурван хүнийг барьж шийтгэж байгаагаас өөр өөрчлөлт гарсангүй. Өөрөөр хэлбэл, тогтолцооны өөрчлөлт хийсэнгүй. Өнөөдөр ШЕЗ-ийн тал хувь нь  эрх баригч намаас сонгогдсон. Бусад нь шүүхийн болон Ерөнхийлөгчийн төлөөлөл байгаа цагт асуудал шийдэгдэхгүй. Бид шүүхээ сонгох ёстой. Шударга хуульчдыг сонгож байж шүүхийн систем эрүүл болно. Түүнээс нэг хүнээс, эсвэл хэсэг хүн юм уу бүлэглэлээс хараат томилогддог шүүх шударга шийдвэр гаргахад хэцүү. Нэг талаас олон түмний дургүйцлийг төрүүлсэн Оюутолгой, Тавантолгой, Дубайн гэрээний асуудалд холбоотой хүмүүсийг шийтгэж байгаа нь харагдаж байна. Гэхдээ бүхэлд нь авч үзвэл  энэ шударга ёс биш. Харин үүнийхээ завсраар өөрсдийн үзэл бодол, бодлогыг эсэргүүцдэг хүмүүсийг хамруулж хэлмэгдүүлэх явал гарах вий гэсэн болгоомжлол төрж байна. Тиймээс шүүхийн тогтолцоог анхан шатанд сум дундын, аймгийн шүүхэд сонгууль явуулж шүүгчдээ ард түмнээс сонгодог болбол маш том алхам болно. Прокурорын байгууллага хэнээс ч  хараат бус, зөвхөн хуульд захирагддаг байх ёстой. Хяналт тавьдаг бүтцийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Ер нь прокурор, шүүхийг нэг тогтолцоотой, тэр тусмаа улс төрийн эрх барьж байгаа парламентын хяналтан дор биш нийт ард түмнээс сонгогддог нам бусаар сонгогдож байгаа дээд шатны парламент буюу дээд шатны Ардын Их Хурлаас  сонгогддог, түүний хяналтанд байдаг болговол бид маш түргэн эрүүлжинэ. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ангид байхгүй бол мөнхийн шүүмжлэлд орно. Цаашид олон хэлмэгдүүлэлт гарна. Өнөөгийн прокурорын байгууллага, цагдаажсан түрүүчийнхээ удирдлагуудаас арай илүү эрүүл бодлого явуулахыг оролдож байгаа боловч нөгөө л эрх баригч, өндөр албан тушаалтан руу гүйж  тэднээс зөвлөгөө, даалгавар авдаг, авлигатай тэмцэх нэрээр улс төрийн сөрөг хүчнээ хэлмэгдүүлж, айлгадаг бүтцээ эвдэж чадаагүй хэвээр байна. Хамгийн бодитой жишээ нь Засгийн газрын тогтоолоор БХБ-ын сайд асан  З.Баянсэлэнгэд ял тулгасан явдал.

-Цагдаагийн байгууллагын тухайд таны байр суурийг сонсоё?

-Манай цагдаа нар  хэв журам сахиулах үндсэн үүрэгтэй. Хоёрдугаарт, өөрт нь хариуцуулсан гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр цагдаагийн байгууллагыг зөвхөн “Нохойд барьдаг мод” гэдэг шиг зөвхөн шударга ёсыг шаардсан, нийгмийг эрүүл болгохыг шаардсан иргэний хөдөлгөөн, жагсаал цуглааныг дарах хэрэгсэл болгож байгаа. Энэ маш ноцтой үр дагаварт хүргэдгийг саяын Беларуссын үйл явдал, олон улсад гарч буй асуудлууд харуулж байна. Ийм зүйлүүд олон нийтийн дургүйцлийг төрүүлж, цагдаагийн байгууллагын нэр хүндийг улам унагадаг. Улстөрчид үүнийг гар хөлөө болгож ашигладаг. Нөгөөтэйгүүр, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн үүрэг болох залилангийн гэмт хэрэг, сүлжээний бизнесийг  хяналтаас  алдлаа. Олон аж ахуй нэгж, иргэд хохироод үлдэж байна. Иргэд ч залхаад тэр болгон цагдаад хандахаа байлаа. Дээр нь хулгайн гэмт хэрэг газар авлаа, цагдаа мөн л хяналтаасаа алдсан. Энэ чиглэлээр  цагдаагийн байгууллага олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах ёстой. Гудамж талбайг камержуулах хэрэгтэй. Бас нэг зүйл нь залилан, хулгайн гэмт хэрэг дээр хувийн мөрдөгчдийг оруулж ирэхээс өөр арга байхгүй. Цагдаа, хууль хяналтын байгууллагаас ид залуугаараа чөлөөнд гарч байгаа албан хаагчид бий. Тэднийг хувийн мөрдөгчөөр ажиллуулах, тэр нь прокурорын хянатад үйл ажиллагаа явуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.14  БААСАН № 156 (6381)

 

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

1 цаг 8 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

1 цаг 42 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

2 цаг 4 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

2 цаг 25 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

2 цаг 42 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

2 цаг 58 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

4 цаг 56 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

6 цаг 28 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

9 цаг 1 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

9 цаг 11 мин