ЭМЯ: Дөрвөн хүнээс халдвар илэрлээ

2020-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 487 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс халдвар илэрчээ.

Коронавирус Монголд

Наймдугаар сарын 12-нд 487 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ.Тодруулбал, энэ сарын 11-нд Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 73, 20 настай хоёр эмэгтэй, Алтанбулагийн боомтоор орж ирээд Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 24 настай эрэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байгаа ОХУ-ын иргэн, 65 настай эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарчээ. Батлагдсан тохиолдол 297 боллоо. Үүнээс 269 нь эдгэрч, 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Дэлхийд

Сүүлийн 24 цагийн дотор 214 мянган хүн коронавирусын халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Ингэснээр нийт 20.8 сая хүн халдвар авч, 747 мянган хүн амиа алдлаа.  Энэтхэгт 67000 хүн , Бразил, АНУ-д тус бүр 55 мянган хүн коронавирусын халдвар авчээ.

Хөрш орнуудад

ОХУ-д 5102 хүн өвчилж, 129 хүн эндсэн бол БНХАУ-д 82 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Японд

Японд 50 мянган хүн халдвар авч, 1059 хүн нас бараад байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

2 цаг 37 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

2 цаг 42 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

2 цаг 52 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2 цаг 57 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

3 цаг 2 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 7 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

3 цаг 12 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

18 цаг 3 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

19 цаг 3 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

19 цаг 5 мин