Туршилт нь дуусаагүй ч “Спутник-V” вакцинаас В.Путин айсангүй

2020-08-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Оросын холбооны улс коронавирусын эсрэг дэлхийн анхны вакциныг баталгаажуулж “Спутник-V” хэмээн нэрлэж байгаагаа ерөнхийлөгч Владимир Путин төв телевизээрээ дамжуулан мягмар гаригт зарлалаа. Тус улс 1957 онд дэлхийд анх удаа сансарын хиймэл дагуулыг амжилттайгаар хөөргөж байсан. Тиймээс “Ковид-19”-ийн эсрэг анхны вакциндаа “Спутник-V” нэрийг оноожээ. Энэ нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харъяа микробиологи, халдварт өвчин судлалын Гамалейн үндэсний судалгааны  хүрээлэнгийн зургаа, долдугаар сарын туршилтын үр дүнд бүтсэн вакцин юм. ОХУ-ын “Шууд хөрөнгө оруулалтын сан” вакциныг үйлдвэрлэхэд дөрвөн тэрбум рубль зарцуулжээ. Вакцины сүүлийн туршилтийг Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Филиппин улстай хамтран явуулах бөгөөд туршилт өнөөдөр эхэлнэ гэдгийг “Шууд хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүн Крилл Дмитриев мэдэгдлээ. “Спутник-V” вакциныг Дмитриев болон түүний гэр бүлийнхэн, Путины нэг охин тариулжээ. “Охин нэг өдөр 38 градус хүртэл халуурсныг эс тооцвол өөр нөлөө үзүүлээгүй. Биеийн байдал маш сайн байна” хэмээн Путин ярьжээ. 

Сүүлийн туршилтаа явуулахаасаа өмнө бэлэн боллоо хэмээн олонд зарлаж, гэрчилгээ олгосон вакцины аюулгүй байдалд судлаачид эргэлзэж, дэлхийд анхдагч болох гэсэн Путины хийрхэл хэмээн үзэж байна. Учир өмнө нь гуравдугаар шатны туршилтаа дөрөвдүгээр сард явуулна хэмээн тооцоолж буй талаараа “Bloomberg” телевизэд ярьж байсан. Тиймээс ийн яаран үйлдвэрлэх болсонд судлаачид санаа зовниж байна.  Энэ талаар АНУ-ын “Southampton” их сургуулийн  эрдэм шинжилгээний ахлах ажилтан Майкл “ОХУ вакцинаа яаж ийм хурдан баталгаажуулах болсон нь тодорхой бус байна.  Бүх шатны туршилтаа хийж дуусч байж сөрөг нөлөөгүй нь батлагдаж бүх нийтэд үр ашгаа өгнө. Гэтэл ОХУ-ын энэ вакцинд ийм судалгаа алга. Тиймээс ДЭМБ сайтар судлах хэрэгтэй” гэв. Үүний хариуд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайль Мурашко “Вакцин аюулгүй, өндөр үр дүнтэй гэдгээ харуулсан. Вакцинд хамрагдсан бүх сайн дурын ажилтанд “Ковид-19”-аас хамгаалах эсрэг биет үүссэн, дархлаанд нь сөргөөр нөлөөлөөгүй” гэлээ.  Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар энэ вакциныг тариулснаар коронавирусаас хоёр жилийн турш хамгаалах дархлаатай болох юм байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтан, багш нар болон бусад эрсдэлт бүлгийнхнээ хамгийн эхэнд вакцины урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна гэдгээ Ерөнхий сайдын туслах Татяана Голикова мэдэгдлээ. Вакцины үйлдвэрлэл ирэх сараас эхэлж аравдугаар сараас олон нийтэд хүрэх юм байна.  Одоогоор Латин Америк, Ойрхи Дорнод, Азийн 20 гаруй орон нэг тэрбум тун вакцины захиалгаа хэдийнэ өгчээ. Гэхдээ тус улс жилд 500 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.13  ПҮРЭВ № 155 (6380)

 

Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

2 цаг 4 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

2 цаг 9 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

2 цаг 19 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2 цаг 24 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

2 цаг 29 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 34 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

2 цаг 39 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

17 цаг 30 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

18 цаг 30 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

18 цаг 32 мин