Үндэсний мөнгөн тэмдэгтийг хамгаалах аян эхэллээ

2020-08-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Үндэсний мөнгөн тэмдэгтийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аянг Монголбанкнаас санаачлан эхлүүлээд байна. Аяны хүрээнд Монголбанкны бүх салбарууд болон арилжааны банкууд хамтран ажиллаж мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх аж.Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт “ТӨГРӨГ”-ийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй бөгөөд төгрөгийн нөөц, аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Энэхүү онцгой эрхийн хүрээнд төгрөгийн хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг билээ. Иргэд мөнгөн тэмдэгт ашиглахдаа хэтэвч ашиглахгүйгээр халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийг бурхан тахил, уул овоонд өргөж зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болдог байна.Түүнчлэн үндэсний мөнгөн тэмдэгтийг хил гаалиар зөвшөөрөлгүй гаргах, шашины зан үйлд хэрэглэх явдал түгээмэл болсон.Иймд үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг манай үндэстний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэдгийг хүндэтгэн үзэж зүй зохистой ашиглахыг уриалж байгаа аж.“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аян наймдугаар сарын 10-наас эхлэн аравдугаар сар хүртэл улс орон даяар үргэлжлэх юм байна. Тиймээс та бүхэнд үндэсний мөнгөн тэмдэгтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Жижиг мөнгөн дэвсгэртүүд өөрсдийн үнээс хэд дахин их өртгөөр бүтдэг

 

Мөнгөн тэмдэгтийн хэвлэлтийн зардал, тэдгээрийн устгалтай холбоотой аливаа мэдээлэл нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд заасны дагуу Улсын эрдэнэсийн сан, мөнгөн тэмдэгтийн нөөцтэй холбогдсон болон нөөцийн сангийн байршил, тэдгээрийн хамгаалалттай холбогдох мэдээ, баримт бичиг болон бэлэн мөнгө хэвлэх, устгах болон алт, эрдэнэсийн зүйл, бэлэн мөнгө тээвэрлэх зам, цаг хугацаа, хамгаалах хүч, хэрэгслийн тухай мэдээ, баримт бичиг нь  төрийн нууцын зэрэглэлд хамаардаг тул олон нийтэд ил тод хүргэх боломжгүй байдаг. Гэхдээ бага дүнтэй мөнгөн дэвсгэртүүдийг хэвлэх өртөг нь өөрийнх нь үнээс хэд дахин их байдаг байна. Тиймээс бага дүнтэй мөнгөн дэвсгэртийг худалдаа үйлчилгээнд зориулалтын дагуу ашиглахаас илүү уул овоо, шашны зан үйлд ашиглаж буй нь буруу юм. Мөн мөнгөн дэвсгэртүүдийг хэвлэхээс гадна устгалд оруулахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг байна. 

 

Монгол төгрөгийн насжилт бусад оронтой харьцуулахад бага байна

 

Хөгжиж буй орнуудын хувьд цаасан мөнгөн тэмдэгт дунджаар 2-3 жил насалдаг бол  өндөр хөгжилтэй орнуудад 10-12 жилийн насжилттай байдаг гэсэн судалгаа бий. Учир нь өндөр хөгжилтэй орнууд ихэвчлэн  полимер,  пластик материал ашиглан хийсэн байдаг тул  эвхэгдэж нугардаггүй, бохирдох нь бага, эдэлгээ даах чадвар өндөртэй байдаг. Энэ нь чанараасаа хамаарч цаасаар хийсэн мөнгөнөөс дор хаяж хоёр дахин их өртөгтэй бүтдэг байна.  Гэвч  мөнгөн тэмдэгтийн насжилтад бүтээгдсэн материалаас илүү тухайн улс орны иргэдийн мөнгөн дэвсгэрттэй харьцах соёлоос ихээхэн хамаардаг. Монгол төгрөгийн насжилт дундаар 3.8 жил байгаа нь дэлхийн бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм.Дэлхийн улс төр бизнесийн төв болсон АНУ-ын долларын эдэлгээ 5.3-8.2 жил болдог байна.

 

Мөнгөн дэвсгэрттэй соёлтой харьцаж хэвшье

 

Иргэд мөнгөн дэвсгэртийг нугалах, урж тастах, дээр нь юм бичих, уул овоонд өргөж үлдээх зэргээр зохисгүй ашиглах тохиолдол буурахгүй байна. Мөнгөн дэвсгэрттэй зохисгүй харьцсанаар дахин хэвлэлтийн үргүй зардал гарч, уул овоонд өргөсөн мөнгө зах зээлд эргэлдэхгүй түгжигдэж мөнгөн дэвсгэртийн насжилт багасаж байгаа юм.  Хуучирч үрэгдсэн, өнгө зүс нь алдагдсан, хиртсэн, урагдсан, эсвэл хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт гүйлгээнд нэвтрүүлэх шаардлага хангахгүй тэмдэгтүүд улам л олширсоор  байна. Энэ нь эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед үргүй зардлыг улам нэмэгдүүлж байгаа юм. Учир мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, тээвэрлэх, устгалд оруулах, тоолох зэрэг үе шат болгонд зардал гардаг байна. Иймд мөнгөн дэвсгэртийг зүй зохистой ашиглах шаардлагатай байна. Мөнгөн дэвсгэртийг зориулалтын хэтэвчинд хийж, ариг гамтай эдэлснээр мөнгө дахин хэвлэх зардлыг хэмнэх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.12  Лхагва № 154 (6379)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 42 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 6 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 6 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 7 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 18 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 52 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 14 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 35 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 52 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 8 мин