ЭМЯ:Нэг хүний биеийн байдал маш хүнд байна

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 504 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Батлагдсан 293 тохиолдлоос 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 44 нь  сувилалд, 26 нь гэртээ тусгаарлалтад байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа нь дуусчээ. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдан хэвтэж буй нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна.

Коронавирус Монголд

Наймдугаар сарын 10-нд  улсын хэмжээнд нийт 504 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Үүнд:

  • Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ
  • Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн Оюутолгойн 48 ажилтны шинжилгээ
  • Ажиглах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 32 ажилтны шинжилгээ
  • Эдгэрээд сувилалд тусгаарлагдаж буй 43 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ
  • Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ
  • Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ багтаж байна.

Дэлхийд                                               

Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн коронавирусын халдвар авч 5000 гаруй хүн нас барсан байна. Тодруулбал,  Энэтхэгт 53, АНУ-д 48, Бразилд 22 мянган хүн коронавирусын халдвар авчээ. АНУ-д сүүлийн нэг сар 180 мянган орчим хүүхэд коронавирусын халдвар авсан нь өмнөх сараас 90 хувиар өссөн дүн юм. Коронавирусын халдвараар 20.2 сая хүн өвчилж, 738 мянган хүн эндэж, 13 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Хөрш орнуудад

ОХУ-д 5118 хүн шинээр халдвар авч, 70 хүн  нас барсан байна. Харин БНХАУ-д 115 тохиолдол бүртгэгдсэний 31 нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

Японд

Токио хотод 197 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өчигдрөөс буурсан үзүүлэлт юм.Ингэснээр нийт 47 мянган хүн халдвар авч, 1047 хүн нас барлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

2 цаг 14 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

2 цаг 19 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

2 цаг 29 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2 цаг 34 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

2 цаг 39 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 44 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

2 цаг 49 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

17 цаг 40 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

18 цаг 40 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

18 цаг 42 мин