Испанийн хаан Жуан Карлос Араб руу “зугтжээ”

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Авлигын хэргээр шалгагдаж байхдаа эх орноо орхин явсан Испанийн хаан асан Жуан Карлос Арабын нэгдсэн Эмират улс руу аялсныг албаны эх сурвалж мэдээллээ. Түүнийг Абу Дабид айлчилж буй зургийг нь Испанийн хэвлэл “NIUS”  нийтэлсэн байна. Тэрээр энэ сарын 3-нд “Испанийн ард түмэнд та хааны хувьд маш сайн үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би Испанийг орхин явахаар боллоо” гэсэн захидал хүүдээ үлдээсэн юм. Үүний дараахан аль орон руу явсан бол хэмээх ширүүн маргаан Испанид өрнөсөн. 
Орон нутгийн хэвлэлүүд түүнийг Карибын тэнгисийн Доминиканын Бүгд найрамдах улс эсвэл хөрш Португал руу \ явсан хэмээн мэдээлж байсан. Гэтэл  дээрх зураг нийтлэгдсэнээс хойш Абу Дабигийн таван одтой “Emirates Palace” зочид буудлын бүхэл бүтэн нэг давхарыг эзэгнэн амьдарч байгаа хэмээн мэдээлж байна. Мөн түүнийг Абу Дабигийн  хунтайж Мохаммед бин Заяед ал-Нахяантай дотно харилцаатай байсан гэж мэдээлсэн.  Гэхдээ Испанийн эзэн хааны гэр бүл болон Засгийн газар түүнийг хаана байгааг зарлахаас татгалзсаар байна. 
Өнгөрсөн зургадугаар сард Испанийн Дээд шүүх Жуан Карлог Саудын Арабын өндөр хурдны зам барих гэрээнд оролцсон хэмээн сэжиглэж шалгаж эхэлсэн юм. Тэрээр 40 орчим жил хаан ширээнд заларсны дараа  2014 онд өөрийн хүү Фелипт албан тушаалаа залгамжлуулсан. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)

Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

2 цаг 23 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

3 цаг 25 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

3 цаг 45 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

8 цаг 21 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

8 цаг 31 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

8 цаг 36 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

8 цаг 41 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

8 цаг 51 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

8 цаг 56 мин