Тархи судлалын эрдэмтэд чуулж байна

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

XXI зууныг бид  “Аж үйлдвэрийн IV хувьсгал”, “Технологи, инновацийн хөгжлийн шинэ эрин үе” хэмээн тодотгож буй. Мэдээж, дэлхий нийтийн энэ том технологжсон хувьсгалд  шинжлэх ухаан, инженер технологийн салбар чухал үүрэгтэй байж таарна. Харин энэ бүхний тэргүүн эгнээнд дэлхийн тархи судлалын шинжлэх ухаан бардамнан зогсож буй  нь  ойлгомжтой. 
Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийн баг ажиллаж, энэ л салбартаа хөрөнгө мөнгийг илүү түлхүү зарцуулж, тоног төхөөрөмж, материаллаг бааз, хүний нөөц нь бүрдсэн том лабораториудад хүний санаанд ч оромгүй содон сонирхолтой нээлт, туршилтуудыг хийсээр, хиймэл оюун ухааныг бүтээсээр, хөгжүүлсээр байна.  Харин манай улсын хувьд, орой боловч энэ салбарын хөгжилд анхаарч, өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа АШУҮИС-ийн дэргэд Тархи судлалын хүрээлэнг байгуулсан нь “Оройхон гараад, ширүүхэн дайрах” чухал ажлын нэг болоод байна. Тэгвэл саяхан  нээлтээ хийж байсан тус хүрээлэн өчигдөр Олон улсын Тархи судлалын байгууллага “IBRO”-той хамтран зохион байгуулдаг, тархи судлаачдын эзэмших ёстой судалгааны арга техникүүдийг заах гурав дахь удаагийн томоохон сургалтаа зохион байгуулж эхлээд байна. Энэ сургалт нь Монголын Тархи судлалын хүрээлэнгийн залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилготой бөгөөд залуу эрдэмтэн судлаачид, энэ чиглэлээр суралцаж буй эмч мэргэжилтнүүд уг арга хэмжээнд урилгаар оролцож буй зочин профессор, эрдэмтдийн илтгэлийг сонсож, хэлэлцүүлэгт оролцож,  дэлхийн 90 гаруй улсын шинжлэх ухааны байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авахын зэрэгцээ энэ сургалтын хүрээнд “Эсийн өсгөвөрлөлт”, “Эсийн амьдрах чадварын сорил”, “ДНХ ялгах аргачлал”, “Стеротаксинг буюу тархины ховдолд тарилга хийх арга”, “Тархинд зүсэлт хийх,  гистологи харах арга”, “Хулганы тархины эдийг хөлдөөн бэхжүүлэх, зүсэлт хийх арга” зэрэг олон нарийн техникүүдийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох ажээ. 


Монголд гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил цар тахлын үед мөрдөгдөж буй хөл хорионы дэглэмээс үүдэн хүний тоо хязгаартай зохион байгуулагдаж байгаа аж. Гэхдээ сургалтынхаа ач холбогдол, хүрээ хязгаарыг өргөтгөх зорилгоор танхимын сургалт, цахим арга хэмжээг хослон явуулж байгаа гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна. 
Дэлхийн тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн хороо болон АШУҮИС-ийн харьяа Тархи судлалын хүрээлэн хамтран  зохион байгуулдаг энэ сургалт нийт зургаа хоног үргэлжлэх юм байна.  Сургалт хичээлд Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс орны зочин профессорууд, эрдэмтэн төлөөлөгчид оролцож, цахим хичээл заах, илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх, залуу эрдэмтэн судлаачдад зөвлөгөө мэдээлэл өгч, туршлага солилцох юм байна. Энэ тухай АШУҮИС-ийн дэргэд Тархи судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, Анагаах ухааны доктор Э.Түмэнжин хэлэхдээ “Тархи судлалын шинжлэх ухаан бол бүх шинжлэх ухааны уулзвар дээр оршиж байдаг, судалгааны асар том орон зай юм. Тиймээс Монголдоо энэ сургалтыг жил бүр зохион байгуулснаар тархи судлалын салбарт мэргэшиж буй эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулахаас гадна энэ салбарт орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх, гадаад дотоодын судалгааны төвүүд, эрдэмтэн судлаачидтай  хамтран ажиллах, улс үндэстнийхээ хэмжээнд мэргэжилтэн бэлтгэх, залуу эрдэмтэн судлаачдаа сургалт семинараар чадавхжуулах гээд олон боломжийг бүрдүүлж буй юм. Мөн энэ сургалтанд хамрагдснаар тархи судлалын талаарх судалгааны шинэ аргачлалууд, түүний эмнэлзүйн ач холбогдлын тухай мэдлэг, дадлага, туршлага олохоос гадна оролцогч мэргэжилтнүүд маань  өөрийн хийж байгаа судалгаагаа аман болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэх, эксперт судлаачдаас зөвөлгөө авах боломжтой. Түүнчлэн сургалтын төгсгөлд  тархи судлалын чиглэлээр зохион байгуулагдах олон улсын цахим хуралд оролцох боломжтой юм. Энэ удаагийн сургалтад Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Б.Галиндэв, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат, АШУҮИС-ийн харьяа Тархи судлалын хүрээлэнгийн захирал, доктор Л.Баттүвшин зэрэг олон эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ” гэв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

1 цаг 57 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

1 цаг 57 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

2 цаг 27 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

3 цаг 48 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

4 цаг 13 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

4 цаг 18 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

4 цаг 23 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

4 цаг 28 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

4 цаг 33 мин