Бейрутын иргэд жагслаа

2020-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Ливан улсын нийслэл Бейрут хотод мягмар гаригт болсон дэлбэрэлтийн улмаас 158 хүн нас барж, 6000 хүн гэмтэж, 300 мянга гаруй хүн  орон гэргүй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Тэгвэл бямба гаригт энэ гамшигт үйл явдалд удирдагчдаа буруутган 5-10 мянга орчим иргэн цугларч, дэлбэрэлтийг зогсоож чадахгүй байгаа удирдагчдадаа уурлаж, Засгийн газрын яамд, Банкны холбооны төв байр руу дайрч, цагдаа нар руу чулуу шиджээ.

 

Мөн тэд Засгийн газраа эсэргүүцсэн лоозон барьж, ерөнхийлөгч Мишель Ауны хөргийг шатаасан байна.  Үндэсний аюулгүй байдлын албаныхан нулимс асруулагч ашиглан жагсаалыг зогсоож, 16 хүнийг баривчилсан.  Гэвч энэ үеэр нэг цагдаагийн албан хаагч амиа алдаж, 117 жагсагчийг Улаан загалмайн нийгэмлэг газар дээр эмчилж,  55 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Тус улсын санхүүгийн байдал, валютын ханшны уналтыг эсэргүүцэн иргэд нь өнгөрөгч аравдугаар сард эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан билээ.


Мөн Бейрут хотынхонд хэрхэн туслах талаар олон улсын удирдагчид өчигдөр цахимаар хуралдлаа. Энэ хурлыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зохион байгуулсан. Европын холбоог төлөөлж Орос, Хятад, Египт, Их Британийн удирдагчдаас гадна АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп оролцсон юм. Улс орнууд тусламжийн хэрэгсэл, эмнэлгийн ажилтнуудаа Бейрут руу хэдийнэ илгээгээд эхэлсэн байна.  Дэлбэрэлтээс өмнө коронавирусын улмаас Ливаны эдийн засаг маш их доройтоод байсан юм. Бейрутад байшин барилга нурж, ус, цахилгаангүй болж иргэд хоол хүнсний дутагдалд ороод байгаа.  “Ковид-19” халдвар тархсантай холбоотойгоор эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Энэ дэлбэрэлт 15 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Ливаны ерөнхий сайд Хассан Диба энэ хямралыг даван туулахын тулд сонгуулиа эрт явуулах санал гаргасан байна. Түүний энэ саналыг өнөөдөр парламентаар хэлэлцэнэ.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.10 № 152 (6377)

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

3 цаг 55 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

4 цаг 5 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

4 цаг 10 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

4 цаг 15 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

4 цаг 25 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

4 цаг 30 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

4 цаг 35 мин
Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

18 цаг 44 мин