Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийн шав тавилаа

2020-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тэсрэх бодисын шинэ үйлдвэр барих ажил нь Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Ил уурхайн техник технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх гурван том төслийн нэг юм. Тус цехэд  цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж, мөчлөгт урсгал тээврийн технологи нэвтрүүлэх бол гуравдахь том ажил нь Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр барьж, ашиглалтад оруулах зорилт хэрэгжинэ. Одоогийн ажиллаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр нь 1994 онд баригдсан, барилга байгууламж технологийн хувьд хуучирсан тул шинэ үйлдвэр барих шаардлагатай болжээ.
     Орчин үеийн технологийн дэвшилтэт технологиор баригдах шинэ үйлдвэр нь жилд 15000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хуучин үйлдвэрээс даруй 5-7 мянган тонноор илүү гэсэн үг юм. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажлыг “Монголиан Инвестмент Корпорэйшн” компани гүйцэтгэнэ. Шав тавих ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор болон Ил уурхайн удирдлага, ажилтнууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов. Шинээр баригдах үйлдвэрийн барилга байгууламжийг чанартай найдвартай гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр түвшинд бүтээн байгуулж хүлээлгэн өгнө гэдгээ “Монголиан Инвестмент Корпорэйшн” компанийн ТУЗ-ийн дарга Б.Дөлгөөн нээлтийн үеэр илэрхийллээ гэж www.erdenettoday.mn мэдээллээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.4  МЯГМАР № 147 (6372)

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

9 цаг 10 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

9 цаг 35 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

9 цаг 53 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

9 цаг 58 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

10 цаг 10 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

14 цаг 2 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

15 цаг 4 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

15 цаг 24 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

20 цаг 0 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

20 цаг 10 мин