Япон улсын элчин сайд Кобаяши Хироюкитай уулзлаа

2020-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.ХЭРЛЭН 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав.

Япон Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас манай улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон JDS тэтгэлэгт хөтөлбөр, КООСЕН хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Мөн тэрээр хоёр улсын харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, мэдээллийн технологийн нарийн мэргэжилтэн, инженер бэлтгэхэд илүү сайн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.  Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдад үдийн хоолоор үйлчлэх хууль, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр сургуулийн гал тогоог хангахад хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Ноён Кобаяши Хироюки Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг олон улсын жишигт нийцсэн ая тухтай орчинд суралцуулах шинэ сургуулиудын барилгыг төлөвлөгөөт хугацаанд хүлээлгэн өгч, хүний нөөцийг бэлтгэх хөтөлбөрүүдийг танай улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлд хандуулан үргэлжүүлэхийн зэрэгцээ Боловсрол, шинжлэх ухааны яамтай олон талаар хамтран ажиллана гэв.

Эх сурвалж: www.polit.mn 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

4 цаг 36 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

12 цаг 5 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

12 цаг 56 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

13 цаг 3 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

13 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

13 цаг 39 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

18 цаг 2 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

18 цаг 7 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

18 цаг 17 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

18 цаг 22 мин