Гадаад яамны “хурандаа”

2020-07-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА 

31 дэх Ерөнхий сайдын танхимдаа урьсан Гадаад харилцааны сайд “битүү” сонголт байсан. Үнэндээ УИХ дахь эрх баригч намын бүлгийн ажлын албаны “гал тогоо”-г дөрвөн жил барьсан Н.Энхтайваныг Гадаад яамыг удирдана  гэхэд гайхсан хүмүүс ч бас бус байв. Харин намтрыг нь харвал Н.Энхтайван төрд 25 жил ажилласны 15-д нь Гадаад харилцааны яаманд алба хашжээ. 1996 онд ГХЯ-нд мэргэжилтэн, атташегаас ажлаа эхэлж Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга,  Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, III, II, I нарийн бичгийн дарга, сүүлд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлын алба хашсан. Мөн дундуур нь  Худалдаа, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, 2015 оноос Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар очсон байдаг. Харин боловсролын хувьд Политехникийн дээд сургууль, Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеландын Велингтоны их сургууль төгсч, МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалжээ. 
Н.Энхтайваныг очсон салбар бүртээ эдийн засаг, гадаад худалдаа хариуцаж, энэ чиглэлээрээ ч мэргэшсэн гэж үнэлэх хүмүүс намынхнаас эхлээд цөөн биш. Тиймдээ ч эдийн засгийн мэдлэг, туршлагаар нь 2016 онд МАН-ын бүлэг Ажлын албаа удирдуулахаар болсон гэх юм билээ. Н.Энхтайван 65 гишүүнтэй ажиллахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэгт орохоос гадна томоохон хуулиудыг боловсруулж, заримыг нь гардан бичсэн байна. Мөн МАН-ын 2020 оны Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг голлон зангидсан хүмүүсийн нэг. Тиймдээ ч хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Гадаад харилцааны сайдаар томилсон биз. 
Н.Энхтайваныг Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээс эхлээд албан тушаалын шат болгон дээр гишгэсэн хэмээн парламентын танхимд танилцуулж байв. Тэр Бүрэн эрхт Элчин сайдын доод талын албан тушаал буюу “Тэргүүн шадар” дипломат цолтой юм байна. Цагдаагаар жишвэл “хурандаа” гэсэн үг. Мөн сайдын сонин хачинаас нэмэрлэхэд, мэргэжлийн чиглэлийн хэд хэдэн ном бичсэнээс гадна номын сандаа 10 мянган номтой гэдэг юм билээ. 
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван салбарын өмнөх сайд нар, гадаадын элчин сайдуудтай уулзаж туршлага судлах замаар ажлаа эхлүүлжээ. Өөрийнхөөрөө дайралгүйгээр өрөөлийн үгийг сонсох нь зөв ч яг энэ цаг үед бол гадаадад гацсан монголчуудаа эх оронд нь авчрах л нэн тэргүүний ажил болоод байна. Мөн эдийн засаг, худалдааны мэдлэгээ ашиглаж цар тахлын  хүнд хэцүү үед хөрөнгө татах ажлыг ч шуурхайлах хэрэгтэй. Түүнээс гадна өмнөх сайд Д.Цогтбаатараас өвлөгдсөн хамгийн том ажил бол дипломат албаныхны хар тамхины асуудал юм. Тиймээс шинэ сайд маань цар тахал, хар тамхитай хэрхэн тэмцсэнээрээ ажлаа дүгнүүлэх болох нь. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.30  ПҮРЭВ № 145 (6370)

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

10 цаг 1 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

10 цаг 9 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

10 цаг 14 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

10 цаг 17 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

10 цаг 26 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

15 цаг 35 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

16 цаг 22 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

18 цаг 31 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

19 цаг 1 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

19 цаг 6 мин