“Covid-19”: Сэрүүн, агааргүй үед найман метрт халдвар тархах эрсдэлтэй

2020-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.7.26/ Covid-19-т коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. “Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 918 мянган хүн халдвар авч, 645 мянга гаруй хүн нас бараад байна. Одоогоор 9.8 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 284 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас баржээ. ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Энэ нь шинэ тохиолдол хамгийн өндөр байгаа хоёр дахь өдөр байлаа. Эрдэмтэд халдвар буурахгүй байгааг хөл хориог огцом сулруулсантай холбоотой гэж үзэж байна. Мөн буруу ташаа мэдээлэлд автах, залуучуудын хайхрамжгүй байдал зэрэг нь халдвар буурахгүй байгаад нөлөөлж байгаа гэж үзэж байна. Германы мах боловсруулах үйлдвэрт хийсэн судалгаагаар хүйтэн, сэрүүн, агааргүй үед “Covid-19” нь найман метрт халдвар тархах эрсдэлтэй гэж үзжээ. ДЭМБ-аас дархлаажуулалт зэрэг бусад эрүүл мэндийн үйлчилгээг орхигдуулж болохгүйг анхааруулсан” гэв.

Монгол Улсад өчигдөр /2020.07.25/ 210 хүн ажиглалтад орж, 218 хүн ажиглалтаас гарлаа. Одоогоор 2566 хүн ажиглалтад байгаа бөгөөд эдгээр хүмүүст 182 төрийн албан хаагч үйлчилж байна. Цэргийн төв эмнэлэгт 39 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 124 хүн холбогдож “Covid-19”-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авчээ. Эдгэрч сувилалд шилжээд байсан 23 хүнд шинжилгээ хийхэд эерэг гарч, хяналтад авсан талаар бид өмнө нь дурдсан. Эдгээр хүмүүсийн 11-д нь гурав дахь шинжилгээгээр вирус илрээгүй тул гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.

АНУ-д нийт халдвар 4.9 сая, нас баралт 1455 мянгад хүрчээ. Бразилд нийт халдвартай хүний 1.6 сая нь эдгэрсэн бол 86 мянга 400 хүн энджээ. Энэтхэгт өчигдөр /2020.07.25/ 48 мянга 600 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халвар 1.6 сая-д хүрчээ. ОХУ-д өчигдөр 5871 шинэ тохиолдол бүртгэгдэж, БНСУ-д 58 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний 46 нь дотоодын халдвар байсан байна. Японд 804 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 297 нь Токиод бүртгэгджээ. БНХАУ-д 46 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

6 цаг 29 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

7 цаг 20 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

7 цаг 27 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

7 цаг 41 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

8 цаг 3 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

12 цаг 26 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

12 цаг 31 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

12 цаг 41 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

12 цаг 46 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

12 цаг 51 мин