Төгрөг, долларын хадгаламжийн аль нь ашигтай вэ

2020-07-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

Долларын хадгаламж, төгрөгийн хадгаламжийн аль нь ашигтай вэ.  Валютын ханш хөдөлдөг гэдгийг бүгд мэднэ. Харин доллар бараг байнга өсч байдаг гэсэн бодол байдаг юм.
Ихэнх хүн “төгрөгийн хадгаламж” нээдэг. Энэ нь валютын болон алтны хадгаламжаас илүү өндөр хүүтэй, өгөөж нь тогтвортой байдаг. Харин “Валютын хадгаламж” нь төгрөгийн хадгаламжаас хүү багатай. Хүмүүс төгрөгийн ханшийн уналтаас болоод валютын хадгаламж нээлгэх нь бий. Гэвч гадаад валютын ханш тогтмол өсч байдаг зүйл биш. Төгрөгтэй харьцуулсан ханш нь нэг үе өсдөг ч, заримдаа бууж хэлбэлзэж байдаг. "Алтны хадгаламж” алтны үнийн хэлбэлзлэлийг даган мөн адил өсч, буурч байдаг. Харин алтны хадгаламжид зарим банк үүн дээр нэмж хүү тооцдог. 
Яг дөрвөн жилийн өмнөх энэ өдөр ам.долларын ханш 1.984.44 төгрөгтэй тэнцэж байжээ. Дөрвөн жилийн дотор 843.67 төгрөгөөр өссөн байна. Хэдий баталгаагүй ч валют, хувьцаа өсөх үеийг урьдчилан тооцож чадна гэж бодож байвал төгрөгийн хадгаламжаас илүү ашиг олох боломж бидэнд бий. Хэрэв та валют, хувьцааны үнийн хэлбэлзлэлийг урьдчилан тооцож чадахгүй бол хамгийн тогтвортой, баталгаатай “Төгрөгийн хадгаламж”-ийг сонгох нь зүйтэй гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа юм. 
Валютын ханш огцом өссөнөөр төгрөгийн ханш унаж, доллар 7000 давна гэж шинэ оны өмнө эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан твиттер хуудастаа жиргэж байв. Төвбанкнаас он гарснаас хойш валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй гэж мэдэгдэж буй юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу орж байгаа мөнгө нь гарч буй мөнгөний урсгалаас их байсан. Ам.долларын ханш 3.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч, үүний дүнд гадаад валютын нөөц нэмэгдэн, дөрвөн тэрбум ам.долларт хүрчээ.
Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт багтдаг. Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын хяналт буюу саарал жагсаалтад орсон болон түүнтэй холбоотой зарим мэдээлэл гарснаар ханш өснө гэсэн таамгийг иргэдийн дунд зарим эрх бүхий этгээдүүд үүсгэсэн.

“Ковид-19” цар тахал валютын ханшийн өсөлтөд огцом нөлөөлж байна

Монголбанкны ОНБМТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаа “Гадаад валютын албан нөөц энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 4.1 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор импортын нэг жилийн хэрэгцээг хангах түвшинд байна.
“Ковид-19” цар тахлаас шалтгаалан дэлхийн эдийн засаг царцанги байдалд орж, түүхий эдийн эрэлт, үнэ буурах хандлага ажиглагдаж буй. Үүнээс шалтгаалан Монгол Улсын экспортын орлого 2020 оны эхний гурван сарын байдлаар 42 хувиар буурч, урсгал тэнцлийн алдагдал 767 сая ам.доллар, төлбөрийн тэнцлийн нийт алдагдал 350 сая ам.долларт хүрээд байна. Монголбанк энэ оны эхний гурван сард цэвэр дүнгээр 375 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн. Цаашдаа гадаад валютын захын нөхцөл байдал харьцангуй эерэг байхаар байна” гэсэн юм. 
 “Ковид-19” цар тахал валютын ханшийн өсөлтөд огцом нөлөөлж буй. Энэ үзэгдэл нь Монгол Улс төдийгүй дэлхийн улс орнуудад ч хүчтэй цохилт болж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ам.долларын ханш 2826 төгрөг, юанийн ханш 400 төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл банкны салбарт валютын хадгаламж 31 хувиар өссөн бол валютын харилцах данс мөн өсөлттэй гарчээ. Харин төгрөгийн хадгаламж дөрвөн хувиар буурсан байна. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 49 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 13 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 13 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 14 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 25 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 59 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 21 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 42 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 59 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 15 мин