Н.Цогт: Б.Бямбасайхан төрд алба хашаагүй учраас буруутгах үндэслэлгүй

2020-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарыг шүүх хурал /2020.07.17/ долоо дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралтай холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт мэдээлэл өглөө.Тэрээр “Шүүх хурал Иргэний хэргийг хянан шийдвэрлэх хуулийн дагуу нотлох баримтуудыг шинжлэн судлаад дууссан. Өнөөдөр улсын яллагч дүгнэлтээ хэллээ. Мөн бүх өмгөөлөгчид цагаатгах дүгнэл хийх тухай болон нэмэлт тайлбаруудаа илэрхийлсэн.Манай үйлчлүүлэгч 2015 онд төрийн албан хаагч байгаагүй. Одоо ч биш. Тиймээс төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийг хийх ямар ч эрхзүйн бололцоо байхгүй. Тийм учраас үүнд буруутгах үндэслэл байхгүй.Хэргийн нотлох баримт хангалтгүй. Хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй тул үүнийг хасаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан Таван татварын байцаагчийн гаргасан дүгнэлтийг л яриад байна. Сангийн яам өөрийнхөө зөрчил дээр өөрөө хохирогч болсон нь ойлгомжгүй. УИХ-ын тогтоолын хүрээнд шийдвэр гаргасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжаар хүлээж авсан асуудал. Тэр хүн өөрөө тайлбараа өгөхгүй бол бид шууд бусаар байхгүй байхад нь буруутгаад байна. Ч.Сайханбилэг гадаадад байгаа, олдохгүй байна гэсэн хариултыг Прокурорын газраас хэлж байна. Шүүх хараат бусаар шийдвэрээ гаргана. Бид зөв шийдвэр гаргах болов уу гэж анхааралтай сонсож байна” хэмээлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

43 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

53 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

58 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

1 цаг 3 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

1 цаг 13 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

1 цаг 18 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

1 цаг 23 мин
Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

15 цаг 32 мин