АН-ын шинэ дарга хэн бэ?

2020-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ОЛДОХ

Ардчилсан намын даргын сунгаанд найман эрхэм бүртгүүлжээ. Гэвч сунгааг хойшлуулан дүрмийн асуудал хэлэлцэх явцад өөрчлөгдөх магадлал бий. Одоогоор Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, О.Амартүвшин, М.Тулгат, Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, О.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байна. Хамгийн эхэнд нэр дэвшихээ зарласан Ц.Оюунгэрэлийн хувьд УИХ-ын гишүүн, БСШУС”ын сайдаар ажиллаж байсан.   Лу.Гантөмөр мөн УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд байсан.  Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж  байсан. МХАҮТ-ын тэргүүн  О.Амартүвшин,  АН-ын ҮБХ-ны гишүүн асан Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ,  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч О.Цэрэнбат нарын хувьд намын даргын сунгаанд шинээр орж ирж байгаа. Харин АН-ынхан дотор мерит зарчим, намын ажлын мэдлэг туршлагыг харвал УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн АН-ын даргаар ажиллаж, найман жил Засаг даргын албыг хашсан. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж, саяын сонгуулиар  УИХ-ын гишүүн болсон. Түүнчлэн  БЗД-ийн намын анхан шатнаас ИТХ-ын төлөөлөгч болж, дүүрэгтээ УИХ-ын гишүүдээс илүү танигдсан, төлөвлөгөөтэй хүн хэмээн нэрлэгдэж байгаа М.Тулгат нарыг намын дарга байх боломжтой гэлцэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

6 цаг 33 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 57 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 57 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 58 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

8 цаг 10 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

8 цаг 44 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

9 цаг 6 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

9 цаг 27 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

9 цаг 44 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

10 цаг 0 мин