Ч.ЗОТОЛ
Ардчилсан нам даргын сунгаагаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Үүнийгээ “Дүрмийн зөрүүтэй асуудал гарсан. АН-ын даргын сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол намын дүрмийг зөрчсөн” гэсэн өргөдөл гишүүдээс ирсэн. Энэ дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо өргөдлийг авч хэлэлцээл маргаан үүсгэсэн. Асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулах шийдвэрийг өчигдөр орой гаргасан” гэсэн хариуг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан мэдэгдэв. Ингэснээр АН-ынхан ирэх сарын 23-нд товлосон Их хурлаа ч гэсэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа аж.
Харин намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл 6-9-ний хооронд явагдаж дууссан. Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, О.Амартүвшин, Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, О.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn