Салхитын мөнгөний ордын хэргийг тусгайлан шүүнэ

2020-07-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.7.9/ боллоо. Энэ үеэр олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

“ДЦС-2”-ЫН С.БЯМБААХҮҮГИЙН ХОЁР ЖИЛЭЭР ХАСАВ

“Дулааны цахилгаан станц-2”-ын гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, тус байгууллагын ерөнхий нягтлан Б.Даваадуламд хуурамч бичиг баримт ашигласан, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. С.Бямбаахүүг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 7.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн АТГ-аас шалгалт явуулахад С.Бямбаахүүгээс 14 сая төгрөг олдсон бөгөөд энэ мөнгийг хурааж улсын орлого болгосон байна. Б.Даваадуламд 5.8 сая төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн сая төгрөгийг хураажээ.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ ХЭРГИЙГ ТУСГАЙЛАН ШҮҮНЭ

Салхитын мөнгөний орд гэх тодотголтой Ш.Мөнгөншагай тэргүүтэй 14 хүнд холбогдох хэргийн тухайд шүүгдэгчийн биеийн байдал муудсан тул н.Өнөрцэцэг, н.Сайханцэцэг нарыг тусгайлан шүүхээр шийдвэрлэсэн.

Б.УНДАРМАА, Г.СОЛТАНД ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Улс төрд нөлөө бүхий этгээд нь бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Ундармаад хэрэг үүсгэсэн. Тухайлбал, тэрбээр УИХ-ын гишүүний албан тушаалаа урвуулан ашиглан ХХААХҮЯ-ны сайд байсан Б.Батзоригт нөлөөлж, өөрийн хамаарал бүхий компанид 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авсан нь тогтоогдсон. Одоогоор түүнд хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг  дээрх үндэслэлээр шалгаж байгаа. Шүүх хурлыг долдугаар сарын 20-нд товложээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл олгожээ. Түүнд мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Б.БАТСАЙХАНЫГ ХОЁР ЖИЛ ХОРИНО

Батлах хамгаалах яамны Төрийн нарий бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний  017 дугаар ангийн захирагч байсан Л.Балдан-Очир, тус ангийн Санхүүгийн албаны дарга Н.Сугар нарт Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасны дагуу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаЖ, улсад онц их хэмжээний хохирол учруулслан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэх хүсэлт ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан. Тус хэргийг тавдугаар сарын 5-нд хэлэлцээд Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилээр хасах, хоёр жилээр хорих, Л.Балдан-Очирыг мөн томилогдох эрхийг нь хоёр жилээр хасах, 5.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, Н.Сугарыг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ.  Дээрх иргэдийг эрх мэдлээ урвуулан ашиглан 017 дугаар ангид 109 сая 415 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

46 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

1 цаг 0 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

1 цаг 7 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

1 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

5 цаг 24 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

5 цаг 24 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

5 цаг 54 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

7 цаг 15 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

7 цаг 40 мин