Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

2020-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам болоход хоёрхон хоног үлдлээ. Цар тахалтай холбоотойгоор Монголчууд энэ жил цахимаар наадахаар болсон. Наадмын нээлт, хурдан морины уралдаан, хүчит бөхийг цахимаар хүлээн авч үзэх юм.

Тэгвэл наадмын бэлтгэлтэй зэрэгцэн бас нэгэн сонирхол татаж байгаа асуудал бол допинг хэрэглэсэн гэгдээд буй улсын аварга Э.Оюунболд барилдах эсэх юм. Түүнийг бэлтгэлдээ гарсан гэх мэдээлэл гараад байгаа бол  Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав “Допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт хуульд  бий. Тэгэхээр энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм. Допинг хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулах эсэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн холбоо нь шийддэг бөгөөд тус байгууллагуудын зүгээс Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үзэн барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн учир Э.Оюунболд энэ жилийн наадмаар өнжих бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2 цаг 32 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

2 цаг 59 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

3 цаг 2 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

3 цаг 6 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

3 цаг 10 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

3 цаг 26 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

9 цаг 35 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

9 цаг 40 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

9 цаг 46 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

9 цаг 55 мин