Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

2020-07-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрыг хоёр дахь удаагаа тэргүүлэх томилолт өвөртөллөө. Тэрээр 30 дахь Ерөнхий сайдаар 2017 оны намар томилогдон гурван жил гаруй ажилласан бол энэ удаагийн парламентын сонгуулийн үр дүнгээр 31 дэх Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болж байна. Ингэснээр жишгийн дагуу парламентын танхимд хэрхэн ажиллах бодлогоо танилцуулж, ард түмний өмнө амлалт өгдөг учиртай. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх анх Ерөнхий сайдын тамга гардахдаа ямар үг хэлж байсан. Өнөөдөр хоёр дахь удаагаа улирахдаа хэлсэн үг  түүний өчигдөр, өнөөдрийг  илэрхийлнэ. Бүхэл бүтэн Засгийн газрын танхимыг удирдан чиглүүлэхдээ нийтийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргаж байсан уу эсвэл уран сайхан үг хэлэхээс хэтрээгүй юу гэдгийг уншигчид тунгаана биз ээ.

Онцлог нь гэвэл У.Хүрэлсүх өөр хэн нэгнээс биш өөрөөсөө тамгаа хүлээн авч байна. Нэг ёсондоо өмнөх сайд муу ажиллалаа гэж гомдоллох, бусад руу буруугаа тохох эрх түүнд байхгүй. Хангалтгүй ажилласан бол хариуцлага нь толгой дээр нь л бууна. Сайн ажилласан бол сайшаал, магтаалыг хүртэх учиртай. Тиймээс ирэх дөрвөн жил эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх, илүү сайн удирдагч байх боломж түүнд байна. Гагцхүү өөрийнх нь хэлдгээр зориг, сэтгэл хоёр л мэднэ. Харин тамгаа гардуулж өгөх мөчид одоогийнх шиг өчигдөр, өнөөдрийнх нь өөрчлөлт, ажлынх нь үр дүнг хэвлэл мэдээлэл нэхэж,  ард түмэн дүн тавина гэдгийг мартаж болохгүй.

2017.10.04: Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдов

2020.07.02: Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдов

-Эдийн засгаа хямралаас гаргаж,  ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн,буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.

 

-Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг, ард түмэндээ худлаа амлаж, хуурахгүй. Ард түмнээ өмгөөлж, авлигачидтай хатуу тэмцэнэ.

 

-Шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.

 

-Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль, төр, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно.

 

-Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна.

 

-Төрийн байгууллагын удирдах удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.

 

-Төрийн дархлаа суларлаа. Энэ бүхнийг одоо л тас цохин цэгцлэх ёстой.

 

-Энэ цаг мөчөөс эхлэн төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.

 

-Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.

 

-Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Энэ бол миний амьдралын философи.

 

-Уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болсон.

 

-Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ.

 

-Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.

 

 -Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, би зөвхөн хуульд захирагдах болно.

 

-Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна.

-Ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай бондын 2.9 тэрбум ам.долларын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэл бэрхшээлүүд та биднийг хүлээж байна.

 

-Шинэ Засгийн газар хүндхэн цаг үед хүнд ачааг үүрч амаргүй он жилүүдийг хохирол багатай даван туулж, улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай.

 

-Ирэх дөрвөн жилд уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.

 

-Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр ложистикийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төр хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг бэхжүүлнэ.

 

-Нийгэмд шударга ёсыг тогтоож, цахим монгол болцгооё.

 

-Ард түмнээ алагчилдаггүй, баян хоосноор нь ялгаварладаггүй, хууль дүрэм нь хэрэгждэг төр засагтай байхыг хүсч байна.

 

-Ард иргэдийг бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль, хүчний байгууллагынхан, авлига албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллана.

 

-Задарсныг засагладаг, ядарс­ныг хайрладаг төртэй байх ёстой. Энэ төр бол Монгол төр юм.

 

-Засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил байх болно.

 

-Орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулах ажлыг эхлүүлнэ.

 

-Нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгоно. 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барина.   

 

-Иргэдээ жил бүр эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах үндэсний оношилгооны тогтолцоог нэвтрүүлнэ.

 

-Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна.

 

-Ерөнхий сайдын хувьд сайд нартаа өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг хатуу шаардаж бас хариуцлага тооцон ажиллах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.9  ПҮРЭВ № 133 (6358)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

4 цаг 54 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

12 цаг 23 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

13 цаг 14 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

13 цаг 21 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

13 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

13 цаг 57 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

18 цаг 20 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

18 цаг 25 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

18 цаг 35 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

18 цаг 40 мин