Дээрхийн Гэгээнтэн Далай багшийн цадиг оршвой 

2020-07-09
Нийтэлсэн: Админ
 36 мин унших

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1935 оны 7-р сарын 6-ны өдөр Амдо мужийн Такцэр хэмээх жижиг тосгонд ядуу айлын гэрт төржээ. Түүнд Лхамо Дондүв хэмээх нэр өгсөн ба энэ нь "Тусыг бүтээгч охин тэнгэр" гэсэн утгатай ажээ. Такцэр (Хүрхрэгч бар) тосгон бол уулын орой дээр орших жижиг ядуувтар суурин бөгөөд уулын орой дээрээс доош өргөн хөндий цэлийн харагдана.

Олон жилийн турш энэ газар хэн ч сууршин сууж, газар тариалан эрхэлж байгаагүй ба зөвхөн нүүдэлчин ардууд л бэлчээр болгон ашиглаж байжээ. Үүний шалтгаан нь энэ нутгийн цаг уур урьдчилан мэдэхийн аргагүй ширүүн байдагтай холбоотой. Дээрхийн Гэгээнтэн "Цөллөг Дэх Эрх Чөлөө" номондоо өөрийн бага үеийн тухай дурсахдаа: "Намайг бага байх үед манай гэр бүлийнхэн энэ ширүүн газарт амь зуух гэж зориглосон хориод зоригт хүмүүсийн нэг байсан юм даа." гэж бичжээ. Далай Ламын эцэг эх арвай, гурвалжин будаа, төмс тарьж амьдардаг эгэл тариачин хүмүүс байв. Түүний эцэг дундхан нуруутай, хурц ааштай хүн байжээ. Дээрхийн Гэгээнтэн "Би нэг удаа түүний сахлыг жоохон угзарснаас болж маш ширүүн шийтгүүлж билээ" гэж дурссан байдаг. Гэвч тэр сайн хүн байсан бөгөөд хэнд ч хэзээ ч муу санаа хадгалж яваагүй юм. Дээрхийн Гэгээнтэн ээжийнхээ тухай хэзээ нэгэн цагт уулзаж байсан хүмүүсийн дотор хамгийн сайн хүн байсан гэж дурсана. Түүний ээж нийт арван зургаан хүүхэд төрүүлснээс зөвхөн долоон хүүхэд амьд үлджээ.

Дээрхийн Гэгээнтний хоёр эгч, дөрвөн ах нь нялх насны хэцүү үеийг даван үлдсэн байна. Ахмад эгч Цэрэн Дулмаа түүнээс 18 насны ахмад байжээ. "Эгч маань ээжид гэр орон, аж ахуйд туслаж, бас төрөхөд тусладаг байсан юм. Намайг төрсний дараа эгч минь намайг гар дээрээ өргөн аваад миний нэг нүдний зовхи нээгдээгүй байгааг үзээд эрхий хуруугаараа нүдний зовхийг шууд хүчээр нээж онгойлгосон бөгөөд аз болоход сүүлд ямар ч муу үр дагаваргүй өнгөрсөн юм." гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичсэн байдаг. Түвдэн Жигмэд Норбү хамгийн том ах нь бөгөөд Такцэр ринбочийн хойд дүрээр тодорсон ба удаах ах нь Лувсан Самдан юм. Хамгийн бага дүү Данзан Чойжал мөн Аари ринбочийн хойд дүрээр тодорсон байна.

"Намайг онцгой хүүхэд байж болох юм гэсэн бодол хэний ч санаанд төрөөгүй нь мэдээжийн хэрэг. Нэг айлд нэгээс илүү хувилгаан төрсөн гэдэгт итгэхэд их л хэцүү, мөн намайг Далай Ламын хойд дүрээр тодруулна гэж миний аав ээж хоёр төсөөлөх ч үгүй байсан юм даа" гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичжээ. Хэдийгээр түүнийг төрөх үед маш хүндээр өвдөөд хэвтэрт байсан аав нь ид шидийн адил гэнэт эдгэсэн боловч тухайн үед үүнийг хэн ч анзаарч тоогоогүй ажээ.

"Мөн надад хойшид намайг юу хүлээж байгаа бол гэх ямар нэгэн онцгой зөн совин төрдөггүй бөгөөд миний урьдын дурсамжууд ч маш энгийн байдаг. Жишээлбэл би зодолдож байгаа хүүхдүүдийн дийлэгдэж буй, хүч муу хүүхдийн талд ордог байсан юм. Би ээжийн хамт тахианы чингэлэгт өндөг түүхээр ороод тэнд хоцрон үлдэж байснаа санадаг. Тахианы үүрэнд сууж эм тахиаг дууриан дугарах явдал надад их таалагддаг байсныг санаж байна. Миний бас нэг дуртай зүйл бол бага байхдаа цүнхэнд хувцсаа цуглуулан чихээд алс хол аялалд явах гэж байгаа мэт "За би Лхас орно, За Лхас орно доо" гэж үглэдэг байв. Хожим энэхүү баримтын талаар, бас ширээний толгойд суулгаж байхыг үргэлж шаарддаг байсан зэрэг үйл явдлыг дурсацгааж, ирээдүйд агуу их үйл хэрэг бүтээх тухай өөрөө мэдэж байгаагийн зөн билгэ гэж ярицгаах болсон юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бол өмнөх арван гурван Далай Ламуудын үе дараалсан хойд дүр (анхдугаар Далай Лам 1351 онд төржээ) бөгөөд түүнийг цагаан бадам лянхуа барьсан энэрэнгүй бодьсадва Жанрайсиг буюу Авалокитешварын дүр мөн гэж гэдэг. Үнэн хэрэгтээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нь Бурхан Багш Шагжтүвийн үед амьдарч байсан бярман хүүгээс эхэлсэн Жанрайсиг бурханы 74-р дүр юм. "Үүнд та үнэхээр итгэдэг үү гэж надаас үргэлж асуудаг. Хариу өгөхөд тун амар биш. Гэвч 56 настай байхдаа өөрийн одоогийн энэ амьдралын туршлага, мөн буддын шашинтний итгэл үнэмшилийн хувьд ч урьдын арван гурван Далай Лам нар болон Жанрайсиг бурхантай, мөн Бурхан багш Шагжтүвтэй оюун билгийн гүн холбоотой болох баримтыг төвөггүй хүлээн зөвшөөрч байгаа" хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдсан байдаг.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламыг тодруулсан нь

Лхамо Дондүвыг дөнгөж гурван нас хүрэх үед XIII Далай Ламын хойд дүрийг эрж олох хайгуулын багийг Төвдийн засгийн газраас томилсон ба тэд хэдэн онцгой шинж тэмдгийг дагаж Гүмбүм хийдэд хүрэлцэн ирэв. Энэ шинж тэмдгийн нэг нь 1933 онд 53 настай байхдаа жанч халсан XIII Далай Лам Түвдэнжамцын занданшуулсан лагшин байлаа. Тэрхүү занданшуулсан суугаа лагшины тэргүүн өмнө зүгээс зүүн хойш эргэн харсан нь нэгэн шинж тэмдэг болсон юм. Үүний дараа тун удалгүй засаг баригч ахлах лам нэгэн шинж тэмдгийг үзжээ. Төвдийн зүүн талд орших ариун Лхамо Лхацо нуурын усанд түүний мэлмийн өмнө төвд цагаан толгойн "А", "Га", "Ма" гэсэн гурван үсэг маш тодорхой урган гарч үзэгджээ. Дараа нь алтан, оюу мэт дээвэртэй гурван давхар өндөр дуганы дүрс хөвөн гарч түүнээс алслан гарах зам уулын зүг чиглэсэн байлаа. Эцэст нь тэрээр нэг этгээд хачин усны гоожууртай жижиг байшинг үзсэн байна. Тэрээр "А" үсэг зүүн хойд зүгийн Амдо мужийг зааж байна хэмээн итгэж хайгуулын гол багийг тийш илгээсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дөрвөн настайдаа. Зүүн Төвөд, Амдо муж, Гүмбүм хийд.

Хайгуулын баг Гүмбүмд хүрмэгц зөв замаар явсан гэдэгтээ бүрэн итгэлтэй болов. Хэрвээ "А" үсэг Амдог зааж байгаа бол "Га" үсэг Гүмбүм хийдийг заасан нь үнэн болов. Учир нь Гүмбүм хийд гурван давхар алтан, мөн оюу мэт ногоон өнгөтэй дээвэртэй юм. Ингээд мөнөөх уул хийгээд этгээд хачин гоожууртай байшинг олох л үлдээд байв. Ойр орчмын тосгонуудад тийм байшинг хайж эхлэв. Хайгуулын баг эрж хайсаар Дээрхийн Гэгээнтний эцэг эхийн арц модны мөчрөөр усны гоожуур хийсэн дээвэртэй байшинг олмогцоо шинэ Далай Лам тун холгүй байгаа юм байна гэдгийг ойлгоцгоов. Гэвч тэд хүрэлцэн ирсэн зорилгоо нээлгүй зөвхөн нэг шөнө хонуулахыг гуйсан байна. Ахлах лам Кевцан ринбочэ зарлага хүн мэт хуурмаг дүр гарган гэрт оройжин хүүхэдтэй тоглон түүний хойноос ажигласаар цагийг өнгөрөөжээ.

Хүүхэд түүнийг таниад "Сэрагийн лам, Сэрагийн лам" гэж хашгирсан аж. Сэра бол Кевцан ринбочийн хийд юм. Маргааш өдөр нь тэд явцгааж хэдэн өдрийн дараа албан ёсны төлөөлөгчийн зэрэгтэй буцан ирсэн байна. Энэ удаад тэд XIII Далай Ламын хэрэглэж байсан эд юмс болон өөр бас бус эд зүйлсийг авчрав. Тухай бүрт балчир хүү XIII Далай ламын эд зүйлийг зөв тодорхойлон "энэ минийх, энэ миний юм" гэж хэлж байлаа. Энэхүү сорилт нь хайгуулын багийн өмнө Далай Ламын шинэ дүр байна гэдэгт итгэхэд хүргэсэн байна

Удалгүй Такцэр тосгоны балчир хүүг шинэ Далай Ламаар тодруулав. Эхлээд Лхамо Дондүв хүүг Гүмбүм хийдэд авчирсан байна. "Энэ үеэс л миний амьдралын жоохон аз жаргалгүй үе эхэлсэн юм." гэж Далай Лам ээж ааваасаа салсан ба танихгүй газар ирснийгээ санаж дурсан бичсэн байдаг. Гэвч хийдийн амьдралд хурдан дасах хоёр нөхцөл байсны нэгдүгээрх нь түүний ах Лувсан Самдан тэр хийдэд шавилан сууж байв. Сэтгэл тайтгаруулах удаах зүйл бол түүний өндөр настай багш байсан бөгөөд өөрийн балчир шавийг жанчиндаа ороон өвөр дээрээ байнга авдаг байжээ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Лхамо Дондүв ээж аавтайгаа дахин уулзаж тэдний хамт Лхас орох ёстой байлаа. Гэвч энэхүү үйл явдал бүтэн хагас жилийн дараа болсон юм. Учир нь орон нутгийн ислам шашинт хятад дарга Ма Буфэн хувилгаан хүүд Лхас орох зөвшөөрөл өгөлгүй өндөр татвар нэхэж байв. Дөнгөж л 1939 оны зун Лхамо Дондүв түүний аав ээж, ах Лувсан Самдан, хайгуулын багийн хэсэг гишүүд болон бусад мөргөлчин хүмүүсийн хамт Лхас хот руу аялалд хөдөлжээ.

"Лхас орох аян зам гурван сарын хугацаанд үргэлжлэв. Нүдэнд харагдах эргэн тойрны юм бүхэн маш их гайхал төрүүлж байснаас өөр зүйлийг би санадаггүй. Хөндий талд бэлчих зэрлэг сарлагууд, жижиг жижиг сүргээр явах зэрлэг илжиг (кьянг), энд тэнд цөөн тоогоор үзэгдэх сайга бөхөн маш хурдан хөнгөн давхин өнгөрнө. Мөн надад хааяа нэг тааралдсан гуаглан хашгирах галуу шувууны сүрэг их таалагдаж байсан." гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичжээ.

Лхамо Дондүвыг дээд албан тушаалтан нараас бүрдсэн засгийн газрын төлөөлөгчид хүлээн авч хотын хаалганаас хоёр бээрийн зайтай орших Догутан гэдэг газар урин залж авчрав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сэнтийнд залах үеийн фото зураг. Төвд, Лхас хот. 1940.02.22. Гэрэл зургийг ДЛО.

Маргааш өдөр нь Лхамо Дондүвт Төвдийн ард түмний шашин оюун санааны удирдагчид өргөмжилсөн баяр ёслол болов. Дараа нь түүнийг ах Лувсан Самдангийн хамт Лхасаас баруун зүгт орших Дээрхийн Гэгээнтний зуны ордон Норбүлингад залжээ.

1940 оны өвөл Лхамо Дондүвыг Ботала ордонд урин залж Төвдийн оюун санааны удирдагч мөн хэмээн албан ёсоор өргөмжилсөн байна. Үүний дараа удалгүй олонд хүлээн зөвшөөрөгдсөн Далай Лам Жокан сүмд морилж сахил хүртэн даахь үргээх ёслолыг гүйцэтгэсэн юм. Энэ мөчөөс эхлэн тэр толгой халзан, хүрэн улаан лам хувцас байнга өмсөх ёстой боллоо. Эртний уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтэнд өөрийнх нь Лхамо Дондүв нэрийг сольж Жамбал Агваан Лувсан Еши Данзанжамц нэрийг соёрхожээ.

Ингээд түүний номд суралцах үе эхлэв. Сургалтын төлөвлөгөө нь бусад лам хуврагуудын адил учир шалтгааны ухаан, Төвдийн соёл ба урлаг судлал, санскрит, анагаах ухаан, бурханы шашны гүн ухааныг судлах хөтөлбөртэй байлаа. Сүүлчийн буюу буддын гүн ухаан хамгийн чухал, хамгийн хүнд сургалт тул таван хэсэгт хуваан судалдаг бөгөөд үүнд Пражняпарамита (билиг барамидын сургаал), Мадхьяамака (төв үзлийн ухаан); Винайн ёс (лам хүний сахил санваар, ёс суртахууны сургаал); Авхидхарма (метафизик) ба Прамана (учир шалтгаан буюу танин мэдэхийн онол) эдгээр таван хэсэг байв.

Идэр насны үе

1950 оны зун дуурь бүжгийн баярын нээлт болохоос нэг өдрийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Норбүлингад халуун усны өрөөнөөс гарч байхдаа хөл дор газар хөдөлж байгааг мэдэрсэн аж. Энэ газар хөдлөлт намдах үед ард олны дунд газар хөдөлсөн явдал зүгээр нэг хэрэг биш ээ, энэ бол муу ёрын тэмдэг гэсэн цуу яриа тарсан байна.

Уг үйл явдлаас хоёр өдрийн дараа Төвдийн засгийн эрхийг барьж байсан Татаг ринбочэ Камын засаг даргаас Төвдийн хилийн харуул руу Хятадын цэрэг гэнэт цөмрөн дайрсан тухай цахилгаан бичиг хүлээн авчээ. Өнгөрсөн намраас эхлээд Хятадын коммунистууд империалист түрэмгийлэгчдийн гараас чөлөөлөх зорилго бүхий хэмээн зарлан Төвдийн хил рүү үе үе довтлох болсон юм. Ийнхүү Хятадууд өөрсдийн санааг хэрэг дээр хэрэгжүүлэхээр шийдсэнийг бүхий л зүйлс харуулж байлаа. "Төвөд орон асар их аюулд тулгарч байгааг болон түүний арми ердөө 8500 офицер цэргийн тоотой бөгөөд асар олноор тоологдох Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) эсрэг зогсож чадахгүй гэдгийг би сайн ойлгож байсан." гэж Далай Лам бичсэн байдаг.

Хоёр сарын дараа 10-р сард 80,000 тоотой ХАЧА-ийн цэрэг Чамдогийн зүүн зүгт орших Дичу голыг гатлан нэвтэрсэн тухай мэдээг Лхаст хүлээн авав. Чингэж зандалчны сүх цаазын давцан дээр унаж, удалгүй Лхас ч бууж өгөх үйлийн хувь заяатай болов. Өвлийн хатуу ширүүн цаг ойртох тусам ард түмэн Дээрхийн Гэгээнтнээс засгийн бүрэн эрхийг өөрийн гарт авахыг улам бүр шаардаж эхлэв. Энэ түгшүүртэй цагт Төвдийн засгийн газар Найчүн чойжонтой зөвлөлдсөний эцэст Найчүн чойжон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өвдөгт сөхрөн "Дүй-ла паб" (Цаг нь ирэв) гэж хэлжээ.

1950 оны 11-р сарын 17-ны өдөр Норбүлинга ордонд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламыг Төвдийн засгийн тэргүүнээр өргөмжлөх баяр ёслол болов. Тэрээр дөнгөж 15 настай байлаа.

11-р сарын эхэнд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам энэхүү албан тушаалыг авахаас хоёр долоо хоногийн өмнө Лхаст түүний ах ирэв. "Түүнийг харсан даруйдаа ах минь ямар их зовлон амссаныг би шууд ойлгож билээ." гэж Далай Лам бичжээ. Түүний төрсөн нутаг Амдо, Гүмбүм хийд Хятадын хилтэй тун ойрхон оршдог тул коммунистуудын хяналтан дор маш хурдан оржээ. Түүнийг хийдэд бараг хоригдол шиг барьж байв. Үүний зэрэгцээ Хятадууд түүнд шинэ коммунист үзэл бодлыг үнэмшүүлэх оролдлого хийж, оюун ухааны хүчин чадлыг мохоохыг хичээжээ. Дараа нь Хятадын засгийг надад хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Лхас руу явуулсан бөгөөд хэрэв би эсэргүүцвэл тэр намайг алаад, үүний төлөө шагнал хүртэх ёстой байжээ".

Дээрхийн Гэгээнтэн  Далай Лам албан тушаалдаа орсонтой холбогдуулан ял хэлтрүүлэх зарлиг гаргаж бүх хоригдлыг чөлөөлөв. "Би ийм боломж олсондоо ихэд баяртай байсан боловч зарим үед энэ нь гуниг төрүүлэм байсан юм. Урьд өмнө хоригдогчдын аж амьдралыг өөрийн ордонгоос байнга ажигладаг байсан бөгөөд хожим шоронгийн газрыг дурандах үед хашаан дотор хов хоосон, зөвхөн хэдэн нохой хог дээр хоолны үлдэгдэл хайн ухаж байгаа нь л харагдаж байлаа. Надад миний амьдралаас ямар нэг юм алга болчихсон мэт санагдаж билээ." хэмээн Далай Лам дурсан бичжээ.

 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Домод байрлах үеийн фото зураг. 1951 он.

15 настай Далай Лам бүрэн хэмжээт дайны үүдэнд зогсож байгаа зургаан сая ард олны маргаангүй удирдагч болсныхоо дараа нэн даруй засгийн газрын лам ба энгийн гэсэн хоёр шинэ даргыг томилов. Тэдний нэг нь лам Лувсан Даш, удаах нь хашир туршлагатай захирагч энгийн иргэн Лукангва байв. "Тэдэнтэй, мөн сайд нарын танхимтай зөвлөлдсөний дараа би гадаадад – Америк, Англи, Балба руу, эдгээр улсын засгийн газрыг бидний улсыг өмгөөлөн туслах тухай үнэмшүүлэн ятгах зорилгоор төлөөлөгчдийг илгээхээр шийдэв. Бас өөр хэсэг төлөөлөгчид Хятад руу тэдний цэргийн хүчийг гаргах тухай ярилцан тохиролцхоор явах ёстой байлаа. Эдгээр төлөөний хүмүүс энэ оны эцэст алсын замд гарцгаав. Үүний дараа тун удалгүй Хятадууд дорнод хязгаарт цэргийн хүчийг зузаатгаж эхэлсэн тул би ихэнхи том албан тушаалтнуудын хамт Төвдийн өмнө зүг рүү шилжин, хэрэв нөхцөл байдал эрс муудах тохиолдолд хүрвэл хурдан хил давж Энэтхэгт зугтан гарахаар зэхсэн юм. Лувсан Даш, Лункангва хоёр үлдэж өөрсдийн албан үүргийг гүйцэтгэх ёстой байв." хэмээн Дээрхийн Гэгээнтэн бичсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Сиккимын хил, Домод байрлах үед зөвхөн Хятад руу чиглэн гарсан төлөөлөгчид л зорьсон газраа хүрсэн ба бусад төлөөний хүмүүс үр дүнгүй буцаж ирэх болсон тухай мэдээ авлаа. Англи улс Төвөдийг эзэмших гэсэн Хятадын өнгөлзлөгийг хүлээн зөвшөөрч байсанд итгэхийн аргагүй байв. Мөн Америк улс туслахад татгалзсан хариу өгсөн явдалд Дээрхийн Гэгээнтэн маш их урам хугарав. "Би аймшигт их аюулд тулгарч, сэтгэлийн зовлонд автан Төвөд орон Хятадын коммунистын бүх хүчтэй цор ганцаар тулгарчээ гэдгийг ойлгож байлаа." гэж Далай Лам бичсэн байдаг.

Англи, Америкийн зүгээс Төвдийн хувь заяанд хайхрамжгүй хандсан байдалд урам хугарсан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хятадын бүрэн хэмжээгээр цөмрөн орох явдлыг зогсоох зорилгоор сүүлчийн арга хэмжээг авч Бээжин рүү Хятадуудтай хэлэлцээ хийхээр Камын губернатор Або Агваан Жигмэг илгээв. Түүний төлөөлөгч Төвдийн дэвсгэр нутагт Хятадын цэргийн ангийг оруулахгүй байх талаар Хятадын удирдлагад ятган үнэмшүүлэх ёстой байлаа. "Гэтэл нэг орой би ганцаараа сууж байтал радиогоор "Төвдийг энх тайван замаар чөлөөлөх "17 зүйл гэрээ"-нд БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид болон тэдний хэлснээр, Төвдийн орон нутгийн засгийн төлөөлөгчид гарын үсэг зурав." гэж ширүүн бүдүүлэг хоолойгоор зарлалаа. Хятадын тал Төвдийн тамгийг хуурамчаар үйлдэж Абогийн толгойлсон төлөөлөгчдийг энэ хэлэлцээрт гарын үсэг зурахыг албадан тулгажээ. Ингэж Хятадууд хэдийгээр бууны аман дор ч Төвдүүдийн найр тавимтгай занг ашиглан төрийн эргэлт хийсэн юм." гэж Далай Лам бичжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лхаст 1951 оны 8-р сарын дундуур буцаж морилсон юм.

Цагаачлан гарахын өмнө

Дараагийн есөн жилийг Далай Лам Хятадын цэргийн бүрмөсөн эзлэх оролдлогыг зогсоох, Хятадын түрэмгийлэлийн эсрэг Төвдийн эсэргүүцлийн хүчний улам бүр өсөж байгаа дүргүйцлийг тайтгаруулах гэсэн чармайлтаар өнгөрөөжээ. 1954 оны 7-р сард Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1955 оны 6-р сар хүртэл үргэлжилсэн энх тайвны хэлэлцээр хийхээр Хятадад түүхт айлчлалт хийлээ. Тэр Мао Цзэдун болон Жоу Эньлай, Жу Дэ, Дэн Сяопин нарыг оролцуулсан Хятадын бусад жолоодогчидтой уулзсан байна.

1956 оны 11-р сараас 1957 оны 3-р сарын эцэс хүртэл Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт байж Бурхан Багшийн (Будда Жаянти) лагшин мэндэлсний 2500 жилийн ойд зориулсан баярт оролцов.

1958-1959 оны өвөл Далай Лам Лхаст шашны сургууль төгсөх шалгалт өгч байх үеэр Хятадуудын улам даварч байгаа харгислалын тухай гайхал тасруулсан мэдээ ирсээр байв.

Цагаачлан дүрвэв

1959 оны 3-р сарын 10-ны өдөр Хятадын генерал Жан Зинь Төвөдийн удирдагчдыг энгийн мэт санагдахуйц Хятадын бүжигчид оролцсон театрын тоглолтонд урьсан урилга ирүүлээ. Удалгүй Далай Ламыг Төвдийн цэргүүд дагалдах ёсгүй, түүний бие хамгаалагчид буугүй байхыг заасан урилга дахин ирэхэд Лхасын энгийн ард олон их түгшүүрт автав. Нэн удалгүй Норбүлинга ордонг тойрон арван мянга гаруй Төвдүүд цугларч залуу удирдагчийн амь насанд тохиолдож болох бүхий л аюулыг тас цохох эрс шийдэмгий байдалд хүрсэн байлаа.

1959 оны 3-р сарын 17-ны өдөр Найчүн чойжонтой зөвлөлдөх үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд нутаг орноо орхин гарахыг тодорхой зөвлөсөн байна. Хэдийгээр Төвдийг орхин гарах боломж тун бага байсан ч амжилттай зугатаж чадна гэсэн Дээрхийн Гэгээнтний мэргийг чойжон баталжээ.

Дээхийн Гэгээнтэн Далай Лам Кам мужийн бие хамаалагч нарын хамт дүрвэн гарч байгаа нь. 1959 оны 3-р сар. Гэрэл зургийг ДЛО.

Оройн 10 цагийн орчимд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энгийн цэрэг хувцас өмсөн цөөн тооны харуулын хамт бөөгнөрсөн хүмүүсийн дундуур арай гэж гарч Кьичу голын зүг хөдлөв. Энэ газарт түүнтэй бусад шадар хүмүүс болон гэр бүлийн ойрын төрөл садангууд ирж нэгдэцгээв.

Цагаачлал дахь амьдрал

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ба түүний дагуул хүмүүс Лхасаас гарснаас гурван долоо хоногийн дараа Энэтхэгийн хил дээр хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн торгон цэрэг тэднийг угтан Бомдила хот хүртэл дагалдав. Энэтхэгийн засгийн газар Далай Ламд болон түүнийг дагагч нарт хорогдох газар олгох зөвшөөрөл өгч байгаагаа аль хэдийнээ урьдчилан мэдэгдсэн байлаа. 1959 оны 3-р сарын 31-ний өдөр Миссурид Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Нерутэй уулзаж Энэтхэг рүү дүрвэн ирсэн Төвд хүмүүст дэмжин туслах арга хэмжээний талаар ярилцан тохирчээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвд хүүхдүүдэд орчин үеийн боловсрол олгох нь чухал гэдгийг ойлгон Энэтхэгийн боловсролын яамны дэргэд Төвдийн дүрвэгсэдийн боловсролын асуудлыг шийдэх тусгай салбар нээх талаар Нерутэй ярилцаж тохиров. Энэтхэгийн засгийн газар Төвд хүүхдүүдийг сургах сургууль нээх, түүний бүх эд хөрөнгийн зардлыг өөртөө хариуцан авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам анхны хэвлэлийн хурал хийж байгаа нь. Энэтхэг, Миссури. 1959.05.23.

1959 оны 6-р сарын 20-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж "17 зүйл гэрээ" хүчингүй болохыг албан ёсоор зарлав. Мөн Төвөдийн засгийн газарт чухал өөрчлөн байгуулалт хийв. Шинээр алба байгуулах захирамж гаргаж Мэдээллийн газар, Боловсролын газар, Дотоод асуудал эрхэлсэн газар, Аюулаас хамгаалах газар, Шашны хэргийг эрхлэх газар болон Эдийн засгийн асуудал эрхэлсэн газар тус тус байгуулав. Тоо нь 30 мянга хүртэл өссөн Төвөд дүрвэгсэдийн ихэнхи нь умард Энэтхэгийн өндөр уулын хормойгоор зам даган байрлах майхан лагериудад амь зууцгааж байлаа.

1960 оны 3-р сарын 10-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвдийн ард түмний бослого гарсны 1 жилийн ойг тохиолдуулан одоогийн үе хүртэл уламжлал болсон мэдэгдэл хийв.

"Би Төвд нутагтаа үлдсэн ард түмэнд хандан ирээдүйг харсан алсын бодлогтой байх тал дээр онцгой анхаарал тавихыг хүсэв. Харин цагаачлан гарсан бидний хувьд хамгийн гол зорилго бол шинэ газарт аж амьдарлыг тохинуулахыг хичээж, өөрсдийн уламжлалт зан заншлаа нандигнан хадгалах явдал хичнээн чухал болохыг мэдэгдсэн юм. Харин ирээдүйн хувьд бидний гол зэвсэг бол үнэн, шударга байдал, чин зориг бөгөөд үүний ачаар бидний Төвдүүд эцсийн эцэст Төвд орныхоо эрх чөлөөний тэмцэлд ялалт байгуулна гэдэгт би итгэж байгаагаа илэрхийлсэн билэ

 

Гавьяа, шагнал 1957 - 1999

12 сарын 12, 1999 / Диварибен Моханлал Мехтагийн Олон улсын энх тайван, эв найрамдлын шагнал / Диварибен Моханлал Мехта Буяны Итгэл / Энэтхэг
11 сарын 24, 1999 / Амьдралын цагаа олсон шагнал / Хадасса Эмэгтэйчүүдийн Сионист / Израиль
10 сарын 12, 1999 / Боддхигийн шагнал / Америкийн буддистуудын конгресс / АНУ
4 сарын 16, 1999 / Теологийн доктор / Флоридагийн Олон Улсын Их Сургууль / АНУ
4 сарын 9, 1999 / Хүндэт доктор / Буэнос Айресийн Их Сургууль / Аргентин
4 сарын 7, 1999 / Хүндэт доктор / Бразилийн Их Сургууль / Бразил
11 сарын 11, 1998 / Хүндэт доктор / Сетсон Хилл Коллеж, Гринсбург / АНУ
5 сарын 15, 1998 / Хуулийн доктор / Висконсины их сургууль, Мадисон / АНУ
5 сарын 11, 1998 / Шашины ухааны доктор / Эморигийн Их Сургууль, Атланта / АНУ
5 сарын 8, 1998 / Хүмүүнлэгийн Доктор / Брандейс Их Сургууль, Бостон / АНУ

5 сарын 5, 1998 / Жульет Холлистерийн шагнал / Жульет Холлистерийн сан, Нью Йорк / АНУ

5 сарын 8, 1998 / Жульет Холлистерийн шагнал / Жульет Холлистерийн сан, Нью Йорк / АНУ
11 сарын 25, 1997 / Паулос Мар Голдэрийн шагнал / Паулос Мар Гентигиийн хороо / Энэтхэг
9 сарын 11, 1997 / Олон Улсын Дипломатын Шинжлэх Ухааны Доктор / Триеста Их Сургууль, Триест / Итали
6 сарын 1, 1997 / Хүндэт доктор / Регисийн Их Сурггууль, Денвер / АНУ
5 сарын 31, 1997 / Хүндэт доктор / Колорадогийн Их Сургууль, Баулдер / АНУ
3 сарын 23, 1997 / Хонорис Каусагийн Доктор / Чуншаний Их Сургууль, Гаосюн / Тайвань
7 сарын 26, 1996 / Ерєнхийлєгчийн нэрэмжит шагнал / Индианагийн Их сургууль, Блумингтон / АНУ
4 сарын 5, 1995 / Бурхны Шашны Философийн Доктор / Ришшёгийн Их Сургууль, Токио / Япон
1 сарын 2, 1995 / Шинжлэх ухааны Доктор / Нагпурын их сургууль / Энэтхэг

АНУ-ын Мидельбургт Эвананор Рузвельт хүрээлэнгийн Ерөнхийлөгч Виллям Ж Дээрхийн Гэгээнтэн Далай ламд эрх чөлөөний медалийг гардуулах ёслолын үеэр. 6 сарын 4, 1994

6 сарын 4, 1994 / Франклин Д. Рузвельт, Эрх чөлөөний медаль / Франклин ба Эллиор Рузвельт хүрээлэн / АНУ
4 сарын 27, 1994 / Дэлхийн Аюулгүй Байдлын Жилийн Энх тайвны шагнал / Нью-Йорк хотын Хуульчдийн Холбоо / АНУ
4 сарын 26, 1994 / Хүмүүнлэгийн болон шинжлэх ухааны доктор / Колумбийн их сургууль / АНУ
4 сарын 25, 1994 / Хүмүүнлэгийн ухааны доктор / Бера коллеж, Бера / Berea College, Berea / АНУ
3 сарын 20, 1994 / Еврейн Их сургуулийн зөвлөл / Еврейн  их сургууль / Иерусалим / Израиль
3 сарын 14, 1993 / Эрх Чөлөөний Төлөөх Олон Улсын Зоригт Өргөмжлөл / Эрх чөлөөний эвсэл, Мельбурн / Австрали
11 сарын 26, 1992 / Хүндэт доктор / Жайн Вишва Бхарати Их Сургууль, Ладнун / Энэтхэг
9 сарын 17, 1992 / Хүндэт профессор / Новосибирскийн Улсын Их Сургууль / Буриад
9 сарын 11, 1992 / Хүндэт профессор / Халимагийн Улсын Их Сургууль / Халимаг
6 сарын 6, 1992 / Хүндэт доктор / Рио де Жанейрогийн Их Сургууль / Бразил
5 сарын 5, 1992 / Хуулийн доктор / Мельбурний Их Сургууль / Австрали
2 сарын 16, 1992 / Философийн доктор / Лафайетсын Их Сургууль, Аврора / АНУ
10 сарын 10, 1991 / Wheel of Life Award / Temple of Understanding, Нью Йорк / АНУ
10 сарын 10, 1991 / Нэгдсэн дэлхий дахины Шагнал / Клаус Нобелийн Нэгдсэн дэлхий дахин / АНУ
8 сарын 23, 1991 / Энх тайван, эв нэгдлийн шагнал / Үндэсний энх тайвны бага хурал Дели / Энэтхэг
4 сарын 17, 1991 / Хүний Эрх чөлөөний дэвшлийн Шагнал / Эрх чөлөөний ордон,  Нью Йорк / АНУ
3 сарын 25, 1991 / Широманигийн шагнал 1991 / Широманигийн Их Сургууль, Дели / Энэтхэг

АНУ-ын Калифорниа, Санта Барбара, АНУ-ын Цөмийн Энхтайвны Сангийн Гүйцэтгэх захирал Дэвид Крриегерээс Дээрхийн Гэгээнтэн Далай ламд энх тайвны манлайллын шагналыг хүртээлээ. 1991 оны 4-р сарын 6

4 сарын 6, 1991 / Энх тайвны манлайллын гавьяаны шагнал гардуулах ёслол 91 / Цөмийн зэвсгийн үеийн энх тайвны сан /  АНУ
12 сарын 8, 1990 / Хүндэт доктор / Карнатакагийн Их Сургууль/ Энэтхэг
1 сарын 14, 1990 / Шинжлэх ухааны доктор / Төвд Судлалын Төв хүрээлэн / Сарнат / Энэтхэг
12 сарын 10, 1989 / Нобелийн энхтайвны шагнал / Норвегийн Нобелийн хороо/ Норвеги
12 сарын 4, 1989 / Дурсгалын шагнал / Даниел Митеррандын сан, Парис / Франц
9 сарын 23, 1989 / Саад бэрхшээлийн тэвчээр хатуужлын батламж / Дэлхийн Менежментийн Зөвлөл / АНУ
6 сарын 21, 1989 / Рауль Валленбергийн Хүний эрхийн дээд хэмжээний шагнал / Хүний эрхийн сан / АНУ
6 сарын 16, 1988 / Леопольд Лукасын шагнал / Тюбингений Их Сургууль / Баруун Герман
9 сарын 28, 1987 / Альберт Швейцерийн Хүмүүнлэгийн шагнал / Хүний зан төлөвийн сан / Albert Schweitzer Humanitarian Award / Human Behavior Foundation / АНУ
1 сарын 16, 1984 / Хүндэт доктор / Парисын Их Сургууль / Франц
10 сарын 19, 1979 / Эрх чөлөөний бамбар / Төвдийн Гилберт Ди Лучиагийн нөхөд  / АНУ
10 сарын 4, 1979 / Хүмүүнлэгийн ухааны доктор / Сиатлийн Их Сургууль / АНУ
9 сарын 27, 1979 / Буддын Шашны Философийн доктор / Дорно Дахины Судлалын Их Сургууль / АНУ
9 сарын 17, 1979 / Диваажингийн доктор / Карролл коллеж, Ваукеса / АНУ
6 сарын 17, 1979 / Энх тайвны төлөө Азийн Бурханы шашны тусгай медаль / Монгол
1969 / Лакетт шагнал / Норвегийн дүрвэгсдийн зөвлөл / Норвеги
1 сарын 23, 1963 / Линкольн шагнал / Америкийн судалгааны хүрээлэн / АНУ
9 сарын 16, 1959 / Адмирал Ричард Э.Бирд Дурсахуй / Олон улсын аврах хороо / АНУ
8 сарын 31, 1959 / Рамон Магисейгийн шагнал / Рамон Магисейгийн Хороо / Филиппин
1957 / Шинжлэх ухааны Доктор / Бенара Хинди Их Сургууль / Энэтхэг

 

Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл

3 сарын 25, 2015 / Хүндэт доктор / Монголын Шинжлэх ухааны Академи / Монгол
3 сарын 25, 2015 / Хүндэт доктор / Улаанбаатар их сургууль / Монгол
5 сарын 16, 2014 / Глобал Илтгэгчийн шагнал / Германы ХБНГУ, Мюнхен / Герман 
3 сарын 19, 2014 / Хүндэт доктор / Химачал Прадешийн Их Сургууль, Шимла / Энэтхэг
3 сарын 2, 2014 / Хүндэт доктор / Макаластер коллеж, Гэгээн Пол / АНУ
2 сарын 3, 2014 / Хүндэт доктор / Мартин Лютер Кристиан Их Сургууль, Шиллонг / Энэтхэг

2013 оны 5-р сарын 18-нд АНУ-ын Луизиана, Нью Орлеан хотын Тулане Их Сургуулийн хүндэт докторын зэрэг хүлээн авч буй Дээрхийн Гэгээнтэн Далай лам.

5 сарын 18, 2013 / Хүндэт доктор / Тулане их сургууль, Тулане / АНУ
5 сарын 10, 2013 / Ерөнхийлөгчийн медаль / Орегоны Их сургуулийн Ерөнхийлөгч, Евген / АНУ
5 сарын 10, 2013 / Хүндэт доктор / Портлэнд, Майтрипагийн Коллеж / АНУ
5 сарын 7, 2013 / Хүндэт доктор / Мэрилэндийн Их Сургууль, Коллежийн Парк / АНУ
4 сарын 10, 2013 / Цөөнхийн шагнал / Өмнөд Тирол Автономит бүс, Болзано / Итали
2 сарын 28, 2013 / Хүндэт доктор / Химачал Прадешийн төв их сургууль, Дарамсала / Энэтхэг
10 сарын 19, 2012 / Хүндэт доктор / Баруун Коннектикутын Их сургууль, Данберг / АНУ
10 сарын 19, 2012 / Хүндэт доктор / Нью Йорк хотын Хантерийн Коллеж / АНУ
5 сарын 24, 2012 / Хүндэт иргэн / Хай Хай хот / Бельги
5 сарын 22, 2012 / Удин хотын түлхүүр / Удин хот / Итали
5 сарын 20, 2012 / Каринтиа мужын алтан медаль / (Каринтиа муж) Австри
5 сарын 18, 2012 / Клагенфуртын алтан медаль / Клагенфурт хот / Австри

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Темплетоны шагналыг 2012 оны 5-р сарын 14-нд Лондон хотноо ёслол төгөлдөр хүлээн авлаа.

5 сарын 14, 2012 / Тэмплтоны шагнал Жон Тэмплэтоны сан, Баруун Коншохокен / АНУ
4 сарын 26, 2012 / Хүндэт цол / Чикаго Лоёлагийн Их сургууль / АНУ
12 сарын 2, 2011 / Урлаг, соёл боловсролын боловсролын Даянанд Моди шагнал 2011 / Даяавати Моди сан, Шинэ Дели / Энэтхэг
10 сарын 9, 2011 / Эвлэрэл, энх тайвны төлөө үйлсийг үнэлж Олгодог Махатма Гандийн нэрэмжит олон улсын шагнал / Гандийн хөгжил сан / Өмнөд Африк
9 сарын 5, 2011 / Хүндэт доктор / Индира Гандийн Үндэсний Нээлттэй Их Сургууль, Шинэ Дели / Энэтхэг
8 сарын 18, 2011 / Хүндэт доктор / Тартугийн Их сургууль / Тарту, Эстони
7 сарын 13, 2011 / Амьдралынхаа туршид гаргасан амжилтыг нь үнэлж олгодог шагнал Керинг Институт, Вашингтон / АНУ
5 сарын 11, 2011 / Хүндэт доктор / Арканзасын Их сургуүль, Фаетевилле / АНУ
5 сарын 9, 2011 / Хүндэт доктор / Өмнөд Методистын Их сургуүль, Даллас / АНУ
5 сарын 8, 2011 / Хүндэт доктор / Миннесотагийн Их сургууль, Минеаполис / АНУ
5 сарын 4, 2011 / Гэрэл цацруулагч шагнал / АНУ-ын Амнести Интернэшнл, Лос Анжелес / АНУ
11 сарын 23, 2010 / Хүндэт доктор / Жамиа Миллиа Исламиа Их сургууль, Шинэ-Дели / Энэтхэг
10 сарын 21, 2010 / Харри Вилкес манлайлагчийн шагнал / Харри Вилкес сан, Оксфорд / АНУ
10 сарын 21, 2010 / Хүндэт доктор / Майамийн их сургууль, Оксфорд / АНУ
10 сарын 20, 2010 / Олон улсын Эрх чөлөөний шагнал / Үндэсний Газар Доогуурх Төмөр Замын Эрх Чөлөөний Төлөө Төв, Синсинэти / АНУ
9 сарын 21, 2010 / Европ дахь меншены шагнал / Европ дахь Меншен, Пассау / Герман
9 сарын 18, 2010 / Хүндэт иргэн / Будапешт хот / Унгар
5 сарын 23, 2010 / Ерөнхийлөгчийн одон / Хантер коллеж, Нью Йорк / АНУ
5 сарын 18, 2010 / Хүндэт доктор / Хойд Айовийн Их сургууль, Седар Фоллз / АНУ
3 сарын 18, 2010 / Энх тайван ба Дэлхийн Эв Нэгдлийн Нирмала Дешпандэгийн Дурсгалын Ганди Ашрамын Сэргээн Босголтын шагнал Сан / Энэтхэг
2 сарын 23, 2010 / Бакалаврын хүндэт зэрэг / Бровард Коллеж, Дэви / АНУ

Дээрхийн Гэгээнтэн Далай лам 2010 оны 2-р сарын 19-нд АНУ-ын Вашингтон хотод Ардчиллын төлөөх үндэсний ардчиллын шагнал хүртсэн.

2 сарын 19, 2010 / Ардчиллын медаль / Үндэсний Ардчиллын Сан, Вашингтон / АНУ
10 сарын 6, 2009 / Лантосын Хүний эрхийн шагнал / Хүний эрх, шударга ёсны Лантосын Сан, Вашингтон / АНУ
9 сарын 30, 2009 / Хүндэт доктор / Калгарийн Их сургууль, Калгар / Канад
9 сарын 27, 2009 / Хайр ба Уучлалын шагнал / Фетзерийн Институт, Ванкувер / АНУ
9 сарын 23, 2009 / Олон улсын Эрх чөлөөний шагнал / Үндэсний Иргэний Эрхийн Музей, Мемфис / АНУ
8 сарын 3, 2009 / Хүндэт доктор / Марбургийн Их сургууль / Герман
7 сарын 29, 2009 / Хүндэт иргэн / Варша хот / Польш
6 сарын 7, 2009 / Хүндэт иргэн / Парис хот / Франц
2 сарын 10, 2009 / Германы хэвлэл мэдээллийн шагнал / Баден-Баден / Герман
2 сарын 10, 2009 / Хүндэт иргэн / Венец хот / Итали
2 сарын 9, 2009 / Хүндэт иргэн / Ром хот / Итали
12 сарын 8, 2008 / Хүндэт доктор / Яжагиллоны Их сургууль, Краков / Польш
7 сарын 25, 2008 / Дэлхийн манлайлагчийн шагнал / Аспений Институт / АНУ
7 сарын 13, 2008 / Хүндэт доктор / Лехай Их сургууль, Бетлхэм / АНУ
4 сарын 14, 2008 / Хүндэт доктор / Вашингтоны Их сургууль, Сеатл / АНУ
10 сарын22, 2007 / Ерөнхийлөгчийн Нэрт Профессор / Эмори Их сургууль, Атланта / АНУ

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш АНУ-ын Конгрессийн алтан медалийг ёслол төгөлдөр гардууллаа. Вашингтон хот 2007 оны 10-р сарын 17

10 сарын 17, 2007 / АНУ-ын Конгрессын Алтан медаль / АНУ-н Конгресс, Вашингтон / АНУ
10 сарын 8, 2007 / Ахимса шагнал / Жайнологийн Институт, Лондон / Их Британи
9 сарын 20, 2007 / Хүндэт доктор / Мүэнстерийн Их сургууль / Герман
6 сарын 8, 2007 / Хүндэт доктор / Саутен Кросс Их сургууль, Мельбурн / Австрали
5 сарын 12, 2007 / БИЛД шагнал / Герман
5 сарын 9, 2007 / Хүндэт доктор / Смит Коллеж, Нортамптон / АНУ
12 сарын 10, 2006 / Цагаан Бадамлянхуан одон / Халимагийн БНУ / Орос
10 сарын 14, 2006 / Хүндэт доктор / Ромын Их сургууль, Ром / Итали
9 сарын 19, 2006 / Хүндэт доктор / Баффелоугийн Их сургууль, Нью Йорк / АНУ
9 сарын 9, 2006 / Хүндэт иргэн / Канад / Канад
5 сарын 4, 2006 / Хүндэт доктор / Сантьягогийн Их сургууль, Сантьяго / Чили
2 сарын 16, 2006 / Бен Гурион Негевийн нэрэмжит шагнал / Бен Гурионий Их сургууль Бе’ер Шева / Израиль
11 сарын 6, 2005 / Тэмүүлэл банигүүлсэлийн шагнал / Америкийн Хималайн Сан, Сан Франциско / АНУ
9 сарын 25, 2005 / Хүндэт доктор / Рүтгерсийн Их сургууль, Нью Жерси / АНУ
8 сарын 12, 2005 / Манха энх тайвны шагнал / Манха Сан / БНСУ
7 сарын 27, 2005 / Хессейн Энх тайвны шагнал / Хэссейн Парламент, Вайсбаден / Герман
10 сарын 7, 2004 / Хүндэт доктор / Универсидад Ибероамерикано, Мексик хот / Мексик
10 сарын 5, 2004 / Алтан Медаль / Мексикийн Их сургууль, Мексик хот / Мексик
9 сарын 27, 2004 / Хүндэт доктор / Коста Рикагийн Их сургууль Сан Жоус / Коста Рика
9 сарын 24, 2004 / Хүндэт доктор / Пуэрто Рикогийн Их сургууль, Сан Жуан / Пуэрто-Рико
9 сарын 23, 2004 / Хүндэт доктор / Майамагийн Их сургууль / АНУ
9 сарын 18, 2004 / Хүндэт доктор / Нова Саутистен Их сургууль, Майами/ АНУ
5 сарын 28, 2004 / Буддизмын төлөө үйлсийн Хамфризийн Дурсгалын шагнал 
Их Британийн Буддистуудын Нийгэмлэг / Их Британи
4 сарын 27, 2004 / Олон улсын Ачаряа Сүшил Кумар Энх тайвны шагнал
Торонтогийн Их сургууль, Торонто / Канад
4 сарын 27, 2004 / Хүндэт доктор / Торонтогийн Их сургууль / Канад
4 сарын 20, 2004 / Хүндэт доктор / Саймон Фрэйзирийн Их сургууль, Ванкувер / Канад
4 сарын 19, 2004 / Хүндэт доктор / Бритиш Коламбын Их сургууль, Ванкувер / Канад
4 сарын 16, 2004 / 2 дугаар иргэний энх тайвны бүтээн байгуулалтын шагнал 
Калифорнийн Их сургууль, Ирвин / АНУ
10 сарын 9, 2003 / Хүний эрхийг хөхүүлэн дэмжигчийн
Жаме Брунетийн Сан шагнал, Мадрид / Испани
9 сарын 19, 2003 / Хүний Эрхийн Шагнал Олон улсын хүний эрхийн лиг , Нью Йорк / АНУ
9 сарын 5, 2003 / Хүндэт доктор / Сан Францискогийн Их сургууль / АНУ
6 сарын 3, 2003 / Манфред Биоркист Медаль / Сигтуна Сан, Стокгольм / Швед
12 сарын 5, 2002 / Басавашрээн шагнал / Басавакендра Шри Муругха Мат, Читрадурга / Энэтхэг
11 сарын 7, 2002 / Хүндэт доктор / Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль / Монгол
11 сарын 7, 2002 / Хүндэт доктор / Монгол Улсын Их сургууль / Монгол
10 сарын 14, 2002 / Хүний эрхийн шагнал / Гразын Их сургууль / Австри
7 сарын 6, 2002 / Оны шилдэг хүн / Хорватын Академийн Нийгэмлэг / Хорват
5 сарын 21, 2002 / 2002 оны энх тайвны шагнал / Австралийн НҮБ-ын нийгэмлэг / Австрали
12 сарын 5, 2001 / Хүндэт доктор / Тромсогийн Их Сургууль / Норвеги
11 сарын 26, 2001 / Хүндэт доктор / Лусиада Портогийн Их сургууль / Португал
6 сарын 10, 2001 / Екке Хомо одон / Канселяриа Капитули Ордеру / Польш
10 сарын 16, 2000 / Комениүсийн Их сургууль, Братислава / Словак

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 38 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 2 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 2 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 3 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 15 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 49 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 11 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 32 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 49 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 5 мин