Л.Халтар: Дарханы замыг барих Хятад мэргэжилтнүүд өнөөдрөөс орж ирж байна

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ерөнхий сайд танхимаа бүрдүүллээ. Шинэ сайдуудын нэр тодорч УИХ-ын гишүүд асуулт асуув. Энэ үеэр Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар “Дарханы замын нөхцөл байдал жаахан хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Зам, барилгын ажилд дагаж гарч ирэх хүндрэлүүд нэмэгдсэн. Үүнийг  ойлгох ёстой.  Хамгийн наад зах нь Монголд цементийн хомсдол үүсчихлээ. Дарханы эхний ээлжийн хоёр урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тонн цемент хэрэгтэй. Үүнийг дотоодын цементийн үйлдвэрүүдээс нийлүүлэхэд хүндрэлтэй байна. Мөн цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас орж ирэх мэргэжилтэн, инженерүүдийн Монголд ирэх хугацаа хойшлогдсон. Уг нь 2019 оны төгсгөлд төлөвлөхдөө 2020 оны гуравдугаар сарын 15-ны үеэр орж ирээд, ажлаа эхлэх болов уу гэж байсан. Харамсалтай нь санасанаар болсонгүй, нөхцөл байдал өөрөөр эргэлээ.  Өнөөдрөөс эхлээд цөөн ч гэсэн мэргэжилтнүүд орж ирж эхэлж байна. Энэ бол тавдугаар багцын мэргэжилтнүүд.  1, 3, 5-дугаар багцын ажил нааштай байгаа.

Нэгдүгээр багц дээр энэ ажил 100 хувь дууссан. Дарханаас гарах хэсэг буюу 5 дугаар хэсэгт 85 орчим хувьтай хийчихсэн. Одоо сүүлийн хоолойныхоо цутгалтыг хийж байгаа. Тэгэхээр ажил бололцооны үргэлжилж байна гэсэн үг.  Хоёр, дөрөвдүгээр багцын хувьд хүнд байна. Учир нь 15 сая ам.долларын өртөгтэй багц дээр өрсөлдөж ялсан Хятадын компаниуд  орж ирээгүй байгаа.  Бид араас нь хөөцөлдөж, асууж, холбогдож байгаа ч харьяа газраасаа зөвшөөрөл аваагүй гэдэг шалтгаанаар цаараглаж байна. Тиймээс би 2, 4 дүгээр багцад санаа зовж байна гэдгийг шууд хэлье. Хоёр дахь урсгал буюу Европын сэргээн босголтын банкны зээлээр баригдах замын ажилд 5 компани шалгарсан. Гэрээ байгуулах түвшиндээ явж байна. Олон улсын тендер учраас хугацаатай. Наадмын дараа ажил эхэлчих байх. Гэхдээ бид Европын сэргээн босголтын банкинд хугацааг наашлуулж өгөөч гэдэг хүсэлт тавиад ажиллаж байна” гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

8 цаг 44 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

8 цаг 51 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

8 цаг 57 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

9 цаг 0 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

9 цаг 8 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

14 цаг 18 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

15 цаг 5 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

17 цаг 14 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

17 цаг 44 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

17 цаг 49 мин