“Сүү” ХК фермерийн орчин үеийн анхны жишиг хоршоог байгууллаа 

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” компани 2500 гаруй малчин, фермертэй хамтарч ажилладаг. “Сүү” компани 2012-2019 онд 87.4 тэрбум төгрөгийн 119.5 сая литр сүүг малчид, фермерүүдээсээ татан авсан бол өнгөрсөн онд 20.2 литр сүүг малчдаас хүлээн авч үйлдвэрлэл явуулжээ. Тэгвэл “Сүү” компани малчин фермерүүдийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч анхны жишиг хоршоог “Ар Гүнт Марцад” нэртэйгээр байгууллаа.

Орчин цагийн сүү бэлтгэн нийлүүлэлтийн анхны загвар  хоршооны үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Ар гүнтийн аманд байрлах сүү хөргөх тасагт түшиглэн эхлүүлж нээлтийн тууз хайчлав.

 

БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧИД ХОРШООНЫ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭНЭЭР ОЛОН  БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА

“Ар Гүнт Марцад” жишиг хоршоонд 13 фермер нэгдээд байгаа бөгөөд үйл ажиллагаа тогтворжсоноор сүү бэлтгэлийн систем төдийгүй, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжил дараагийн шатанд гарах ач холбогдолтой юм. “Ар Гүнт Марцад”  байгуулагдсан даруйдаа хоршооныхоо нэр дээр тэжээл тариалах 30 га газрыг дүүргээсээ шийдүүлэн авч чадсан нь бэлтгэн нийлүүлэгчид хоршооны хэлбэрт шилжсэнээр олон  боломж нээгдэж буйг харуулсан үйл явдал байв.

Цаашид “Сүү” компани Улаанбаатар хотын ойролцоох 1000 гаруй малчин фермерүүдийг нэгтгэн 60 гаруй хоршооны зохион байгуулалтад оруулахыг зорьж байгааг нээлтийн үеэр малчдад дуулгалаа. Сүү бэлтгэн нийлүүлэгчид хоршооны зохион байгуулалтад орсноор олон боломж нээгдэж, цаг хугацаа, зардал хэмнэж байгааг малчид талархан хүлээж авч байв. Тухайлбал, сүү боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх сүүний чанар сайжирснаар чанарт суурилсан үнийн бодлогын хэрэгжилтийн далайцтай болно.Мөн фермерүүдэд  хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх,тоног төхөөрөмж сайжирч эрчимжсэн мал аж ахуйн тоо нэмэгдэж, урт хугацаандаа сүү бэлтгэлийн улирлын хамаарал багасах давуу талтай юм. Малчид хоршоонд нэгдэж үүрэг хариуцлага бүхий хуулийн этгээд болж хамтын хөдөлмөрийн нэгдсэн зохион байгуулалтад орсноор төр засагт албан ёсоор дуу хоолойгоо өргөн, асуудлаа шийдвэрлүүлэх өргөн боломж нээгдэнэ. Үүний зэрэгцээ хамгийн чухал нь дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас хөнгөлттэй зээл, тусламж авах бүрэн боломжтой.

 

“СҮҮ” ХК ХУВЬЦААНААС ТӨВЛӨРҮҮЛЭХ 18.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ 

Сүү, сүүн бүтээгдэхүү­ний салбарыг 62 дахь жилдээ манлайлан хөгжүүлж буй “Сүү” компани түүхэндээ нэгэн шинэ хуудсыг нээсэн нь хөрөнгийн зах зээл дээр нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө авсан явдал юм. Хөрөнгийн биржийн хувьцааны нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК хөрөнгө оруулагчдад компанийнхаа 19.9 хувьтай тэнцэх хэмжээний, 85.589.000 ширхэг хувьцааг санал болгож буй юм. Ийнхүү хувьцаанаас төвлөрүүлэх 18.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр сүү хүлээн авах хэсгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, малчид, фермерүүдээс хүлээн авах сүүний хэмжээг хоёр дахин өсгөхөөр төлөвлөж буй. Иймд сүү боловсруулах үйлдвэрлэлийн чанар, стандартыг хангасан чанартай сүү нийлүүлэхэд малчид фермерүүд хоршооны зохион байгуулалтад орж ажиллах нь санхүүгийн өндөр үр өгөөжтэй юм.  Сүүний фермерийн орчин үеийн анхны жишиг хоршоо “Ар Гүнт Марцад”-ын нээлтэд Сүү компанийн удирдлагууд, НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгч Винод Кумар Ахужа, ХХААХҮЯ, Хүнсчдийн холбоо, сүү бэлтгэн нийлүүлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.

 

 “Сүү” компанийн Гүйцэтгэх захирал М.Мандхай: Олон улсад амжилттай хэрэгжсэн хоршооллын бүтцийг Монголд анх загвар болгосон

-“Сүү” хувьцаат компани шинэ зуунд орчин үеийн жишиг хоршооны суурийг тавилаа. Манай хамт олон, малчид олон улсын байгууллагуудтай хамтарч хоёр жил ярьж, бэлтгэж хэрэгжүүлсэнээр үр дүнг нь үзэж байна. Ялангуяа, Энэтхэг, Тайланд, Мяньмар зэрэг улсад амжилттай хэрэгжсэн хоршооллын бүтцийг Монголд анх загвар болгож, олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх эхний төслийг Ар гүнтэд байгууллаа. Олон улсын байгууллагуудтай хамтарч эхний ээлжинд зохистой дадлыг бий болгож, малчдыг чадавхижуулна. Хамгийн гол нь чанарт суурилсан үнийн бодлогыг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмжөөр хангах зэргээр түүхий сүүний сүү бэлтгэлийн тогтолцоо, системийг “Ар Гүнт Марцад” хоршоон дээр тулгуурлаж хөгжүүлнэ. Энэ бол зөвхөн Сүү компани биш салбарын түвшинд чухал үйл явдал, зөв жишиг болж байгаа. Бид 20 хувийн нэмэлт хувьцааны 18.6 тэрбум төгрөгөөр сүү хүлээн авах цэгийнхээ хүчин чадлыг хоёр дахин өсгөж, бүрэн автоматжуулалт хийж, боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Энэ нь эргээд хоршоологчдын бэлтгэсэн сүүг хязгаарлалтгүй авах боломжийг нээж өгч байна.

 

НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгч Винод Кумар Ахужа: 15 хүнтэй эхэлсэн хоршоо 150 мянган гишүүнтэй болсон

-Сүүний салбар малчид, бэлтгэн нийлүүлэгчдэд маш том боломж нээж байдаг.Бэлтгэн нийлүүлэгчид дан ганц сүү нийлүүлэх гэхээсээ илүү нийгэмд өөрчлөлт авчрах бүрэн бололцоотой. Энэтхэгт хоршоод байгуулагдаж эхэлснээр сүүний салбарыг үндсээр нь өөрчилсөн. Өнөөдөр тэд нарийн зохион байгуулалттай мэргэжлийн түвшинд ажиллаж байна. 20 жилийн өмнө 15 хүнтэй эхэлж байсан сүү бэлтгэн нийлүүлэгчдийн хоршоо өнөөдөр 150 мянган хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрлэл явуулж байна. Малчин бүр үүрэг рольтой, юу хийх вэ гэдгээ мэдэж хамтдаа хичээсний үндсэн дээр ийм амжилтад хүрсэн. Дэлхий дахины туршлагыг харахад хоршоодын гишүүд сүүгээ боловсруулсан ч нийлүүлэх зах зээл хомс байдаг нь тулгамдаж буй хамгийн том асуудал болж ирсэн. Гэтэл Монголд сүүний үйлдвэр нь малчдыг дэмжиж, бэлтгэсэн сүүг худалдан авч байгаа нь азтай хэрэг. Манай байгууллагын хувьд ч хоршоог олон улсын жишиг хоршоо болгоход онцгой анхаарч, хоршооны гишүүдийг чадавхижуулах үүднээс мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулах боломжтой.

 

“Ар Гүнт Марцад” хоршооны захирал Т.Шагдарсүрэн: Фермерүүд сүүгээ чанараар үнэлүүлэх том боломж нээгдлээ

-Сүүний фермерийн аж ахуй эрхлээд олон жил боллоо. Өрхийн аж ахуй дагнаад  хөгжихгүй нь тодорхой болсон. Тиймээс нэгдэж, хамтдаа амжилтад хүрэхийн тулд 13 айл нэгдэж хоршоо байгууллаа. Хоршоо байгуулснаар бэлтгэн нийлүүлэгчид чанартай сүү нийлүүлнэ. Ингэснээр хүн амд очиж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний чанар сайжрах өндөр ач холбогдолтой. Бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд ч сүүгээ чанараар үнэлүүлэх том боломж нээгдэж байна.

Өрх бүр нэгэн жигд үнээр сүүгээ өгөх биш сүүний тослог, хөргөлт гээд чанартай сүүг ахиу үнээр өгөх нь малчдын амьжиргаанд нэмэртэй. Мөн ногоон тэжээл өвсөө хамтдаа бэлтгэхийн тулд техник тоног төхөөрөмжтэй болохоор хоршоонд нэгдсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.8  ЛХАГВА № 132 (6357)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

2 цаг 41 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

3 цаг 5 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

3 цаг 5 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

3 цаг 6 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

4 цаг 18 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

4 цаг 52 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

5 цаг 14 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

5 цаг 35 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

5 цаг 52 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

6 цаг 8 мин