Б.Барсболд: Цар тахал дотоодын аялал жуулчлалыг хурдасгаж байна

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

“Discover Mongolia travel” аялал жуулчлалын компанийн захирал Б.Барсболдыг энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор урьж, ярилцлаа.

 

-Шинэ коронавирус олон улсын аялал жуулчлалын салбар дэлхий дахинд “тэг зогсолт” хийсэн гэж ойлгож болно.

-Манай компани тур оператор компани. Гадаадын жуулчдад эх орныхоо байгаль, уламжлалт соёл, зан заншлыг таниулан түгээн дэлгэрүүлдэг компани. Байгуулагдаад 16 дахь жилдээ болж байна. Ихэвчлэн АНУ, Европ, Хонг Конгийн зах зээлээс жуулчдаа хүлээн авдаг. Харамсалтай нь энэ жил "Ковид-19" цар тахлаас үүдэн үндсэндээ олон улсын аялал жуулчлал дэлхийн хэмжээнд тэг зогсолт хийлээ.

-Тэгвэл цар тахал эргээд монголчуудыг дотооддоо аялах боломжийг нээж байна?

-Манайх зундаа 100 гаруй хөтөч тайлбарлагч, жолооч ажилладаг компани. Энэ жил аялал жуулчлалын тур компаниудын хувьд том цохилт болж байна. Ялангуяа гадаадаас жуулчид авч ирдэг компаниуд болон зочид буудлууд, авиа компаниудад. Эдгээр компаниуд зарим нь хүмүүсээ цомхотгоод, зарим нь үүд хаалгаа барих гэх мэтээр хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Хорио цээрийн дэглэм, хил хаасантай холбогдуулан дотооддоо монголчууд аялах аяллын эрэлт хэрэгцээг бий болгож байна. Жилдээ давхардсан тоогоор хоёр сая гаруй монголчууд гадаад  руу явдаг. Тэдгээрээс багагүй тоотой иргэд тур оператор компаниудаар дамжуулан аялдаг. Энэ хүмүүс дотооддоо аялана, энэ нь нутгийн иргэд, бааз, тур компаниудад дэмжлэг болно гэж тооцож байна.

Компани болгон өөрсдийн онцлогт тааруулан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, сонирхолтой аяллын хөтөлбөрүүд гаргаж, хүмүүсийн төдийлөн очдоггүй бүс нутаг руу хүртэл маршрут санал болгож байна. Олон улсын аялал жуулчлал хэдийгээр зогссон хэдий ч энэ нь эргээд манай дотоодын аялал жуулчлалын салбарт маш том хөгжлийн түлхэц болно гэж бодож байна. Цар тахал дотоодын аялал жуулчлалын хөгжлийг 5-7 жилээр хурдасгана гэж харж байна.

-Нэг жилийн өмнө төлөвлөсөн ажил, төсөл цар тахлаас болж салбарынхан сорилттой нүүр тулсан байх. Харин одоо эсрэгээр нь эргээд эерэгээр зөв менежментийг хийгээд эхэлсэн байна?

-Дэлхийд алдартай “Дөрвөн цөл” 4-deserts олон улсын ультра марафон Өмнөд Америкийн Атакама, Африкийн Сахар, Антарктидын Мөсөн цөл, Азийн говьд жил бүр зохиогддог олон улсын арга хэмжээ юм. Хамгийн хуурай, хүйтэн, халуун, салхитай газарт тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгаж, өдөрт 40 км, долоо хоногт 250 км туулдаг хэт холын марафон гэж ойлгож болно. Азийн говь нутагт болдог уралдааныг “GOBI MARCH” гэдэг бөгөөд энэ жил Монголд гурав дахь жилдээ хийх гэж байсан ч харамсалтай нь цар тахлын улмаас хойшилж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх есдүгээр сард зохион байгуулах эсэхээ шийднэ. Өмнө жил 50 орны 200 гаруй гадаадын тамирчин оролцож байсан. Үүнийг манай компани хариуцан зохион байгуулдаг. Уралдаанд оролцож байгаа хүмүүс өглөө 08:00 цагт босоод л марафонд гүйхэд тэр хүмүүсийн хоносон том майхнуудыг стандартын дагуу ачаад дараагийн бариан дээр нь очоод бүхий л тав тухыг нь бүрэн хангаж, хоолыг нь бэлдчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл 250 хүний том кэмпийг өдөр бүр нүүлгээд, аялдаг гэсэн үг. Өмнө нь үнэнийг хэлэхэд дотоодын аялал жуулчлал дээр анхаарч ажилладаг компаниуд хуруу дарам цөөн байсан. Энэ жил яах аргагүй манай салбар дотоодын аялал жуулчлалаа харахаас өөр гарцгүй байна.

-Дотоодын аялал жуулчлал эргээд сэргэж буй энэ үед танай компанийн зүгээс хэрэглэгчиддээ ямар бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна вэ?

-Манай компани дээр дурдсан олон улсын марафон уралдааны энэ туршлагаасаа үндэслээд майхантай аяллыг монголчууддаа хийж болохгүй гэж хэмээн шийдээд “Отоглоё” гэсэн нэртэй аялал амралтын цоо шинэ брендийг гаргаад хөтөлбөрүүдээ зохион байгуулаад явж байна. Отоглоё гэдэг нь салхи бороонд тэсвэртэй гэр майхантай, байгалийн үзэсгэлэнтэй газруудаар ая тухтай амар тайван аялах боломжийг хангаж өгч байгаа юм.

Тухайлбал “Отоглоё нүүдлийн кэмп” гэхэд хамт олон, найз нөхдийн тэмдэглэлт баяр, байгууллагын сургалт, зугаалга, хурим найр, ургийн баяр, гэр бүлийн аялал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахад хамгийн тохиромжтой майхантай кэмпийн үйлчилгээг 100 хүртэл хүнд үзүүлдэг багц юм. “Отоглоё зөвлөгөө, түрээс”-ийн багц нь тухлаг аяны майхан, ор хэрэгсэл, жолооч, тогооч, аяллын туслах, эко 00 зэрэг аялал, амралтад хэрэгтэй бүхнийг нэг дороос сонгон үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн аяллын зөвлөгөө, түрээсийн үйлчилгээ юм. Харин “Отоглоё аялал”-нь бидний 16 жилийн туршлага дээрээ үндэслэн гаргасан аяллын хөтөлбөрийн дагуу, Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар  мэргэжлийн хөтөчтэй хамт, амт чанартай хээрийн хоол зооглон тухтай аялах багц аяллууд юм. Аяллын үйлчилгээнд иж бүрэн тохижилттой тухлаг майхан, хээрийн зоог, эко 00, угаалтуур, шүршүүр зэрэг багтана. Энэ отоглож аялах аяллыг аялагчид маш их сонирхож байгаа. Энэ сард бид Буйр нуур, Хөвсгөл нуур, баруун аймгууд руу аяллуудын хөтөлбөрөө боловсруулаад олон хоног отоглож гэр майхандаа тухтай амарч, өөр юунд ч санаа зовохгүй аялах боломжоор хангаж байгаа юм. Энэ төслийн зорилго нь нэгдүгээрт, монголчуудаа шинэлэг байдлаар ая тухтай аялуулъя, хоёрдугаарт хоггүй цэвэрхэн, ул мөргүй, хариуцлагатай, соёлтой аялахыг уриалж иргэдэд аялал жуулчлалын боловсрол олгох ухамсрыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

-Монголчууд аяллын боловсрол хийгээд, дотооддоо аялах соёлд хэр төлөвшиж байгаа вэ?

-Гадаадын жуулчид, ялангуяа АНУ, Европын жуулчид аялаад сурчихсан, ер нь улс орны өөрийнх нь хөгжлийн индекс хувь хүний соёлд асар их нөлөөлдөг. Тэр утгаараа барууны орны жуулчдын аялах соёл өндөр хөгжсөн байдаг. Аялж байгаа улс орныхоо түүх соёл, ёс заншилд хүндэтгэлтэй ханддаг. Харин монголчуудын хувьд аялах соёл жилээс жилд харьцангуй  нэмэгдэж байгаа. 10 жилийн өмнөхийг бодвол монголчуудын эх орноороо аялах сонирхол нэмэгдсэн. Түүнчлэн сүүлийн үед аяллын компаниар дамжиж аялдаг аялагчид өсч байна.  Туршлагатай компаниар аялах нь аялагчддад хариуцлагатай, эко, тав тухтай байхаас гадна илүү аюулгүй, найдвартай байдаг. Мөн тухайн аялж байгаа газар нутгийн болон түүх, соёлын мэдлэгтэй болж эх орноороо бахархах сэтгэгдэл төрнө. Манай компани долоон жилийн өмнө дотоодын аялагчдыг дотооддоо аялуулах талаар судалгаа хийж үзсэн юм. Тэгэхэд аяллын компаниар дамжуулан аялах аялагчид эргэлзээтэй, эрсдэлтэй байсан. Харин өнөөдөр мэргэжлийн хүмүүсээр нь дамжуулан аялах сонирхолтой аялагчид олон байна. Олуулаа нийлээд аялбал зардал нь буурна, дээрээс нь бүх зүйл нь бэлэн, аялагч үүргэвчээ үүрээд л гарахад хангалттай болохоор сэтгэл амар аялж чадна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.8  ЛХАГВА № 132 (6357)

 

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

9 цаг 14 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

9 цаг 33 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

10 цаг 43 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

13 цаг 15 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

17 цаг 18 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

19 цаг 13 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

19 цаг 23 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

19 цаг 48 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

19 цаг 58 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

20 цаг 3 мин