Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг  Хятад энэ сарын 1-нд баталснаар дэлхийн улс орнуудын шүүмжлэлийг дагуулаад байна. Тухайлбал, Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцэж,  Канад улсаас Хонгконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэн авах гэрээгээ цуцалснаа зарласан юм. Учир нь шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчнүүдтэй хуйвалдах зэрэг зөрчил гаргасан этгээдийг бүх насаар нь хорино хэмээн заасан юм. Энэ нь Хонконгийн эсрэг Бээжингийн хүч чадлыг өмнө байгаагүйгээр нэмэгдүүлнэ хэмээн бусад улс орнууд үзэж байна.

Шинэ хууль долдугаар сарын  1-н буюу Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдөр хүчин төгөлдөр болсон. Ийн Их Британи хуучин колони байсан Хонгконгийн иргэдэд иргэншил олгохоо мэдэгдсэнээр Хятад улсын хоорондох харилцаа хурцдаж буй талаар BBC мэдээллээ. Хятадын элчин сайд Лю Сяомин “Их Британи гурван сая гаруй Хонконг хүнийг өөрийн улсын иргэнээ болохыг зөвшөөрсөн нь манай хоёр улсын харилцаанд хөндлөнгөөс оролцож буй маш бүдүүлэг хэрэг юм. Тиймээс Хонконгийн иргэдэд иргэншил олгох саналаа эргэн харна гэдэгт итгэлтэй байна” хэмээн цахим хурлын үеэр хэлжээ.

 Хариуд нь  Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Шинэ үндсэн хууль Хонконгчуудын хагас автономит эрхийг боогдуулж байна. Хятад Хонконгт эрх чөлөө олгосон гэрээг 1997 онд байгуулахдаа 50 жилийн турш хүчинтэй гэсэн боловч гэрээгээ зөрчлөө. Хонконгчууд өөрсдөө Их Британийн  иргэншилтэй болохыг хүсвэл Хятад  хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсье. Тухайн улс хүний эрхийг зөрчсөн,  улс төрийн зорилготойгоор иргэншил олгож байгаа  бол иргэнийг тухайн улсад шилжүүлэхийг шүүхээс хориглох шаардлагатай. Гэхдээ Их Британид Хонконгчуудыг шилжүүлэн өгөх нь аюулгүй” гэж мэдэгдсэн юм. Ийн Хонконгчуудыг Их британи болон Хятад хоёр булаацалдаж эхлээд байна.   Үүнээс гадна Хятадын шинэ хуулийн хэрэгжилтэд АНУ, Австрали ч санаа зовж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Хонконгийн боловсролын байгууллагууд Жошуа Вонг болон бусад ардчиллыг дэмжигчдийн гаргасан номыг бүх номын сангаас хураан авсан. Энэ үйлдлийг ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонг шинэ үндсэн хуулийн эхний алхам гэж үзсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.8  ЛХАГВА № 132 (6357)

 

Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

6 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

11 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

16 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

21 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

26 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

10 цаг 25 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

17 цаг 54 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

18 цаг 45 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

18 цаг 52 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

19 цаг 5 мин