31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сайд нар 

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар улиран томилогдоод байгаа У.Хүрэлсүх танхимаа бүрдүүллээ. Тэрээр шинэ Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ анхдугаар чуулганд танилцуулсан бол өчигдөр танхимд ажиллах сайд нарынхаа нэрийг тодрууллаа. Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар болсон. Тэгвэл  МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдээс хойш Төрийн ордонд хуралдаж сайд нарынхаа нэрийг тогтжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд Соёлын яамыг шинээр нэмсэн бол сайд нарын цөөнгүй нь шинэ хүмүүс орж ирэв. Шинэ сайд нар өнөөдөр  томилогдож, баасан гаригт тангараг өргөхөөр болжээ. Энэ удаагийн Засгийн газарт гурван эмэгтэй сайд ажиллах бол ерөнхий чиг үүргийн яамдад “давхар” дээлтэй ажиллах сайдуудаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХДХЯ-ны сайд Х.Нямбаатар нар ажиллахаар болж байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгож буй сайд нарыг танилцуулж байна.

-Шадар сайд Я.Содбаатар  /УИХ-ын гишүүн асан/

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/

-Сангийн яам Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/

-Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/

-Эрчим хүчний сайдад нэр дэвшээд байгаа Н.Тавинбэх эрчим хүчний салбарт мастераас эхлэн гүйцэтгэх захирлын алба хашиж, Багануур дүүргийн захирагчаар ажиллаж байжээ.

-Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн бригадын генерал Г.Сайханбаяр гадаадад сургуульд төгсч ирээд салбартаа ажилласан мэргэжлийн хүн.  Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яаманд ажиллаж байна.

-Засгийн газрын бүтцэд шинээр орж буй Соёлын яамны сайдаар шинжлэх ухааны доктор, академич, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан С.Чулуун нэр дэвшлээ.

-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж буй Б.Цогтбаатар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, АШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, мэргэжлээрээ АНУ-д магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан юм байна.

-Гадаад харилцааны сайдад нэр дэвшээд байгаа Н.Энхтайван МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. ГХЯ-нд мэргэжилтэн, атташе, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал зэргээр ихэвчлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад лөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар томилогдож байв.

-Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшээд байгаа  Л.Халтар  ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж,  УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын алба хашиж байсан.

-БСШУ-ын сайдад нэр дэвшиж буй Л.Цэдэвсүрэн Боловсролын яаманд мэргэжилтнээс эхлэн газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл алба хашсан байна.

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад нэр дэвшээд байгаа А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байв.

-ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшсэн З.Мэндсайхан Сангийн яам, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалыг хашиж байжээ.

-Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байгаа Б.Мөнхбаатар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн орлогч, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.

-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшээд байгаа  Г.Ёндон “Монголросцветмент” компанийн Заамар дахь алтны үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.8  ЛХАГВА № 132 (6357)

 

Beree
Ерөнхий сайдын суудалтай харьяа болж түмний нүд манлайн тэргүүн байх Ёстой хүн бол яах Аргагүй шадар сайдын суудал. Тийм ч учраас ёс суртахууны өндөр чадамжтай, олон талт мэдлэгтэй дадал Туршлагатай хүнийг томилох нь зүйтэй Я. Содбаатар УИХ гишүүн асан чадварлаг парламентч энэ хүн бүрэн эрхтэй. Доод албанаас энэ хүртэл 20 гаран жил улс төрд зүтгэсэн нь өнөөдрийн хүндэт үүрэг хүлээх гол шалгуур болсон нь дамжиггүй
Иргэннн
Шадар сайдаар томилогдсон Я.Содбаатартаа ажлын амжилт хүсье. Анх 2005 онд үйлдвэр худалдааны яаманд ажиллаж төр түмнийхээ төлөө ажиллаж ирснээс өдийг хүртэл төрд зүтгэж байна. Энэ хугацаанд бүтээн байгуулалт нь ард түмэн улс орондоо үр өгөөжөө өгсөөр байгаа. Одоо илүү ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье
Иргэннн
Шадар сайдаар томилогдсон Я.Содбаатартаа ажлын амжилт хүсье. Анх 2005 онд үйлдвэр худалдааны яаманд ажиллаж төр түмнийхээ төлөө ажиллаж ирснээс өдийг хүртэл төрд зүтгэж байна. Энэ хугацаанд бүтээн байгуулалт нь ард түмэн улс орондоо үр өгөөжөө өгсөөр байгаа. Одоо илүү ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье
zochin0420
Юуны өмнө Хүрэлсүх сайдад талархал илэрхийлье.Сайд нараа зөв удирдаж чадварлаг мэргэшсэн засгийн газар байгуулна гэдэгт найдаж байна. Шадар сайд Содбаатарт амжилт хүсье
МУ-ын иргэн Очгэрэл
Засгийн газрын бүрэлдэхүүн таалагдаж байна. Зөв эхлэл гэж харж байна. Цаашид зөв үргэлжлүүлээрэй. Амжилт. Шадар сайдад төр улсынхаа төлөө жил зүтгэсэн туршлагатай парламентчаар томилсон нь нүдээ олсон хэрэг байна. Содбаатарыг ихийг хийж бүтээнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
zuv hun
Содбаатарыг шадар сайдад дэмжиж байна. 2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дарга хийдэг байхаас нь мэднэ. хамтарч бас удирдага дор нь ажиллаж байлаа. тэр үеээс үлдсэн сэтгэгдэл бол сайн удирдагч гэж л хэлийдаа. Одоо ингээд сайд болж байгаа нь нүдээ олсон үйл явдал байна.
comment1
Шинээр томилогдож буй ЗГ-ын бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Гэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эрх ашигтаа нийцүүлж хэрхэвч болохгүй шүү гэж ард түмэн хичээнгүйлэн хүсэж байна. Я. Содбаатар шадар сайд улсынхөө хөгжилд нөлөөлсөн олон шинэ хууль, төслүүдийг санаачлаарай. Өмнө хийж бүтээсэн ажлууд болон хуулийг мэднэ. Амжилт хүсье багт
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

7 цаг 33 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

11 цаг 21 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

11 цаг 35 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

11 цаг 43 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

11 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

15 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

15 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

16 цаг 29 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

17 цаг 50 мин