ГХЗХГ-ын дэд дарга Б.Халиуны хүүхэд хамгааллын талаар хэлсэн 15 эшлэл

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонины долдугаар сарын 6-ны дугаарын зочноор уригдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 


2019 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад 18 үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг 181890 хүүхдэд, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг 9662 хүүхдэд үзүүллээ. 


Гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх, хүүхдээ үл хайхрах, гэр бүл салах, хүүхэдтэй зүй бус харьцах, эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байна. Тиймээс иргэдийн амьдралын чанарыг бодитойгоор сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх, сум, хороонд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох, аймаг, дүүргүүдэд гэр бүлийн хөгжлийг дэмжих төвүүдийг нэмж байгуулах шаардлагатай.


Гэр бүлд итгэл найдвар хүлээлгэх замаар нийгмийн хөгжлийн аливаа асуудлыг гэр бүлд төвлөрүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүмүүжил төлөвшил, залуучуудын ажил мэргэжил, ажлын байр, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа гэсэн нийгмийн эрсдэл, бэрхшээлтэй бүх асуудлыг эхлээд гэр бүлийн хүрээнд шийдвэрлэх боломжоор хангах нь зүйтэй юм.


Өнөөдрийн байдлаар 19 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Энэ төвүүдээр 2019 онд 0-18 хүртэлх насны 2020 хүүхдэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн нь  өмнөх оноос 47.5 хувиар өссөн.


 Гэр бүлийн нөхцөл байдлыг судлахад архины хамааралтай, зан үйлийн өөрчлөлттэй эцэг эх, асран хамгаалагчтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, салсан, нийлсэн гэр бүлүүд 60 орчим хувийг эзэлж байгаа. Энэ бүхнээс дүгнэхэд гэр бүлийн тогтвортой бодлого, нөгөө л хүний хөгжлийн асуудлыг бид өөр түвшинд судлан гаргах шаардлагатай болжээ.


Хүүхдийн халамж, асрамжийн төвийн хувилбарт үйлчилгээний стандарт шинэчлэгдэж, гэр бүлд дүйцэхүйц орчинтой байх, мөн асралт гэр бүлийн хэлбэртэй байхаар зохицуулагдсан. Цаашид Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаар  асралт гэр бүлийг бүртгэх, бэлтгэх, шаардлага хангасан, хүсэлтээ гаргасан гэр бүлд хүүхдийг холбон зуучлах гэсэн өөрчлөлтийг хийнэ.


Үндэсний статистикийн хорооны таван жил тутамд хийдэг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар судалгаанд хамрагдсан 5-17 насны 12.273 хүүхдийн 7.8 хувь буюу 957 хүүхэд нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн байдаг. Манай агентлагаас  жил бүр хүүхдийн хөдөлмөрийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.


Энэ оны гуравдугаар сард “эрсдэлийг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ” хийлээ. Үнэлгээнд 109991 өрх хамрагдсанаас 10221 өрх эрсдэл өндөртэй, 50 мянга орчим нь хяналтад буюу цаашид хөл хорио үргэлжилбэл эрсдэлтэй бүлэг рүү шилжих магадлалтай байгаа. “Өндөр эрсдэлтэй” гэж үзсэн өрхөд 24.600 гаруй хүүхэд амьдарч байна.


Дэлхий нийтээр хүүхдийн хөгжил, төлөвшилд анхаарч, IQ чадварыг хөгжүүлэхийн сацуу EQ-г хөгжүүлж байна. Насны онцлогт тохирсон арга барилаар хүүхэдтэй харилцах, дэмжих, зөв үлгэрлэх нь их ач холбогдолтой.


Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон цагаас насанд хүрсэн иргэн болох бүхий л үед хүүхэд хамгааллын стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай.


 Салбар бүр хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан бүтэц, орон тоотой болох, “хүүхдийн төсөв”-тэй байх гэсэн шийдвэрлэх асуудал олон байгаа.


Хурдан морины уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийн системийг 2018 оноос 21 аймаг, нийслэлд нэвтрүүлсэн. Энэ бүртгэлийн системд уралдаанч хүүхэд, уяачдын үндсэн мэдээлэл байхаас гадна тухайн жилд уралдсан тоо, амжилт, бэртэл гэмтлийг бүртгэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хориглосон ажлын байр нь хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, уяач болон морины эздийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг газар зүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран хянах боломжийг олгож байгаагаар давуу талтай юм.


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоол гарсантай холбогдуулан хурдан морины уралдааны үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл, улирдамжийг баталж, 21 аймаг, нийслэлд өгч, цахим сургалт зохион байгуулсан.


“Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журам”-ыг мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүүхэд бүрийг онлайн болон офлайн горим дээр хурууны хээгээр бүртгэж, бүртгэлийн цахим карт олгоно.


Энэ жил цар тахал гарсантай холбогдуулан хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй. Мөн уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй. Харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой. 

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

4 цаг 47 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

5 цаг 14 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

5 цаг 17 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

5 цаг 20 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

5 цаг 24 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

5 цаг 41 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

11 цаг 49 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

11 цаг 54 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

12 цаг 0 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

12 цаг 10 мин