Математикийн хичээлээр 27 хүүхэд 800 оноо авчээ

2020-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө.

ЭЕШ-ыг энэ сарын 2-5-нд 85 байранд зохион байгуулсан юм. Улсын хэмжээнд 30 мянга 900 шалгуулагч шалгалт өгч, ирц 89.5 хувьтай буюу өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байв. Шалгалтыг эрүүл ахуйн онцгой дэглэмийг сахиж зохион байгуулсан. Мөн  шууд засалтын шилэн технологийг ашиглан, шалгалтын дүн засалтыг шууд дамжуулснаараа онцлог байв. Өнгөрсөн жил математикийн хичээлээр 18 хүүхэд 800 оноо авч байсан бол энэ жил 27 хүүхэд 800 оноо авсан байна. Үүний 14 нь Улаанбаатар хот, 13 нь орон нутгийн хүүхэд байна.

Боловсролын үнэлгээний төвөөс холбогдох байгууллагуудтай хамтран их дээд сургуулийн онлайн элсэлтийг өнгөрсөн сарын 26-наас энэ  сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. БСШУСЯ, Монголын их, дээд сургуулийн консерциумиас өнгөрсөн онд Улаанбаатар хотод байгаа төрийн өмчийн их сургуулийн босго оноог 480, хувийн хэвшлийн сургуулийн босго оноог 410, орон нутагт байгаа сургуулиудын босго оноог 400-гаар тогтоосон.  Энэ жил их, дээд сургуулийн босго оноог бууруулаагүй. Сургуулиудын хувьд өөрийн сургуулийн хяналтын тоонд багтаан босго оноог дахин тогтоож болно. Гэхдээ хамгийн бага оноо нь дээр дурдсан хэмжээнд байх ёстой юм.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

17 цаг 20 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

21 цаг 7 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

21 цаг 22 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

21 цаг 29 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

21 цаг 39 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин