Хоёр өдөр орсон аадар борооны улмаас 7000 мал үрэгджээ

2020-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИН

Ойрын хэдэн хоног ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орж, гол мөрөн үерлэж, уруйн үер буусны улмаас иргэд, айл өрх, мал үерт өртжээ. Тухайлбал, энэ сарын 3,4-ний өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 5 мянга гаруй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт нэг мянга орчим, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1100 орчим бог мал нийт 7 мянга гаруй толгой мал хорогдсон байна.   Хоёр өдөр үргэлжилсэн ширүүн борооны улмаас 2360 гаруй айл өрх, 13 нийтийн орон сууц үерт өртжээ. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд 209, Алтанбулаг суманд 200, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 53, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1971 айл өрх усанд автсан байна.  Түүнчлэн үерийн улмаас найман хүн амь насаа алдсны зургаа нь том хүн, хоёр нь хүүхэд байгаа юм.

Энэ  сарын 3-ны өдөр орсон дуу цахилгаантай аадар борооны улмаас Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын ам” гэдэг газар автомашинтай явж байсан таван иргэн үерт өртөж нас барсан байна. Мөн энэ өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  гурван  иргэн мотоциклоор гол гатлах гэж яваад амиа алджээ. Өнөөдөр /2020.07.07/ баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8,9-нд ихэнх  нутгаар, 10-нд зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. Долдугаар сард ихэнх нутгаар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, гол мөрөн богино хугацаанд үерлэх, уруйн үер буух магадлал өндөр байгааг анхааруулаа. Иймээс гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах шаардлагатай. Мөн үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 45 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 8 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 8 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 9 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 21 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 55 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 17 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 38 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 55 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 11 мин