Д.Батсүх: Өмгөөлөгчгүйгээр ямар ч шүүх хуралдаан үргэлжлэх ёсгүй.

2020-07-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хассан юм. Энэ үеэр түүний өмгөөлөгч Д.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноолоо. Энэ шийдвэр дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүх гэм буруутай гэж үзсэн учир ял оногдуулах нь тодорхой байсан. Миний оролцоогүйгээр шүүх хурал болж, шийдвэрээ гаргасан ч хуульд заасан хугацаанд хэргийн материалаа судлаад Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, үйлчлүүлэгчээ хамгаалах эрх нь нээлттэй. Шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрх бүх оролцогч нарт бий. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуульд зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын тогтоол гарснаар шүүхийн эцсийн шийдвэр гарна. Энэ хугацаанд гомдол гаргасан тохиолдолд өмнөх шүүхийн шийдвэр түдгэлздэг. Тодруулбал, хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болоогүй шийдвэр гэж үздэг. Тиймээс  гомдол гаргаж болох бүхий л субъектэд хандаад шийдүүлэхийг хичээнэ.

-Улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татсан. Хэдий хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм бэ?

-Хохирогч, хохирол, төлбөртэй холбоотой маргаан шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэлээн өрнөсөн юм шиг байгаа юм. Намайг шүүх хуралдаанд оролцож байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад төрийг хохирогчоор тогтоож, нэр бүхий хүмүүсийг хохирогчийн төлөөлөгчөөр тогтоочихсон явж байсан.  Ямар хэмжээний хохирол, ямар компанид яаж учирсныг би одоогоор тодорхой тоо баримт, нэр дурьдан ярих боломжгүй. Учир нь хэргийн материалтай танилцаж амжаагүй байна.

- Ер нь өмгөөлөгчгүйгээр шүүх хурал үргэлжилж, шийдвэр гаргаж болдог юм уу?. Иргэний өмгөөлүүлэх эрхийг зөрчөөгүй гэж үү?

-Өмгөөлүүлэх болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрх бол Монгол Улсын Үндсэн хуульд төдийгүй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний үндсэн эрх юм. Энэ эрхийг маш ноцтойгоор зөрчлөө. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад зааснаар өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, заавал өмгөөлөгчтэй шүүх хуралд оруулах эрх зүйн орчин манай улсад 2017 оны долдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуульд ч тусгайлан зааж өгсөн. Өмгөөлөгчгүйгээр ямар ч шүүх хуралдаан үргэлжлэх ёсгүй. Хэрвээ сонгосон өмгөөлөгч нь ирээгүй, өмгөөлөгч сонгож аваагүй бол томилолтын өмгөөлөгч оролцуулаад өмгөөлүүлэх эрхээр хангаад явах ёстой. Шүүгдэгч өмгөөлөгчөө сонгочихсон байтал өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхээр хангахгүй байгаа нь өмгөөлүүлэгчээр хангагдах эрхийг ноцтой зөрчиж байна. Миний хувьд “Өмгөөллийн тухай хууль”-д зааснаар хэргийн материалыг бүрэн судалж, тодорхой мэдээлэлтэй, хууль зүйн хангалттай бэлтгэлтэй болж байж өмгөөлөх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас хуульчийн мэргэжлийн ёс зүйд заасан үүргийнхээ дагуу өмгөөлөхөөс татгалзсан. Ийн өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болчихсон байхад би шүүх хуралдаанд үргэлжлүүлэн орох нь өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрхийг хууль ёсны эрх ашигт харш сөрөг үйл ажиллагаанд татагдан оролцох тэр ажиллагааны нэг хэсэг болгох байсан учраас хуульд заасан үүргийн дагуу татгалзаж, анхан шатны шүүхэд оролцоогүй.

- Шүүгдэгч Ж.Эрдэнэбат эхлээд шүүгч Х.Идэрээс дараа нь бүх шүүгчээс татгалзсан. Үндэслэл нь юу байсан бэ?

-Х.Идэр шүүгчийн өмнө нь гаргасан шийдвэр нь манай үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийг илтэд гажуудуулсан  учраас татгалзсан. Тухайлбал, илт боломжгүй нөхцөлд тулгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан асуудалтай нь холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Тус байгууллагаас гурван байгууллагад албан шаардлага хүргүүлсэн юм билээ. Прокурорын байгууллагад энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна шалга, Хуульчдын холбоонд ёс зүйн зөрчилтэй холбогдуулж, Шүүхийн ерөнхий шүүгчид нь энэ хууль бус ажиллагааг таслан зогсоохыг шаардсан ийм албан бичиг хүргүүлсэн. Шүүгч Х.Идэртэй холбоотой гомдол эрх бүхий байгууллагад гаргаад явж байгаа учраас ашиг сонирхлын зөрчил бий болсон. Ийм учраас татгалзах хүсэлтээ тавьсан. Надад ирсэн мэдээллээр тухайн шүүхийн нийт шүүгчээс татгалзсан татгалзлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч өөрөө дур мэдээд шийдчихсэн. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-д зааснаар тухайн шүүхийн нийт шүүгчээс татгалзах юм бол татгалзлыг нийт шүүгчийн хуралдаан зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл нэг шүүгч нь дангаараа шийдчихсэн.

-Ж.Эрдэнэбатад Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон байтал хорих ял оноолоо. Гишүүний халдашгүй байдалд халдсан талаар ямар нэг газар хандсан уу?

- Гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёр ялгаатай ойлголт. Сонгуулийн  дүн гарснаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын эрх үүсдэг. Сонгуулийн ерөнхий хороо Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүний үнэмлэх олгосноор, бүрэн эрх нь баталгаажсан. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь үүсчихсэн. Гишүүний бүрэн эрх  баталгаажсан тохиолдолд хууль санаачлах, чуулганы хуралдаанд оролцох, үг хэлэх эрх үүсч байгаа юм. Халдашгүй байдлын тухайд сонгуулийн үр дүн гарч, түүнийг эрх бүхий байгууллага баталгаажуулснаар халдашгүй байдал үүсдэг. Энэ асуудлаар хэд хэдэн газар хандсан. ХЭҮК-т хүний үндсэн эрхтэй холбоотой асуудлаар, Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрчсөн асуудлаар манай үйлчлүүлэгч өөрөө өргөдөл гаргасан. Нэмэлтээр бид хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэнэ. Өмгөөлөгчийн хувьд мөн Халдашгүй байдлын дэд хороонд гомдол гаргахаар бэлэн болгочихсон. Дан ганц УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдалд халдсан мэт харагдаж байгаа боловч энэ нь Үндсэн хуулийг маш ноцтой зөрчиж буй хэрэг юм. Үндсэн хуулиар халдашгүй байдал нь баталгаажсан зургаан субъект манай улсад бий. Үүнд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн багтана. Өнөөдрийн энэ Ж.Эрдэнэбатын халдашгүй байдалд халдаж байгаа хэрэг бол ирээдүйд дээрх зургаан субьектын эрхэд халдах жишиг шийдвэр болж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна

Нийт есөн бүлэг, 60 заалт бүхий хуулийн төслийг бэлдээд олон нийтээс санал авах ажлыг хийх болно. Е

Өчигдөр 09 цаг 00 мин
С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

Уржигдар 12 цаг 38 мин
Сонсгол: Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцож байна

Сонсгол: Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцож байна

Уржигдар 12 цаг 04 мин
Худалдааны хуулийг өргөн барьж батлуулна

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооро

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулсан

Уржигдар 06 цаг 00 мин
“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

Уг нь “...Оюу толгой төсөл Монголд ашигтай, ашиггүй” гэдэг дээр маргах ямар ч шаардлагагүй юм.

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-оо

2025-12-11
Д.Үүрийнтуяа: Зэс хайлуулах үйлдвэрийн дэд бүтэц, ТЭЗҮ бэлэн болсон

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа төсөв тасрах эрсдэл болон зэс хайлуулах үйлдвэрийн эдийн засагт үзүүлэх нөлө

2025-12-11
Тэвчиж болох бүхий л зардлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж ажиллана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэр

2025-12-11
Сонсгол: Хөрөнгө оруулалтын гэрээг парламент хэд хэдэн удаа буцаасан ч ҮАБЗ хэлэлцэж, зөвлөмж хүргүүлсэн

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. 

2025-12-11