Засгийн газар 14 яамтай байхаар өргөн мэдүүллээ

2020-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ерөнхий сайд У. Хүрэлсүх Үндсэн хуулийн 39.3-т заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хамт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Засгийн газар нь:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам

-Батлан хамгаалах яам

-Гадаад харилцааны яам

-Сангийн яам

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;

-Барилга, хот байгуулалтын яам

-Боловсрол, шинжлэх ухааны яам

-Зам, тээврийн хөгжлийн яам

-Соёлын яам

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

-Эрчим хүчний яам

-Эрүүл мэндийн яам гэсэн 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 гишүүнтэй байхаар төслийг боловсруулжээ.

Шинэ Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үp дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэсэн тухайгаа танилцуулгад дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Иргэн22
Сайд нарыг томилохдоо ард иргэдийн сайшаал, хүндэтгэлийг хүлээсэн ажлын туршлагатай мэргэжилдээ гарамгай хүмүүсээр томилох хэрэгтэй. Яамдууддаа мэргэшсэн мэргэжлийн хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нь томилоорой. Ард иргэд бид итгэж найдаж хүлээж байна
uls tor sonirhogch
Uls tor gedeg taamgaar boldog zvil bish. Eh ornii huwi zayag atgandaa bagtaaj baidag uchir zasgiin gazriin tenhim deed hemjeenii bolowsroltoi, deed hemjeend ajil erheldeg hvmvvseer dvvrsen baih uchirtai. Manai orond bvh salbariin hogjil bvteen baiguulalt taaruu baina. Ene ni zow hvnee olch chadahgvi baigaagiin l ilrel. UUl uurhai, zam teewer bol yah argagvi hogjil 100 huwi 1t tawigdah salbaruud. Vvnd minii bodloor mergejil ni 1, hiisen ehlvvlsen ajluud ni 1 hvniig tawih heregtei shvv. Ene hvnii1d yah argagvi Sodbaatar orno. Minii huwid sudalsnaar Fizikch, injener mergejiltei, magistr mergejlee Singapore-iin SSTC institute-d deeshlvvlsen. vildwer hudaldaanii saidiin zowloh, ded saidaar ajillaj baisan. Mon zam teewriin alban tushaald tomilogdoj baisan UIH-iin gishvvn asan Y.Sodbaatariig saidiin suudald tohiroh hvn gej bodoj baina. Amjilt hvsey
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

4 цаг 37 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

5 цаг 28 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

5 цаг 35 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

5 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

6 цаг 10 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

10 цаг 34 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

10 цаг 39 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

10 цаг 49 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

10 цаг 54 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

10 цаг 59 мин