Цар тахлын үеийн санхүүгийн зарчим

2020-07-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ГЭРЭЛТ

2020 оны эхний сараас эхлэн манай дэлхий дээр короно вирус гэдэг аюулт вирус БНХАУ-аас эхлэн гарч эхний 3 сарын байдлаар дэлхийн бараг бүх л улсад тархаж,  олон мянган хүн амь насаа алдаж сая сая хүн өвдөж үүнээс улбаатай улс орнууд хилийн чанад руу орох гарах урсгалаа хааж олон сая бизнес уналт доройтол хямрал руу маш богино хугацаанд шилжиж байгааг бид харж байна.

Яг ийм хүнд хэцүү цаг үед дэлхийн улс орнууд, хүн ард сэтгэл санааны болоод эдийн засгийн хувьд  хямарч байна. Аливаа дайн самуун олныг хамарсан үймээн, өвчин тахал  хэзээ ч сайн мөр үлдээж дэвшил авчир байсан түүх үгүй юм. Харин сургамж үлдээдэг. АмЧАМ-аас гаргасан судалгааны дүгнэлтэд цар тахлын өмнөх шигээ байдал руу шилжинэ гэсэн хүлээлтээс илүүтэйгээр цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн зохицон эдийн засгаа зохион байгуулах вэ гэдэг нь чухал гэдгийг онцолсон байсан. Энэ бол бид цах тахлаас өмнөх үеийнх шигээ байдлаар эдийн засаг хөрөнгө мөнгөндөө хандаж болохгүй гэсний сануулга билээ.  

Эрүүл мэнд аюулгүй байдалын талаар өгч буй мэргэжилийн байгууллагын зөвлөгөө мэдээлэлийг дагаж, чанд мөрдөж өөрийгээ болон өрөөлийг хамгаалах нь зүйн хэрэг юм.

Харин эдийн засгийн хувьд энэ цг үед ямар зарчим барих вэ? Үүнд:

  1. Аль болох зайлшгүй биш зүйлийн худалдан авалтыг зогсоох
  2. Тансаг хэрэглээг танах
  3. Хог хаягдал бага гаргах боломжийн хэрээр амьдралын хэв маягаа минималист болгохыг зорих
  4. Эрүүл байхад гол анхаарлаа хандуулж эрүүл мэнддээ зориулах цагаа нэмэгдүүлэх (Дасгал хөдөлгөөн, хоол хүнс, хувийн зохион байгуулалт, хандлага)
  5. Байгаа нөөцөө зөв оновчтой хуваарилах (нөөц гэдэгт мөнгө санхүү, хоол хүнс хуучин хувцсаа загварыг нь өөрчлөн өмсөх, шинээр тоосны алчуур худалдаж авахгүй байх гэх мэт энгийн жижиг зүйлээс эхлэх) хоол хүнсний хаягдалыг эрс багасгах/

Бидний амьдарч буй энэ нийгэм чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн зарчимтай энэ цагт бидэнд олдсон нэг боломж бол ирээдүйгээсээ зээлж өнөөдрийн хэрэглээгээ хангах явдал билээ. Тухайлбал тохилог орон байранд амьдарч унаа тэрэг унах бас амьдралаа залгуулах бизнестэй болох зэрэг билээ. Мэдээж зээл авах,  авахгүй нь сонголтын асуудал. Авахгүй ч байж бас болно. Гэхдээ авсан тохиолдолд зээл бол  зээл. Энэ аюулт өвчнөөс болоод хөл хорио тогтоож хөдөлгөөн хязгаарлалт хийсэнээс шалтгаалан хийж буй бизнес олж буй орлого тасалдах цаашлаад зээлээ төлөхөд хүндрэл үүсэх бүүр төлж чадахгүйд хүрэх үе ч гарч мэдэх нь. Энэ үед яах вэ төр засаг төлж өгөхгүй нь тодорхой, төлөх үүрэг ч бас байхгүй. Харин төлбөр хойшлуулах хугацаа сунгах зэрэг боломж гаргах нөхцөлийг бодлогын хүрээнд шийдвэрлэж дэмжлэг үзүүлж  байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

8 цаг 27 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

8 цаг 52 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

9 цаг 9 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

9 цаг 15 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

9 цаг 27 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

13 цаг 18 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

14 цаг 20 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

14 цаг 40 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

19 цаг 16 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

19 цаг 26 мин