Т.Мөнхболд: Нийслэлд ШТС байх ёстой хэмжээнээсээ 2.4 дахин их байна

2020-07-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ш.НОМИНДЭЛГЭР

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ХЦС, ШТС, автомашины хий цэнэглэх станцуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар НМХГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдтой ярилцлаа.

-Хяналт шалгалтад нийт хэдэн объект хамрагдсан бэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 21 аж ахуйн нэгжийн 239 шатахуун түгээх станц, 52 автомашиныг хийгээр цэнэглэх станц, газрын тос хадгалах 20 агуулах, хийгээр цэнэглэх 4, байгалийн хийгээр цэнэглэх 2 станцад хяналт, шалгалт хийлээ. Хяналтыг нийт найман чиглэлээр хийсэн. Тус бүрийн газрын байршил, аюулгүйн зай хэмжээ, үйл ажиллагаа нь байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг зэргийг шалгаж дүгнэлт гаргасан

-Шалгалтын үр дүнд ямар зөрчлүүдийг илрүүлж гаргасан бэ?

-Шалгалтанд хамрагдсан объектуудаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 10 ШТС, гурван авто машины хий цэнэглэх станц, зөвшөөрөлгүй барьсан долоон ШТС, зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нэг нефтийн агуулах, нэг хийн агуулах, жижиглэн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нэг ШТС, агуулахын болон ШТС-ын шатахуун хадгалах савны цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүйгээс чанарт сөргөөр нөлөөлсөн нэг агуулах байсан гэх мэт нийт 117 зөрчил, дутагдал илэрсэн.

-Тухайн зөрчлүүдэд ямар арга хэмжээ авсан бэ?

-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 10 ШТС, гурван автомашины хий цэнэглэх станцын үйл ажиллагааг зогсоосон.Улмаар прокурорын хяналтад дор, арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байгаа.Харин илэрсэн бусад зөрчлүүдэд нэг бүрчлэн хууль тогтоомж, стандарт норм дүрмийн заалтын дагуу шийдсэн. Газрын тосны хяналтын чиглэлээр хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчилд 27 албан даалгавар, 14 албан шаардлага, 19 зөвлөмж, 28.100.000 төгрөгийн торгууль тавьж бүрэн төлөгдсөн. Газар байгаль орчны чиглэлээр 4 ААН-д хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулж бүрэн барагдуулсан, 12 ААН-д 21 заалттай албан бичиг хүргүүлсэн.

-Давтан зөрчил илэрч байгаа газрууд хэр байна вэ?

-М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн хоёр ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТС, Интер Стандарт нефть компанийн 3 ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станцууд улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй байсан учраас улс байнгын ашиглалтад хүлээж авахгүй зөрчилтэй байгаад байгаа гэсэн үг. Гэхдээ эдгээр компанийн ШТС-ууд үйл ажиллагаагаа дураар явуулдаг зөрчил жил бүрийн шалгалтаар илэрдэг. Тухай бүрд манай байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох, зөрчлийг нь арилгуулах, цаашид бичиг баримт бүрдүүлэх боломжгүйг нь буулгуулах хүртэл арга хэмжээ авч байсан.

-Улаанбаатар хотын хувьд ШТС хангалттай хэмжээнд хүрсэн үү?

-Энэ шалгалтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ШТС-ын ачаалал буюу нягтаршлыг тандан судалгаа маягаар хийсэн. Судалгаанаас харахад Улаанбаатар хотод ШТС байх ёстой хэмжээнээсээ 2.4 дахин их байгааг тогтоосон. Тийм учраас Нийслэлийн хот байгуулах хөгжлийн газар болон газрын алба руу албан тоот хүргүүлсэн. Энэ албан тоотод Улаанбаатар хотын бүсэд дахин ШТС-ын зориулалттай газар олгохгүй, зураг батлахгүй, зөвшөөрөл олгохгүй байх талаар тусгасан.Цаашид шалгалтын явцад өгсөн даалгаврын хэрэгжилтэд анхаарч, ШТС, газ түгээх станцуудад тавих хяналтыг нэмэгдүүлж, эрчимжүүлнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Засгийн газраас Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн

1 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн акц Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын нээлтээс эхэлсэн.

1 цаг 59 мин
МАН-ын бага хурал маргааш болно

МАН-ын бага хурал маргааш болно

18 цаг 11 мин
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

18 цаг 15 мин
Газрын ховор элементийн баяжмалуудаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулж болно

Халзанбүрэгтэй ордын хувьд ашигтай, огт ашиггүй эсвэл ашиг, алдагдал нь ижил гэх

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трамп В.Путин, В.Зеленский нартай утсаар ярина

Өнгөрсөн баасан гарагт Истанбулд болсон энхийн хэлэлцээний дагуу ОХУ, Украины тал хар

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хамтарсан Засгийн газар тарвал би ажлаа өгнө” гэжээ

Төв талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал болж, Төрийн ордонд улс төрийн уур

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

Сүүлийн хэд хоногт өрнөж буй улс төрийн гэх үү, нийгмийн гэмээр юм уу, энэ үйл явцын цаад ша

Өчигдөр 06 цаг 00 мин
АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна

АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна

Уржигдар 16 цаг 28 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй

Уржигдар 16 цаг 25 мин