“Хяналтын тооллого гэж ээлжит жүжиг болж байна”  

2020-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.НАМУУНЦЭЦЭГ

Нам эвсэл, бие даагчдын төлөөлөл дахин мэдэгдэл хийлээ.  Тэд Монгол Улсын  Ерөнхийлөгчид дараах шаардлагуудыг хүргүүлээд байна. Үүнд ,одоогийн сонгуулийн хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцоруулах, МАН-аас бусад нам эвсэл,бие даагчдийн тэгш төлөөллийг оруулж луйвар булхай бүрийг нэг бүрчлэн шалгах, мөн цагдаа, бусад хүчний байгууллагууд оролцохгүй байх. Шалгалтын дүн албан ёсоор гартал Ерөнхийлөгч УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг явуулахгүй байх гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.  

МАХН-ын дарга Н.Энхбаяр:- МАН-ын троллууд сонгуульд ялагдчихаад одоо боль гэсэн мэдээллүүдийг тарааж байна. Гэвч би сонгуульд оролцоогүй. Тийм учир хэнд ч ялагдаагүй. Мөн дахиад луйврын сонгуульд нэр дэвших ямар ч сонирхол алга. Би ардчилалын суурь зарчмыг хамгаалахын төлөө өөрт байгаа бүх бололцоогоо ашиглаж шударга сонгууль явуулахын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Бид  саяхан сонгуульд өрсөлдөгчид байсан. Гэтэл бид хохирогчид байж. Тиймээс ард түмэндээ сонгох, сонгогдох эрхийг нь олгохын тулд бид нэгэн цул болж тэмцэж байна. Өнгөрсөн сонгуульд МАН мөн л луйврын аргаар олонхийн суудал авсан. Энэ удаа ч адилхан байлаа. Бид үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол Улсад ардчилал байх уу, үгүй юу гэдэг ч Ерөнхийлөгчийн гарт байна.

Нийслэлийн  МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан:- Коронавирус гарсан гэдгээр далимдуулаад биднийг  ажиглалт ч хийлгүүлэхгүй байна.  Дахин  гар тооллогод ч мөн адил ойртуулаагүй. Сонгогчдын нэрсийг бичсэн журналыг ил болгож ард түмэнд харуулах хэрэгтэй. Нэг дүүрэг дээр зургаан мянган царцаа очиж сонгогчдын саналыг идээд байгаа. Өнөөдөр дахиад дүр эсгэсэн тооллого болоод байна. Жүжиг болоод байна. Үүнийг төрийн албан хаагчдаар хийлгэхгүйгээр ард түмэн өөрсдөө хаягийн бүртгэлээ шалгах хэрэгтэй. Үнэхээр булхай хийгээгүй л юм бол МАН битгий ай гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

1 цаг 27 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

1 цаг 37 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

1 цаг 42 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

1 цаг 47 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

1 цаг 57 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

2 цаг 2 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

2 цаг 7 мин
Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

16 цаг 16 мин