Засаг дарга Д.Батлут зөөврийн хайрцгаар санал өгч буй 373 хүний саналд нөлөөлсөн үү?

2020-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.НОМИН

Орхон аймаг 66700 сонгогчтой. Тэднээс 373 сонгогч зөөврийн санал хайрцгаар саналаа өгч байгаа юм байна. Тэдгээр сонгогчоос санал авах ажил өчигдөр /2020.6.23./ өглөөний 9:00цагаас эхэлжээ. Зөөврийн хайрцгаар авах саналыг СЕХ, УБЕГ-ын гээд 3-4 хүний бүрэлдэхүүнтэй явж авдаг байна.

Энэ явцад саналд нь нөлөөлөх гэж оролдсон явдал гарчээ. Тухайлбал Орхон аймгийн Цагаанчулуут багийн 80 настай буурайг гэртээ ганцаараа байхад нь өчигдөр өглөө 9:00 цаг өнгөрч байхад багийн Засаг дарга нь очжээ. Засаг дарга “Та Ардын намын гурван нэр дэвшигчийг дэмжээрэй” гэсэн байна.

Мөн удалгүй Тэмүүлэн гэдэг 30 орчим насны залуу очиж сонгуулийн саналын хуудсан дээр МАН-аас нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигчийн нэрийг бичиж “Энэ гурван хүнийг дугуйлаарай” гэжээ. Тэр байтугай 80 настай эмээгийн өмнөөс саналын хуудсыг бөглөөд зөөврийн хайрцганд хийхэд бэлэн болгоод санал авах хүмүүсийг хүлээж байжээ. Энэ нь ил болж Орхон аймгийн Сонгуулийн хорооноос хүчингүй болгож, саналыг дахин авсан байна.

Эндээс харахад зөөврийн хайрцгаар саналаа өгч байгаа 373 хүний саналд нөлөөлөл орох өндөр магадлалтай. Мөн энэ ажилд орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнууд оролцож байгаа нь Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын хийж буй ажил гэж үзэхэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, Орхон аймагт зөөврийн хайрцгаар санал өгч байгаа 373 сонгогч саналаа дарамт, шахалт, нөлөөлөлгүйгээр өгсөн эсэхийг шалгах хэрэгтэй юм.

Орхон аймагт МАН-аас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нэр дэвшсэн байна.

https://www.youtube.com/watch?v=9D8VLLxErso&feature=youtu.be&fbclid=IwAR2OyY2sn0uONOVZQoO3el11xMilf12PSWipOuujFTDlSea58DdpZDYLQXM 

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

10 цаг 52 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

10 цаг 59 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

11 цаг 5 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

11 цаг 8 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

11 цаг 16 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

16 цаг 26 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

17 цаг 13 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

19 цаг 22 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

19 цаг 52 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

19 цаг 57 мин