Б.Мөнхдулам: Музей үзэх нь нэг боть ном уншсантай тэнцдэг

2020-06-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Г.ПҮРЭВГОЧОО

"Зориг сан", "Швейцарын Хөгжлийн Агентлаг"-аас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс бүрдсэн “Активистс” багийн залуучууд “Гэрээсээ Музейд" төслийг анх удаа санаачлан хэрэгжүүлж буй юм. Энэхүү төслийн талаар “Активитс” багийн гишүүн МУИС-ийн оюутан Б.Мөнхдуламтай ярилцлаа.

-Энэхүү төслийг яагаад хэрэгжүүлэх болсон бэ?

- “Зориг сан” болон “Швейцарын Хөгжлийн агентлаг”-аас жил бүр оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Үүнд шалгарсан оюутнууд баг болж нийгэмд хэрэгтэй бичил төслийг хэрэгжүүлдэг.Энэхүү хүрээнд “гэрээсээ музейд” төслийг манай багаас санаачлан ажиллаж байна. Өнгөрсөн 11 сарын сүүлчээр уг төсөл зарлагдсан бөгөөд тухайн үед “Ковид-19 өвчний талаар дөнгөж яригдаж эхэлж байсан юм. Энэ үед манай төсөл зөвхөн санаа төдий хэмжээнд явж байсан л даа. 1 сарын сүүлээр эхэлсэн хөл хорио тогтоох үйл ажиллагаа мөн дэлхийн музейн өдрийг тохиолдуулан “Гэрээсээ музейд” төслийг хэрэгжүүлэх болсон. Хөл хорио тогтоосон энэ үед хүмүүс цахим орчинг ихээр ашиглаж байна. Тиймээс иргэдийг цахим орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээсэй гэсэн үүднээс санаачилсан юм.

 

-Google компани дэлхийн 2500 гаруй музей, галерейг нэгтгэн виртуал аялал зохион байгуулж байгаа. Гадаадын виртуал музейн аялал зохион байгуулагчтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Одоогоор холбоо тогтоон ажиллаж чадаагүй байна. Цаашид авч хэрэгжүүлэх, төлөвлөсөн олон ажил байгаагын нэг нь гадаадын бусад виртуал аялал зохион байгуулагчидтай хамтарч дэлхийд алдартай музей дурсгалуудыг виртуалаар өөрийн хэл дээр танилцуулах зорилготой байна. Энэхүү төсөлөө дотор нь гурван хэсэгт хуваан ажиллаж байгаа. Нэгдүгээрт музейн үзмэрүүдийг 360 бичлэгээр өндөр нягтаршилтайгаар үзүүлэх, хоёрдугаарт онцлох баримт мэдээллийг боловсруулах, гуравт тус музейн эрдэм шинжилгээний ажилтан, захиралтай нь хийсэн подкаст ярилцлагыг хүргэх гэсэн хэд хэдэн багуудад хуваагдан ажиллаж байна.

-Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд тулгардаг зүйл бол хөрөнгө санхүүгийн асуудал байдаг. Энэхүү төсөлд ямар ямар байгуулага хамтарч ажиллаж байгаа вэ?

-Анх “Зориг сан”-гаас гарааны санхүүжилт гэж 650 мянган төгрөг авсан. Гэхдээ бид бүхэн өөр өөр мэргэжилтэй мэргэжлийн бус хүмүүс учраас олон бэрхшээл тулгарч байсан. Виртуал бичлэг хийх хүн, зураглаач, дизайнер, фэйсбүүк хөгжүүлэгч гэх мэт мэргэжлийн хүмүүс хэрэгтэй болсон л доо. Гарааны хөрөнгө маань юунд ч хүрээгүй дууссан болохоор маш олон байгуулга компаниудад хандсан. Түүнээс “UB.LIFE”сайт, “Юнивишн”, “UB comedy” клубынхэн хамтарч ажиллан тусалж дэмжсэн юм.

-Гэрээсээ музей төслийн алсын хараа юу вэ? Зөвхөн Монгол улсад байгаа түүхэн дурсгалт музейнүүдээр хязгаарлагдахгүй байх тийм үү?

-Одоогоор зөвхөн “Улаанбаатар хотын музей”, “Монголын театрын музей”, “Занабазарын дүрслэх урлагийн  музей”, “Сансар од эрхсийн ордон” гэсэн дөрвөн музейн нэг нэг танхимуудыг л үзүүлээд байна. Хамтарч ажиллах байгуулага санхүүжүүлэгчтэй болвол цаашдаа бусад танхимуудыг болон хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа алслагдсан аймаг, сумдын музейн үзмэрүүдийг ч танилцуулахаар зорьж байна. Манай баг энэхүү төсөлөө цаашид хөгжүүлэн оюуны өмчид бүртгүүлж, ТББ байгуулан ажиллахаар төлөвлөж байна.

-Цар тахал намжсаны дараа ч үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байх уу?

-Манай улсын иргэдийн дунд нэг ойлголт байдаг л даа. Музейг жилдээ ганц хоёрхон л удаа зөвхөн баярёслолоор аль эсвэл хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх өдөр л үзэх хэрэгтэй гэсэн бодол байдаг. Манай төслийн нэг давуу тал бол хэзээ ч, хаанаас ч ороод чөлөөтэй сонирхох боломжтойгоороо онцлог юм.

-Зарим онцлох үзмэрүүдээс сонирхуулаач?

-Мэдээж түүхэн үзмэрүүд болгон өөрийн гэсэн түүхтэй. Тухайн он цаг үеийнхээ нийгмийн байдал, соёл, ёс заншил гэх мэт маш олон зүйлсийг өөртөө тээж байдаг. Зарим үзмэрийг соёлын ховор биет өв хэмээн үздэг учраас зураг дарах, бичлэг хийхийг хориглосон байдаг учир зарим дурсгалыг танилцуулах боломжгүй байна. Театрын музей нь дэлхийн 10 улсад л байдаг бөгөөд түүний нэг нь манай улсад байгаа “Монголын театрын музей юм. Мөн хөдөө орон нутгийн музейн газруудаас хамтарч ажиллах санал их ирж байна. Гагцхүү санхүүгийн асуудал л саад болж байна. Нэмж хэлэхэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж ярилцлага подкастыг хүргэж байгаа. Мөн музей үзэх нь нэг боть ном уншсантай тэнцхүйц мэдээллийг олж авдагаараа ач холбогдолтой юм. Энэхүү төслийн хүрээнд манай багийн зүгээс танилцуулж буй шинэ уриалга бол залуучуудаа“музейд болзоцгооё” хэмээн уриалж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

6 цаг 29 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

11 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

11 цаг 15 мин
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Монгол Улсын иргэд эх нутгийнхаа эрдэс баялгаас хувь хүртэх учиртай. Хари

11 цаг 15 мин
Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шув

11 цаг 15 мин
Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Өчигдөр 12 цаг 43 мин
УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Өчигдөр 12 цаг 35 мин
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

Өчигдөр 12 цаг 25 мин
Наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 уран бүтээлч оролцож байна

Наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 уран бүтээлч оролцож байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

2025-07-04