ЭМЯ: Батлагдсан 194 тохиолдлоос 87 нь эдгэрлээ

2020-06-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.10/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 9-нд дөрвөн лабораторид 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, тандалтын зорилгоор 12, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ачаа тээврйин 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ, Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн нэмэгдэж 274 хүнд шинжилгээ хийсэн. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжиж байна. 25-27 хоног эмчлэгдэж эдгэрсэн иргэний нэг нь цэргийн сургуулийн оюутан бол нөгөө нь Алтанбулаг боомтоор орж ирсэн мөн оюутан хүүхэд. Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Увс аймгийн Давст суманд хилээр хүмүүс нэвтэрчээ

Манай улстай хил орчим ОХУ-ын Чита, Эрхүү, Тува зэрэг бүсүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хяналтаа сайжруулсан байна. Энэ бол бидэнд маш тодорхой дохио өгч байна. Зургаан сар хамгаалсан амжилтыг эвдэх эрсдэл байгаа. Жишээлбэл, Увс аймгийн Давст сумаар хоёр хүн морьтой хил гарсан. Хил гааль маш сайн хяналттай байгаа энэ үед тэдгээр иргэд цоорхой гаргалаа. Тухайн хоёр иргэний эхний шинжилгээг зургаадугаар сарын 4-нд хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Дараагийн хяналтын шинжилгээг давтан хийнэ

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа 7.1 сая халдварын 3.3 сая нь Америкийн бүсэд бүртгэгдэж байгааг онцгойлон анхааруулсан байна

Коронавирус-АНУ-д

АНУ-д зургадугаар сарын 9-ний өдөр 17,500 гаруй тохиолдол, 550 нас баралт шинээр бүртгэгджээ. Нийт халдварын тохиолдол тус улсын хэмжээнд 1.9 сая гаруй байгаагаас 110,900 гаруй хүн эндлээ. Калифорни, Техас, Аризона зэрэг муж улсуудад халдвар өссөөр байна.

Коронавирус-ОХУ-д

ОХУ бүртгэгдсэн халдварын тоогоороо дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигдэж байна.Өчигдөр тус улсад 8,590 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 485,200 гаруйд хүрчээ. Мөн ОХУ-д бүртгэгдсэн нас баралтын тоо 6,142 болсон байна.

Анхааруулга

Дэлхий дахинд хийгдэж буй судалгаанууд дотор хоолны савхнаас нь коронавирус илэрсэн тухай өчигдөр бичсэн байсан.  Үүнтэй холбоотойгоор  коронавирус хүмүүсийн аяга, халбага, савхаар халдварлах магадлалтай гэж дүгнэжээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

4 цаг 56 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

5 цаг 3 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

5 цаг 9 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

5 цаг 12 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

5 цаг 20 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

10 цаг 30 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

11 цаг 17 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

13 цаг 26 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

13 цаг 56 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

14 цаг 1 мин