ЭМЯ: Сидней хотоос ирсэн 262 зорчигчийн шинжилгээг маргааш танилцуулна

2020-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.09/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн лабораторид 20 шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс 18-25 насны оюутнууд бөгөөд тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүүхдүүд байна. Тэдний дөрөв нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй. Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 зорчигч ирсэн. Үүнээс хоёр зорчигчийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг тусгаарлаж, бусад хүмүүсийг тусгаарлах байруудад байрлууллаа. Эдгээр иргэдээс сорьц цуглуулах ажил өнөө өглөө эхэлсэн. Маргааш хариуг нь гаргаж танилцуулна. Швейцарын ROCHE компанийн энэ оны тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн 20 минутад эсрэг бие илрүүлдэг 400 оношлуурыг Сетунари компани манайд хандивлаж өглөө. Энэ оношлуурыг ашиглаад үр дүнг нь бусад оношлууртайгаа харьцуулан ажиллана" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн хэмжээнд сүүлийн ес хоногийн турш өдөрт дунджаар 100 мянга гаруй тохиолдол батлагдаж байна. ДЭМБ-аас өнгөрсөн Ням гарагт л гэхэд 136 мянган тохиолдол дангаараа бүртгэгдсэн болохыг онцолсон бөгөөд нийт долоон сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд буй.  Сүүлд бүртгэгдсэн нэг сая орчим тохиолдлын 75 хувь нь Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн улсуудад гарсан байна.

Коронавирус-АНУ-д

АНУ-ын баруун болон зүүн эргийн дагуух томоохон хотуудад халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байсан бол сүүлийн хоёр долоо хоногийн турш их газрын мужуудад тархалт нэмэгджээ.

Анхааруулга

Дэлхий дахинд хийгдэж буй судалгаанууд дотор хоолны савхнаас нь коронавирус илэрсэн тухай өчигдөр бичсэн байсан.  Үүнтэй холбоотойгоор тус судалгаанд коронавирус хүмүүсийн аяга, халбага, савхаар халдварлах магадлалтай гэж дүгнэжээ. 

Эх сурвалж: www.polit.mn

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

9 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

12 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

50 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

4 цаг 37 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

5 цаг 37 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

5 цаг 37 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

21 цаг 21 мин
Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

21 цаг 52 мин
Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлнэ

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлнэ

23 цаг 15 мин
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо

С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо

23 цаг 22 мин