Бурхан багшийн их дүйчин өдрөөр энэрэнгүй үзлийг уриалав

2020-06-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

О.ЭНХЖИН

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15 нь бурхан багш эхийн хэвлийг олсон, бурхны хутгийг олсон, гаслангаас нөхцсөн гэх гурван зүйл давхцсан өдөр юм. Энэ өдөр маанийг нэг удаа уншсаны буян нь гурван дүнчүүр болж аривждаг, буяныг өчүүхэн үйлдсэн ч үр нь цаглашгүй гарах тул сүжигийн сэтгэлээр бие, хэл, сэтгэлийн үүднээс буяныг үйлдэхийг буддын шашинд сургадаг.

Тэгвэл энэ өдрийг нийтийн тэмдэглэлт өдөр болгон хуульчилсанаас хойш бурхан багшийн дүйчин өдөр өнгөрсөн баасан гариг буюу 5-ны өдөр анх удаа болж өнгөрлөө. Ёс суртахуунлаг байх зорилтын дор улсаас нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд цар хүрээтэй ажил зохион байгуулна гэсэн ч халдварт өвчин гарч хөл хорио тогтоосноос үүдэн олон нийтэд бөөгнөрөл үүсгэхгүй байх, гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг сануулсан.

Үүний хүрээнд иргэд цахим сүлжээгээр дамжуулан хандивын аян өрнүүлж, ёс зүйтэй, энэрэнгүй байхыг нэгэндээ сурталчилжээ. Нийгмийн эмзэг давхрагынханд зориулж хэд хэдэн хандивын аян өрнүүлсэнд олон нийт өргөн оролцож тусламжийн гараа сунгасан байна. Жишээлбэл, “Anna Home” хүүхдийн асрамж, халамжын төвд зориулж “Солонго” залуучуудын байгууллагаас “Мөрөөдлийн байшин” сайн үйлийн аянг шинийн 8-15-ны хооронд зохион байгуулсан. “Anna Home” хүүхдийн төлөө ТББ нь 2006 оноос хойш 13 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа 126 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 9-ний өдөр гал түймэрт өртөж, тус төвд амьдарч байсан 3-17 насны 22 хүүхэд орон гэргүй болоод байсан аж.

Мөн "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч, МУГЖ Д.Отгонбаяр “The Voice of Mongolia” уралдааны шилдэг оролцогчидтойгоо Бурхан багшийн их дүйчин өдрөөр ёс суртахуунлаг байхыг цахим орчинд уриалжээ.  Тэдний уриалгууд,

“Амьдралын зорилгоо эргэн харж, бусдад тустай амьдрахыг хичээнэ.”

“Ямарч амьтны амь таслахгүй.”

“Өвдсөн нэгнийг асрана.”

“Худлаа ярихаа зогсооё” зэрэг байжээ.

Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэд мод тарих, байгаль орчноо цэвэрлэх, гэр оронгүй амьтдыг хооллох зэрэг сайн үйлсийг гэр гэрийнхээ хүрээнд хийсэн байна. Хэдий цар тахалтай хүнд цаг үе ч иргэд, олон нийт дор бүрнээ сайн үйл үйлдэж, бөөгнөрөл үүсгэлгүй, төрөөс өгсөн зааврыг сайн биелүүлж байгаа нь улс нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ сайтар ухамсарласан хэрэг.

Судалгаанаас харахад 2018 оны долдугаар сарын байдлаар Монгол Улсын хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг, гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христ, 38.6 хувь нь шашин шүтдэггүй гэсэн статистикийн баримт бий. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс буддын 134, христын 196, исламын 24, бусад 10 гэсэн судалгаа байна. Үүнээс үзэхэд шашны байгууллагын тооны хувьд биш ч хүн амын дунд зонхилох үзүүлэлтээ буддын шашин манай улсад хадгалсаар байгаа аж. Мөн 20 аймгийн 70 гаруй сум, Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 2,400 гаруй иргэнийг хамруулсан өмнөх оны судалгаараар судалгаанд хамрагдагсдын 77.4% нь шашин шүтэгчид, 22.6% нь шашин эс шүтэгчид бөгөөд сүсэгтнүүдийн 70.3% нь уламжлалт буддын шашнаа шүтэж байна гэсэн дүн ч байна.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

10 цаг 34 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

11 цаг 34 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

11 цаг 36 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

11 цаг 40 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

12 цаг 11 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

13 цаг 15 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

16 цаг 25 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

19 цаг 13 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

19 цаг 18 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

19 цаг 23 мин