180 нэр дэвшигчийн цахим хаягийг фэйсбүүк компанид хүргүүлжээ

2020-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зохицуулалт бий болж журмыг баталсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид цахим орчинд гурван хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно. Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас , цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас /фэйсбүүк, твиттер, инстаграм/, бусад цахим хуудас байх юм. Энэ талаар ХХЗХ-ны хэлтсийн дарга Т.Батболд "Сонгуулийн тухай хуулийн 47.3 болон Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын 6.2.3-т зааснаар нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудсаар болон бусад цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх ёстой. Энэ дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цахим орчин дахь олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк орчин дахь цахим хуудас, нэр дэвшигчийн аккаунтыг Фэйсбүүк компанид хүргүүлж тодорхой хэмжээний хамгаалалтад авч ажиллаж байгаа аж . Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн фэйсбүүкийн цахим хуудас, хаягийг  Фэйсбүүк компанид хүргүүлээд байгаа аж. Тэгэхээр тухайн хуудас, хаягууд нь тодорхой хамгаалалтад ороод явна гэсэн үг.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 250 орчим мэдээ, мэдээллийн веб сайтад нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл болон эрх бүхий байгууллагаас гаргасан сонгуультай холбоотой мэдээ мэдээллийн дор сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотой нийтлэх тухай албан бичиг хүргүүлжээ.

 Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг зөрчвөл хувь хүн 5 сая, хуулийн этгээд 50 сая төгрөгөөр торгуулна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа явуулж буй веб сайтууд  дээр дурдсан  зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэйг дахин хэлье. Уг журамд Зөрчлийн тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар гэсэн хоёр байгууллага хяналт тавьж ажиллах юм” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим орчинтой холбоотой ШӨХТГ-ын улсын байцаагчийн 32 дүгнэлт ирснийг фэйсбүүк компанид хүргүүлж, холбогдох хууль бус контентыг устгах, пэйж хаягуудыг хязгаарлах арга хэмжээг авчээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

1 цаг 4 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

1 цаг 31 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

1 цаг 34 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

1 цаг 37 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

1 цаг 41 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

1 цаг 58 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

8 цаг 6 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

8 цаг 11 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

8 цаг 17 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

8 цаг 27 мин