Б.Лхагвасүрэн: Зээлжих зэрэглэлийг “В” гэж үнэлсэн нь сайн мэдээ

2020-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Цар тахлын үед Фитч (Fitch) агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээснээ мэдээллээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн гэдгээ өнөө мэдээлсэн. Үндсэндээ Fitch агентлаг Монгол Улсын эдийн засгийн бодлого, төлөвийг хараад 2019 онд өгч байсан үнэлгээгээ хэвээр нь үлдээсэн. Үүнийг бид дэлхийн бүх оронд нөлөөлөөд буй коронавирусийн цар тахлын үед Монголын төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтээ харж байж гаргасан гэж үзээд өгсөн үнэлгээ болов уу гэж үзэж байна" гэв.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Улсын зэрэглэлийг тогтоодог гурван байгууллагын нэг нь Fitch агентлаг. Амаргүй нөхцөл байдал үүссэн энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээнэ гэдэг нь сайн мэдээ. Хичээж ажиллаж байсан нь үр дүнгээ өгч байна. Мөн санхүүгийн судалгааны өөр нэгэн агентлаг болох Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ("В") буулгаагүй төлөвийг нь сөрөг гэж гаргасан. Учир нь дэлхий дахинд цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байгаа үед эдийн засаг амаргүй байгаатай холбоотой" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

14 цаг 49 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

15 цаг 50 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

15 цаг 51 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

15 цаг 55 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

16 цаг 27 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

17 цаг 31 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

20 цаг 40 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

23 цаг 28 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

23 цаг 33 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

23 цаг 38 мин