ЭМЯ:Нэг тохиолдол нэмэгдэж, хоёр хүн эдгэрлээ

2020-05-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.22/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

Өчигдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй, харин нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Халдвар илэрсэн хүн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан.Тавдугаар сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, 57 тохиолдол болж байна. Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлгэд тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээ юм. Мөн өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа дундаж хугацаа 30-40 хоног байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Коронавирус-Дэлхийд

Коронавируст халдвараар 5,181,000 хүн өвчилж 333,000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл 103,000, нас баралт 4,000-аар нэмэгджээ.

Коронавирус-АНУ

Коронавирусын цар тахалд хамгийн их нэрвэгдсэн улс болж, нийт 1.5 сая халдварын тохиодол бүртгэгдэн 93000 гаруй хүн нас бараад байгаа юм.

Тусгай дугаарт хандсан байдал

119 дугаар 224 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд гадаадын улсуудаас 10 иргэн холбогджээ. Иргэдийн зүгээс бэлэн мөнгөний машин/АТМ/-уудыг ариутгах талаар санал ихээр хэлж байна гэв. 

Судалгаа

Судалгаануудаас харахад тархалт өндөр байгаа бүс нутагт хүн амын дунд эсрэг биеийн хувь 20-оос хэтрэхгүй байгаа бөгөөд ихэнхдээ 10 хувиас илүү гарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хүн амын ихэнх хувь нь COVID-19 халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн үг. 

Хүүхдийн хам шинж

Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгаа. Тухайлбал, Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн. АНУ-ын 14 мужид л гэхэд 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна. Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ. ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан. Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

3 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

3 цаг 58 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

22 цаг 26 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12