Ирээдүйд хамгийн эрэлттэй байх  10 мэргэжил

2020-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

 

Дэлхий нийтэд  тархаад буй “COVID-19”-ын халдвартай холбоотойгоор энэ жил төгсөж буй XII ангийнханд онцлог жил тохиож буй.  Тухайлбал, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх сурагчид теле хичээл үзэж төгсөнө. Монгол хэл бичгийн шалгалтыг алгасаж, бүх төгсөгч  ЭЕШ өгнө. Цар  тахлын улмаас ЭЕШ-ыг зургаадугаар сарын 12-15-нд авахаар төлөвлөж байсан ч хойшилж, долдугаар сарын 2-5-нд авахаар болсон гэх мэт боловсролын салбарт олон зохицуулалтыг хийгээд буй. Тиймээс элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэлээ хангаж буй сурагчдад Монгол Улсад болон олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжил ойрын жилүүдэд хамгийн эрэлттэй байх талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Монголд IT технологи, инженерийн мэргэжлүүд эрэлттэй

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл, цаашдын хөгжлийн хандлага, тухайн салбарын ажиллах хүчний багтаамж зэргийг нэгтгэн үзэж, ирэх таван жилд эрэлттэй байх дараах  мэргэжлүүдийг танилцуулжээ. Үүнд,

1.  Маркетингийн менежер

2.  Мэдээллийн технологи

3. Өндөр зэрэглэлийн тогооч

4. Барилгын инженер

5. Авто барилгын инженер

6. Гоо сайхны мэс засалч

7. Уул уурхайн инженер

8. Архитектор

9. Геологич

10. Төслийн менежерүүд тус тус багтжээ.

 

Олон улсад сувилагч, программ хангамжийн инженер эрэлттэй

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос тус улсын ажиллах хүч ирэх арван жилд хэрхэн өөрчлөгдөж болох урьдчилсан тооцоог саяхан гаргаж, хамгийн өндөр цалинтай 30 ажлын байрыг жагсаасан байна.  Уг тооцооллоос харвал ирэх арван жилд хамгийн ирээдүйтэй мэргэжлээр сувилагч, программ хангамжийн инженер мэргэжил тэргүүлжээ. 

1. Мэргэжлийн сувилагч

2. Программ хангамжийн инженер

3 Ерөнхий ба үйл ажиллагааны менежер

4.   Санхүүгийн менежер

5. Удирдлагын шинжээч

6. Зах зээлийн судалгааны шинжээч, маркетингийн мэргэжилтэн

7. Менежер

8. Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний менежер

9  Эмч, мэс засалч

10.  Компьютер, мэдээллийн системийн менежер

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.20  ЛХАГВА № 99 (6324)

 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тайлбар

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тайлбар

10 цаг 53 мин
АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх асуудлаас тав хоногийн завсарлага авав

АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах асуудлаас тав хоногийн завсарлага авав

11 цаг 13 мин
Д.Ганбат: Баахан нүүрсний хулгайчид нэг тал болоод дээр гараад суучихсан байна

Д.Ганбат: Баахан нүүрсний хулгайчид нэг тал болоод дээр гараад суучихсан байна

11 цаг 17 мин
ЭМДС-тай холбоотой ноцтой зөрчлүүд илрүүлжээ

ЭМДС-тай холбоотой ноцтой зөрчлүүд илрүүлжээ

11 цаг 24 мин
С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" компанийн сүүлийн гурван жилийн тайланд аудит хийлгэнэ

С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" компанийн сүүлийн гурван жилийн тайланд аудит хийлгэнэ

11 цаг 26 мин
АНУ-аас Оросын эсрэг шинэ хурцадмал байдлын төлөвлөгөөг ил болголоо

АНУ-аас Оросын эсрэг шинэ хурцадмал байдлын төлөвлөгөөг ил болголоо

13 цаг 5 мин
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ

14 цаг 43 мин
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 5 мин
Б.Зоригтбаяр: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө

Б.Зоригтбаяр: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө

22 цаг 10 мин
Америк, Хятад хоёр бие биенээсээ хараат байдлаас гарахаар бэлдэж байна

Америк, Хятад хоёр бие биенээсээ хараат байдлаас гарахаар бэлдэж байна

Уржигдар 06 цаг 05 мин