Чуулган: Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилохыг дэмжлээ

2020-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /05.07/ чуулган өглөө 10.00 цагт эхэлсэн.  Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.  Тухайлбал,  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж Элчин сайдаар Т.Бадралыг, БНСУ-д суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг зөвшилцөх асуудлыг гишүүдийн олонхи дэмжлээ. 

Гишүүд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Бидний нэг алдаа, дутагдал байна аа. Намар, хаврын чуулган дуусах үед л баахан томилгоо оруулж ирэх юм. Гишүүд дуртай ч гэж жигтэйхэн. Хэдэн албан тушаалтныг чуулган завсарлахаас өмнө оруулж ирдэг. Гарцаагүй чухал хууль хэлэлцэх ёстой байтал баахан томилгоо яриад дуусдаг. Албан тушаалтан томилох болохоор бүгд шавчихдаг. Хужирссан мал шиг. Хууль батлах болохоор алга болчихдог. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дараагийн Элчин сайд нарыг томилох асуудлын тухайд олон улсын нөхцөл байдал шинэ коронавирусын халдвартай холбоотой амаргүй байна. Б.Ганхуягийг БНСУ-д суух Элчин сайдаас эгүүлэн татаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдлаас хамаараад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяг томилох нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр нэр яригдаж буй хүмүүс төрийн жинхэнэ албан хаагчид. Ямар нэг улс төрийн санал санаачилгаар ороогүй гэдгийг дахин хэлье гэв.  Ингээд санал хураахад Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 47 гишүүний 46 нь дэмжлээ. 

Мөн Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг чуулганы хуралдаанд оролцож буй 47 гишүүний 46 нь дэмжлээ.  Одоо  Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг итгэмжлэх юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

1 цаг 31 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

2 цаг 31 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

2 цаг 31 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

18 цаг 15 мин
Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

18 цаг 45 мин
Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлнэ

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлнэ

20 цаг 9 мин
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо

С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо

20 цаг 15 мин
Д.Ганбат: Баянхонгорт хэрэгжиж байгаа Хөдөө аж ахуйн кластер төсөлд аудит оруулмаар байна

Д.Ганбат: Баянхонгорт хэрэгжиж байгаа Хөдөө аж ахуйн кластер төсөлд аудит оруулмаар байна

20 цаг 52 мин
Г.Тэмүүлэн: Сангийн яам хуулийн хулгайгаар мэргэшчихлээ

Г.Тэмүүлэн: Сангийн яам хуулийн хулгайгаар мэргэшчихлээ

21 цаг 11 мин
 Ерөнхий аудирторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна

 Ерөнхий аудирторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна

21 цаг 18 мин