Гар урлалын бяцхан багш

2020-05-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Бид энэ удаагийн “Шинэ үеийнхэн” буландаа 12 настай хэр нь аль хэдийнэ өөрийн бизнесийг эхлүүлсэн бяцхан багш М.Урангоог онцоллоо.

 

Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 48 дугаар сургуулийн VII ангийн сурагч М.Урангоо гар урлалын бүтээгдэхүүн захиалгаар хийж худалдаалдаг байна. Тэрээр анх эмээгээсээ юм нэхэж сурчээ. Түүний дараа өөрөө бие даан интернетээс бичлэг үзэн бойтог, хувцас, цүнх хийх аргад суралцсан аж. Эдгээрээс хамгийн хэцүү, ур чадвар шаардсан нь цүнх нэхэх байсныг хэлэв. Цүнх нэхэхэд хэмжээ гаргах, доторлох, түгжээ хийх гээд олон ажилбартай учир хамгийн багадаа 14-21 хоног зарцуулдаг байна.

М.Урангоо охин бие даан богино хугацаанд  нэхмэл хийх аргад суралцсан гэхэд тун чадварлаг нэхдэг. Малгайны орой, цамцны хээ, жижиг чимэглэл бүрийг нарийн тооцож хийдэг байна. Сурсан зүйлээ бусадтай хуваалцах дуртай болохоор аав, ээждээ гар урлалын цахим сургалт явуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нь “Миний охин хүсч байгаа бол хий, чи чадна” гэж дэмжжээ. Тиймээс “Гар урлалд суралцацгаая” нэртэй фэйсбүүк групп байгуулжээ. Энэ групп нь 1000 гаруй гишүүнтэй юм байна.

Мөн М.Урангоо өөрийн сурсан мэдсэн дээрээ тулгуурлан гар урлалын цахим сургалт явуулдаг аж. Түүний эхний цахим сургалтад 60 гаруй хүн хамрагдсан бөгөөд тодорхой хэмжээний төлбөртэй байжээ. Тэр мөнгөөрөө уут дүүрэн утас авсан гэв. Харин дараагийн гурван сургалтаа үнэ төлбөргүй хийсэн байна.

Сургалт  явуулдаг болсноос хойш группынх нь гишүүдийн тоо нь нэмэгдсээр байгаа аж. 12 настай охины хувьд цахим сургалт явуулахад хүндрэлтэй зүйл олон тулгардаг учраас компьютерийн программын хичээлд суухаар төлөвлөж байгаагаа хэлэв. Үүний дараа М.Урангоо цүнх, гутал, хувцас урлах гэх мэт төрөл бүрийн сургалтуудыг явуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.

Тэрээр гол төлөв хүүхдийн хувцас, цүнх зэрэг 7-8 төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Сургалт явуулж эхэлснээс хойш захиалга ихэсч, сард 5-10 бүтээгдэхүүн нэхдэг болжээ. Нэхмэлч охин маань орлогынхоо 40 хувийг тогтмол хуримтлуулдаг гэсэн юм. Тэрээр ирээдүйд өөрийн гэсэн гар урлалын дэлгүүртэй болохыг хүсдэг байна. Гэхдээ нэхэх нь түүний зөвхөн хобби, цагаа зөв зохистой өнгөрүүлэх арга юм. М.Урангоо нь ирээдүйд мэс заслын эмч болохыг хүсдэг гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.5  МЯГМАР № 88 (6313)

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

4 цаг 5 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

4 цаг 15 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

4 цаг 20 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

4 цаг 25 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

4 цаг 35 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

4 цаг 40 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

4 цаг 45 мин
Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

18 цаг 54 мин