П.Нямлхагва: Залуу сонгогчдын идэвхийг нэмэгдүүлж чадвал бид  нийгмээ өөрчилж чадна

2020-04-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д  өнөөдөр 12:00 цагаас "Зөв сонголт-Бидний ирээдүй”  ТББ-ын УЗ-ийн дарга П.Нямлхагва, тус төвийн тэргүүн С.Гантөр, гишүүн Б.Билгүүн нар сонгогчийн боловсрол, сонгуулийн идэвх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэр тусмаа залуучуудын  сонгуульд оролцох идэвх оролцоо, ирцийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийлээ.  Манай улсын хүн амын 60 гаруй хувийг залуус эзэлж буй.  Гэтэл залуучуудийн сонгуульд оролцох идэвх оролцоо сүүлийн жилүүдэд улам муудаж байгааг хуралд оролцогчид хэлж байв. Иймд залуу сонгогчдыг идэвхжүүлэх нь дан ганц, төр засгийн хийх ажил бус, иргэдийн өөрсдийнх нь ч ухамсрын асуудал. "Зөв сонголт-Бидний ирээдүй" ТББ нь сонгогчдод боловсрол олгох, сонгогчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус байгууллагын зүгээс ч бас үзэл бодол нэгтэй залуучуудтай хамтран ажиллах, ирээдүйн нийгмийг өөрчлөхын тулд залуучуудын сонгуульд оролцох идэвх оролцоо хэчнээн чухал болохыг ойлгуулж ухамсарлуулах, энэ чиглэлийн мэдээ, мэдээлэл, контентуудыг бэлтгэн хүргэх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.

П.Нямлхагва:  Ёс зүйтэй, шударга засаглалыг хамтран байгуулъя

Энэ тухай "Зөв сонголт-Бидний ирээдүй”  ТББ-ын УЗ-ийн дарга П.Нямлхагва “Сонгуульд яагаад саналаа өгөхгүй байгааг залуусаас асуухад “Улс төр надад хамаагүй”, “Итгэл хүлээхээр нэр дэвшигч байхгүй”, “Миний саналаар дутахгүй байх”, “Сонгосон ч мөрийн хөтөлбөрөө биелүүлдэггүй” гэх зэргээр хариулдаг. Бид ирэх сонгуульд ч бас ийм дүр зурагтай оролцвол, ирээдүйд бид шинэ нийгмийг бүтээж чадахгүй.  Мөн иргэд сонгуульд идэвхтэй оролцдоггүй, сонгох эрхээ эдэлдэггүй учраас сонгуулийн үр дүнд төрийн эрхэнд гарч буй улстөрч болон намууд иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд гүйцэд илэрхийлж, төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж, улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чадахгүй байна. Тиймээс 2020 оны сонгуулийн өмнө бид шат дараатай ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй байна. Тухайлбал, УИХ болон шат шатны сонгуульт засаглалын бүтцэд хууль дээдлэгчид, шударга ёсыг үлгэрлэн эрхэмлэн сахигчдыг нэмэгдүүлэх, олны дэмжлэг авсан, тухайн нэр дэвших тойргийнхоо сонгогчдын дэмжлэгийг шударгаар авсан нэр дэвшигчдийг дэмжих, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг эрхэмлэн, ёс зүйтэй, шударга засаглалыг ард түмэнтэйгээ хамтран байгуулахын төлөө иргэдтэйгээ хамтран  ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлэв. 

С.Гантөр: Бид өөрсдөө улс төрийн сонгуульд нэр дэвшихгүй

"Зөв сонголт-Бидний ирээдүй”  ТББ-ын тэргүүн С.Гантөр “Удахгуй 2020 оны УИХ-ын сонгууль болох гэж байна. Гэвч өнөөдөр хэн, хаана нэр дэвших гэж буй, сонгуулийг хэр хэмжээний хөрөнгөөр зохион байгуулах тухай л яригдаж байгаагаас биш сонгогчийн боловсрол, сонгуулийн ирцийн талаар хөндөж байгаа төрийн байгууллага, улс төрийн нам алга. Сонгогчийн боловсролд анхаараагүй нь Монголын төрийн өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан хамгийн том алдаа болж байна. Хуулиараа сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах ёстой төрийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. Гэтэл зөвхөн сонгууль зохион байгуулах ажлыг л ярьж, хийж ирснээс биш, сонгогчийн боловсрол, сонгуулийн ирцийн асуудлыг ямагт орхигдуулж ирсний горыг бид өнгөрсөн сонгуулиудаар хангалттай амсаж байна. 

Сонгогчдын ирцийг сүүлийн таван удаагийн УИХ-ын сонгуулийн байдлаар авч үзвэл 2000 онд 82.4 хувь, 2004 онд 82.2 хувь 2008 онд 76.5 хувь, 2012 онд 67.3 хувь,  2016 онд 73.6 хувьтай байна.  Тиймээс сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд, шударга сонгууль явуулахын тулд иргэдийн сонголт хийх боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэж бид үзэж буй. Тиймээс бид сонгогчийн боловсролд анхаарах, сонгогчийн эрхийг хамгаалахдаа дараах зарчмуудыг баримтална. Үүнд:

1. Бид өөрсдөө улс төрийн сонгуульд нэр дэвшихгүй.

2. Шат шатны бодлого боловсруулагчид шударга, цэвэр байхаас Монгол Улсын ирээдүй шууд хамааралтай тул аливаа нам эвслийн нэр дэвшигчдэд хяналт тавьж ажиллана.

3. Нэр дэвшигч бүр дээр итгэл даах эсэх асуудлаар анализ хийн олон нийтэд танилцуулна.

4. Сонгууль хүртэлх тухайн тойргийн нэр дэвшигчид аливаа хууль бус үйлдэл гаргах эсэхэд хяналт тавина.

5. Бид сонгуульд хэн нэгний эсрэг сөрөг үйл ажиллагаа явуулахгүй.

Өнгөрсөн хугацаанд УИХ-д сонгогдсон гишүүд ёс зүйн доройтолд орж, сонгогч иргэдийн төлөө биш, амин хувийн ашиг хонжооны төлөө шийдвэр гаргаж ирснийг халах сүүлийн найдвар нь иргэд сонгогчид өөрсдөө юм. Тиймээс боловсролтой сонгогчид зөв хүнийг таньж дэмжих бололцоог олгохын төлөө "Зөв сонголт-Бидний ирээдүй" ТББ ажиллаж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

1 цаг 7 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 30 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 31 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 31 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2 цаг 43 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

3 цаг 17 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 цаг 39 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

4 цаг 0 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

4 цаг 17 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 33 мин