“Ковид-19” цар тахалын үед эдийн засгийн бодит дэмжлэг чухал байна

2020-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар

Өнгөрсөн долоо хоногт  ОУВС хуралдаж, “Ковид-19” цар тахалаас үйдэлтэй эдийн засгийн хямралыг “Их хорио”-ны хямрал гэж нэрлэжээ.  Улмаар дэлхийн эдийн засгийг гурван хувиар агшина гэсэн таамаг гаргалаа.  БНХАУ-ын хувьд эдийн засаг нь цар тахалын улмаас 1976 оноос хойш анх удаа агшилтад орж, 2020 оны нэгдүгээр улиралд гэхэд 6.8 хувиар буурсан байна.

Монгол Улсын эдийн засаг ч “Ковид-19” цар тахалын үед амаргүй нөхцөл байдалтай тулж мэднэ. Одоогоор манай Засгийн газраас эдийн засгаа дэмжих зорилгоор 5.1 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээ баталж, хариу үйлдэл хийж эхэллээ.  Гэвч энэ нь эдийн засагт бодит дэмжлэг, вакцин болж очиж, чадахгүй байна.

Тэгвэл эдийн засгийн амаргүй нөхцөл байдал, мөчлөг үүсэх эрсдэлтэй энэ үед хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээ нь юу байх вэ?

  1. Хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг ААН-үүдэд олгох. Ингэхдээ зээл авахад нь ажлын байрны цомхотгол хийхгүй байхыг сануулах.
  2. Мөн “Ковид-19” цар тахалын хориг арга хэмжээний улмаас орлого нь тасалдсан хувиараа бизнес эрхлэгч иргэдэд тухайн хугацааны орлоготой нь тэнцэхүйц хэмжээний урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох.
  3. “Ковид-19” цар тахалын нөлөөнөөс болж ажилгүй болсон иргэдэд ажилгүйдлийн тэтгэмж олгох.

Засгийн газар энэ арга хэмжээнүүдэд зарцуулах санхүүжилтийг Улсын төсвөөс гаргах хэрэгтэй. Нэн яаралтай биш, шаардлагагүй зардлуудаа танаж, цар тахалын үед эдийн засгаа эрчимжүүлэх нь чухал байна.

Төвбанкны зүгээс бодлогын хүүгээ буулгаж, хариу арга хэмжээ авч байна.  Гэхдээ энэ арга хэмжээний бодит нөлөө 4-6 сарын дараа Монголын эдийн засагт мэдрэгдэнэ. Харин “Ковид-19” цар тахалаас  үүдэлтэй эдийн засгийн уналт  бидний хүлээхгүй тул Төвбанк уламжлалт бус бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

 Үүнд,  “Ковид-19” цар тахалаас үүдэлтэй иргэд , ААН-ын муудсан зээлийг худалдан авч зээлийн бүтцийн өөрчлөлт хийх.

а.Зээлийн эргэн төлөлтөд тодорхой хугацаанд чөлөө олгох

b.Зээлийн хүүг багасгах

Дээрх эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр иргэд, ААН-ийг зээлийн дарамтнаас хамгаалахаас гадна нийт санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгална.

Эх сурвалж: www.polit.mn

Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

1 цаг 29 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

1 цаг 34 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

1 цаг 44 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

1 цаг 49 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

1 цаг 54 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 59 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

2 цаг 4 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

16 цаг 55 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

17 цаг 55 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

17 цаг 57 мин