Т.Очирбат: Аюулгүй байдлаараа “Д” зэрэглэлд багтсан бол хариуцлага тооцох механизм бүрдэнэ

2020-04-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

Бүхий л салбарын мэдээллийг аюулгүйн түвшингээр нь эрэмбэлж, Монголд загвар аюулгүйн бүс  байгуулах шийдлийг Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид  олж тогтоожээ.

Эрдэмтдийн хэлж байгаагаар ирээдүйд иргэд хотын төвийн зэрэглэл биш аюулгүйн бүсийг сонгож, тэнд илүү мөнгө төлдөг болох нь.  Тухайлбал, Баянхошууны нэг хороо бүх талаараа аюулгүй байдлын загвар болж чадвал тэр бүс рүү хүмүүс тэмүүлнэ. Түүнийг дагаад Зайсан, Төв талбай хотын төвийн А зэрэглэл бус Баянхошуун дахь аюулгүйн бүс үнэд орох юм. Уг үлгэрлэл, жишгээр нийслэл даяараа аюулгүйн бүс болох өрсөлдөөн өрнөх сайн талтай гэж тэд үзэж байна. Энэ талаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацийн төвийн эрхлэгч, доктор, цагдаагийн хурандаа  Т.Очирбатаас тодрууллаа.

- Монголд загвар аюулгүйн бүс  байгуулах нь ямар ач холбогдолтойг тайлбарлахгүй юу?

 -Техник, тоног төхөөрөмж гээд гарт баригдах биет бүтээгдэхүүнийг инноваци гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үед технологид санаа зовохоос илүү нийгмийн инноваци чухал, өргөн хүрээнд яригдах болсон.

 Нийгмийн инновацийг дагаж бүтээгдэхүүн хөгжиж байдаг. Наад захын жишээ нь гарт баригдахгүй ч улсын эдийн засаг, нийгэмд асар их өөрчлөлт авчирч байгаа НӨАТ-ын буцаан олголтыг нэрлэж болно. Үүнтэй адил аюулгүй байдлын гол баялаг нь хүмүүсийн амар амгалан амьдрал юм. Гэтэл өнөөдөр аюулгүй амьдрах орчин нөхцөл ямар байна вэ. Зөвхөн цагдаад хандсан гэмт хэрэг зөрчлөөс гадна бүртгүүлээгүй нь олон. Мөн дутуу тайрсан шон, таггүй траншей, ил задгай цахилгааны утас, гэрэлтүүлэггүй гудамж, эзэнгүй нохой гээд гэмт хэрэгт тооцогдохгүй мөртлөө аюултай нөхцөл байдлыг бий болгодог. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд Улаанбаатарт аюулгүй байдлын зэрэглэл тогтоож үзье гэж шийдсэн.
Утаа, хөрсний бохирдол, эрүүл мэндийн эндэгдэл гээд зэрэглэлийг нь тогтоох олон хүчин зүйлс бий. Эдгээр нь төрийн байгууллагуудын тоо баримтаар ил болчихдог. Нэгтгэсэн мэдээллийнхээ дагуу салбар тус бүрээрээ гэмт хэрэг зөрчлийг ч юмуу, арилгахын тулд тэмцэнэ. Гэтэл аюулгүй байдал бол цогц систем. Байгууллага төвтэй аюулгүй байдлыг авч үздэгээс биш хүн тойрсон аюулгүй байдлыг анзаардаггүй.

-Аюулгүй байдлын зэрэглэлийг хэрхэн тогтоох вэ?

-Нийслэлд А, Б, В, Г, Д гэж зэрэглэл тогтоож болно. Д зэрэглэлд орж байгаа хороонд муу зам тавьсан, зөвшөөрөлгүй барилга барьсан гээд олон хүнд хариуцлага тооцох механизм бүрдэнэ. Ийм жишиг олон улсад ч бий.
Хотын хөгжлийн индексийг дүгнэх шалгуур үзүүлэлт бий. Бидний хийж байгаа ажил аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт байх юм. Хөгжил гэдэг нэг хэрэг. Хүн аюулгүй орчинд ажиллаж амьдарна гэдэг өөр хэрэг. Бүх талаасаа аюулгүй байх ёстой. Өнөөдөр аюултай орчинд яаж амьд явах вэ гэсэн үзэлтэй байна шүү дээ. Өвөл утаанд, одоо бол халдвараас сэргийлж амны хаалт зүүнэ, хүүхдээ гараасаа салгахгүй гэх зэргээр аюултай орчинд амьдраад дасчихсан. Аюул дотор яаж биеэ авч явах вэ гэдгийг заадаг болчихлоо. Уг нь гэрээсээ гарахад л аюулгүй байх ёстой юм.
Аюулгүй байдлын зэрэглэл тогтооно гэдэг “амьд” систем байх юм. Жилийн эцэст тайлан гараад орхих биш өдөр тутам А, Б, В зэрэглэл ахиж, буурч хувьсч өөрчлөгдөнө. Ингэснээр шат шатандаа хариуцлагатай байна.  Жишээлбэл, УИХ-ын гишүүн тойргийнхоо аюулгүйн зэрэглэлийг ахиулж чадвал сайн ажиллалаа гэж хэлж болно. Аюулгүйн зэрэглэлийг Д-гээс В болгоно гэх зэргээр амлалтыг нь дүгнэх шалгууртай болно.

-Судалгааг ямар байдлаар хийж байгаа вэ?

-Дэлхий нийт хүн төвтэй аюулгүй байдлыг ярьж байна. Салбаруудын мэдээллийг хэрхэн нэгтгэх, тэр чиглэл рүү цогц бодлогоор бүх байгууллага уялдаа холбоотой ажил зохион байгуулж байж аюулгүй байдлыг хангана.
Аюулгүй орчны түвшин тогтоох судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд хийж байгаа. Цаашид нэг хороо, хэсгийг сонгож аваад Аюулгүйн жишиг бүс болгохоор төлөвлөсөн. Явган хүний зам, засмал, гэрэлтүүлэг, хаягжуулалт гээд бүх талаараа жишиг байх ёстой. Улсын хэмжээнд мөрдөж буй бүх бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг судалж аргачлалаа боловсруулж байна. Дүүргүүдийн аюулгүй байдлын түвшинг тогтоосныг харахад зарим нь аюулгүй орчинд нийцэхгүй шалгуур тавьсан байна. Эрүүл аюулгүй байдлын индекс дотор газар өмчилж байсан байдлыг оруулсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, ирээдүйд аюулгүйн зэрэглэлээрээ ямар байгаагаас хамаарч орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтох юм.
Харин стандартаа мөрдөж байгаа эсэх дүнг хэн тавих вэ гэдэг нь ойлгомжгүй. Тиймээс иргэдийн оролцоотой системийг бид хийж байна. Энэ мэтээр жишиг, ухаалаг бүсийг бий болгохоор ажиллаж байна. Орчны аюулгүй түвшинээр А зэрэглэлд хамаарах бүсийг харуулмаар байна.

-Аргачлалаа боловсруулахдаа ямар үзүүлэлтийг харгалзах вэ. Ерөнхий загвар байгаа юу?

-Аргачлалаа боловсруулахдаа дэлхийн аюулгүй хотын индексийг тодорхойлдог шалгуурыг харгалзах юм. Дэлхийн хотуудыг цахим орчин, эрүүл мэнд, дэд бүтэц, хувь хүний аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлтээс гадна 40 дэд хэсэгтэй. Цахим орчны аюулгүй байдлыг сүүлийн 3-4 жилд шинээр оруулж ирсэн. Үүнийг Монголын хөрсөнд нутагшуулах ёстой. Олон улсад цахим хэрэглээний түвшин, интернэтэд холбогдсон айлын тоо, эрсдэлээс хамгаалагдсан байдлыг системээр нь авч үздэг.

Эх сурвалж: www.polit.mn

Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

2 цаг 54 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

5 цаг 42 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

5 цаг 47 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

5 цаг 52 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

5 цаг 52 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

5 цаг 57 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

6 цаг 2 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

6 цаг 7 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

6 цаг 12 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

20 цаг 52 мин