П.Галиндэв: АН 100 сая төгрөгийн бохир схемээ сонгуулийн өмнө хүчингүй болгох ёстой

2020-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

 “АН-ын шинэчлэлийн  хөдөлгөөн”-ий тэргүүн П.Галиндэв АН-аас сонгуульд нэр дэвших хүмүүсээс 100 сая төгрөг авахыг эсэргүүцэн “Үндэсний мэдээллийн төв”-д  мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөний тэргүүн  П.Галиндэв “Сүүлийн үед МАН дээр хэрэгжиж байсан 60 тэрбумтай ижил бохир мөнгөний схем АН-д бий болчхоод байгаа. АН-ын дарга С.Эрдэнэд манай хөдөлгөөний зүгээс удаа дараа бохир мөнгөний схемээ зогсоож, Үндсэн хууль зөрчсөн  шийдвэрээ хүчингүй болго, эргэж хар гэсэн албан шаардлага, зөвлөмж, хүсэлтийг өгсөөр ирсэн ч өнөөг хүртэл тухайн байр суурь дээрээ гүрийсээр байгаа. Мөн энэ 100 сая төгрөгийн асуудлаас болж АН сонгуульд орох, орохгүй нь эргэлзээтэй, нэр дэвшигчид нь хуулийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрчхээд байгаа.  АН-ын  зөвлөл 100 сая төгрөгийн татварыг хүчингүй болгож, Үндсэн хууль зөрчсөн АН-ын дарга С.Эрдэнэд хариуцлага тооцож, даргаас нь огцруулж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг шаардаж байна. Ардчилсан нам 180 орчим гишүүнтэй үндэсний хэмжээний том нам С.Эрдэнэ даргын хэргээс болж намын нэр хүнд уналаа. Түүнд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох боломжгүй болж байна.

 С.Эрдэнэ 2017 оны нэгдүгээр сарын 30-нд АН-ын даргаар сонгогдсоноос хойш АН-ын суудлыг зарахаас гадна цаашлаад УИХ-ын суудлыг үнэлж зарж, бохир мөнгө босгож буйг манай Ардчилал шинэчлэл хөдөлгөөнөөс эсэргүүцэж байна.  2016 онд МАН-д хэрэгжиж байсан 60 тэрбумын схем өнөөдөр АН дээр хэрэгжиж байна. Тиймээс АН-ын гишүүддээ анхааруулахад намаараа хууль зөрчсөн үйлдэлд  орохоос өмнө 100 сая төгрөгийн бохир схемээ сонгуулийн өмнө хүчингүй болгох ёстой” гэдгийг хэллээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд АН-ын дарга С.Эрдэнэ Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг хүргүүлсэн аж. Үндсэн хуулийн 3.2 буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан, Хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөөр ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр маргаан үүсгэхээр болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

9 цаг 48 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

10 цаг 15 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

10 цаг 18 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

10 цаг 21 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

10 цаг 25 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

10 цаг 42 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

16 цаг 50 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

16 цаг 55 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

17 цаг 1 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

17 цаг 11 мин