ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг зээлээ төлөхийг шаардав

2020-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Г.ОТГОНЖАРГАЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг залуучуудын төлөөллөөс УИХ-ын гишүүн Н.Учралыг эрүүгийн хэрэгт шалгаж байгаа тухай баримттай мэдээлэл дэлгэн хэвлэлийн бага хурал  хийсэн юм.  Залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон эдгээр залуус ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэл шаардлага хүргүүлж,  энэ шударга бус үйлдэлд нь бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Мэдээллийнхээ үеэр тэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд зээлээ төлөхийг шаардсан албан  шаардлагыг хүргүүлж,  эхний хоёр хүнээс хариугаа хүлээн аваад байгаа аж.

 Мөн жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих төслөөс гишүүд өөрсдийн болон хамаарал бүхий компаниар дамжуулан  их хэмжээний  зээл авна, олгоно гэдэг ёс зүй, ашиг сонирхлын хувьд ч байж боломгүй зүйлс. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан дээрх хүмүүсээс маш цөөн хүн зээлээ буцааж төлсөн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад буй. Тиймээс үлгэр жишээ үзүүлэх, шударга үнэний түүчээ болно гэж бодож, УИХ-ын залуу гишүүн Н.Учралд хандаж, мэдэгдэл шаардлага хүргүүлснээ хэлэв. УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд,  аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг тэрбум орчим төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн үед энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн гадаадад явсан Н.Учрал гишүүн яаран сандран мэдэгдэл хийж, энэ мөнгөө буцааж төлнө, төлөх төлөхдөө бүр өнөөдөр төлнө гэж мэдэгдэж байсан. Тэрээр “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрэв  хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. Би мөнгийг нь төлчихье” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудалд хойрго хандсаар байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм. Тиймээс залуу бизнес эрхлэгчдийн зүгээс "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан"-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд албан шаардлагыгхүргүүлж, хэнээс ямар хариу ирснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандаж дуулгах болно гэдгээ мэдэгдсэн юм.

 Эх сурвалж: www.polit.mn

orsoo
Ih zasgiinhan yu dutlaa gej iim bulai ym hiine ve? Nymosor ydaj huugiinhee ner turiig bodood shunalaa tatmaar ym! Hairan zaluu aaviinhaa shunal shalbaagand hutgaldaj bh gej ih haramsaj bn shuu!
иргэн
Зөв зөв. Хулгайч нартай хатуу тэмцэх хэрэгтэй.
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

3 цаг 53 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

4 цаг 54 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

4 цаг 55 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

4 цаг 59 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

5 цаг 31 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

6 цаг 35 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

9 цаг 44 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

12 цаг 32 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

12 цаг 37 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

12 цаг 42 мин