Жоанна Роулинг ид шидийн ертөнцөөр аялуулна

2020-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Их Британийн зохиолч Жоанна Роулинг дэлхийг хамраад байгаа цар тахлын үед гэртээ байгаа хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарт зориулсан ид шидийн ертөнцөөр аялуулах “Харри Поттер гэртээ” гэдэг  цахим хуудастай болжээ. Үзэгч хүүхдүүд түүний  www.harrypotterathome.com цахим хуудаст зочилсноор Харри Поттер, Рон, Гермиона нарын  адал явдлын тухай үйл ажиллагаа, нийтлэл, тэмцээн, таавар болон ид шидийн ертөнцийн  видео бичлэгийг үзэж болох юм байна. 
Зохиолч цахим хуудастаа нийтэлсэн өмнөх үгэндээ “Бид одоо сонин цаг үед амьдарч байна. Тиймээс Хогвартсын сургуульд  урихыг хүсч байна. Энэ газар нь чамд, гэр бүлийн хувьд тохиромжтой газар” гэж бичжээ. Түүнээс гадна энэ цахим  хуудасны нээлтийг зохиогч бусад орны багш нарт  видео бичлэгийг нийтлэх, сурагчиддаа уншихыг зөвшөөрсний дараа хийх юм байна. Гэхдээ видео бичлэгийг долдугаар сар дуусах хүртэл зөвхөн  сургуулийн найдвартай цахим сүлжээ болон боловсролын платформд тавих аж. Жоанна Роулингийн бичсэн ид шидийн ертөнцийн тухай долоон цуврал ном 1997-2007 оны хооронд олон оронд 500 сая гаруй хувь борлогджээ. Мөн 2001 онд Эмма Ватсон, Дэниэл Рэдклифф, Руперт Гринт нар тоглосон олон ангит кино болсон билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 18 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 41 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 41 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 42 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 54 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 28 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 50 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 11 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 28 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 44 мин